Нийгэм мэдээ
Шаардлага хангахгүй 28 машин нийлүүлсэн компанийг АТГ шалгуулна

Энэ оны нэгдүгээр сарын 12-нд "Батсээр" ХХК хог цэвэрлэх 28 ширхэг машиныг оруулж ирж, тендерээр нийлүүлсэн. Гэвч эдгээр техник нь тендерт тавигдсан шаардлагын техникийн тодорхойлолтын таван зүйл заалтыг огт хангаагүй байна.
Тиймээс зөрчлийг арилгаж, нэмж тоноглол хийх үүрэг даалгаврыг өгөхийн зэрэгцээ "Батсээр" ХХК-ийн тендерт шалгарсан үйл явц нь хуулийн дагуу явагдсан эсэх, ямар нэгэн харилцаа, хамаарал, нөлөөлөл байсан, үгүйг тодруулахаар Авлигатай Тэмцэх Газарт ханджээ.
Одоогоор уг машинууд шаардлага хангахгүйн улмаас үйлчилгээнд гарахгүй байгаа аж.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.