Нийгэм мэдээ

"Есдүгээр сард Марсель ороод дараа нь Монголд очно"

"Ройтерс" агентлаг Ромын Пап Франциск есдүгээр сарын 23-нд Монгол Улсад айлчлахаар болсон талаар мэдээлсэн. Пап Франциск өнгөрсөн хоёрдугаар сард Африкийн орнуудад уулзаад буцахдаа сэтгүүлчдэд энэ талаар ам нээж байсан гэх бөгөөд тухайн үед эцэслэсэн шийдвэр гараагүй талаараа мэдэгдэж байжээ.

Мөн ITA Airways компаниас Пап Францискийн албан ёсоор айлчлахаар баталгаажсан орнуудын нислэгийн жагсаалтад Монгол багтсан, энэ нь есдүгээр сарын 23-нд гэж мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. ITA Airways нь Ромын папын албан ёсны тээвэрлэгч юм.

Тэгвэл, Ватиканы хэвлэлд "Хэрэвзээ бурхны тааллаар болбоос хоёр долоо хоногийн хугацаатай 41 дэх мөргөлийн аяллаа Унгараас эхэлнэ. Дараа нь Марсель, түүний дараа Монголд очно" гэж Пап өөрөө хэлсэн талаар мэдээлжээ.

Ромын Пап Монголд айлчилж байсан түүхгүй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зссс 8айл

Холбоотой мэдээ

Back to top button