НИЙГЭМНийгэм мэдээ

Ноён бондгор: Хүнсний аюулгүй байдал алдагдуулсан монополь луйварчидтай тэмцэнэ

Дуучин Ноён бондгор хүнсний аюулгүй байдал гамшгийн хэмжээнд хүрч, уран бүтээлчдийн хандивын тоглолт хийх зар дуусахгүй байгаа талаар өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Тэрбээр, "Доромжлуулж ханалаа !!!

20 -иод жилийн өмнө хаа нэгхээн хүнд өвчин хандив гэж дуулддаг байв. Одоо уран бүтээлчдэд тоглох өдөр олдохгүй, битүү хандивын тоглолтоор дүүрлээ. Эдгэсэн нь маш бага, бараг л үгүй.

Би ч эхэндээ дуулаад л өгдөг байлаа.
Одоо больсон. Өдөр бүр дуулаад ч хүрэлцэхгүй байна. Дуулаад л үр дүн байгаад, бүгд эдгээд байвал 24 цагаар өдөр шөнөгүй дуулсан ч хамаа алга.

Гол нь тэгээд алагчилж очоод байхаар бас болохгүй ээ. Тэгэхээр углуурга үндэсээр нь шийдэх шийдэл хайлаа, удаан ч бодлоо. Энэ нүүрс, алт, бонд, хөгжлийн банк энэ тэр гэж үлээхгүй ээ……

Зүгээр л бид сэтгэлгүй хулгайч төртөй, луйварчин бизнесмэнүүдтэй, зальжин пялдага урлагийнхантай, энэ нөхдүүдийн маркетингийн золиос л болоод дууслаа.
Үнэн бодит байдал ийм байгаа учраас бид өвчний үүр, өрний тулам, өөдлөхгүй байна.

Бид аймхай байна, тиймээс яг өнөөдөрөөс би албан ёсоор энэ хүнсний аюулгүй байдал алдагдуулаад байгаа монополь гэж томроод байгаа луйварчидтай үнэн шударгын дайн зарлалаа.

Мөн зальжин пялдага урлагийн хэсэг нөхөдтэй нь хамт бүгдтэй чинь үнэний төлөө үзнэ ээ.

Эхнэр бид 2 Монфреш, Витафит зэрэг компаниуд болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжэсний төлөө гашилж ээдсэн ундаа, муудаж хөгцөрсөн маслотай л байна.

Одоо арай дэндлээ. Хамтарч ажиллах, эх орон, түг түмнийхээ төлөө зүрх сэтгэлтэй эрүүл мэндийн салбарын хүн, хуулийн салбарын хүмүүс байвал холбогдоно уу” гэв.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өнөрбаяр химич
Өнөрбаяр химич

ноён Бондгор зөв сэтгэдэг ухаантай залуу байна. ямарч эх эцэг нэгэнт төрсөн хүүхдээ алдчихгүй байхын төлөө үхэлдэн тэмцэнэ.Эмч нар монголд эмчлэх боломжгүй гэнэ Тэгээд Турк,СолонгосХятад улсын эмнэлгэд хандана Тэндхийн эмч нар бүгд бизнесүүд болчихсон дааж давшгүй үнээр эмчлэх хариу өгнө Эцэг эхүүд хандив цуглуулах аянд гарна Эхний үед мөнгө цуглардаг байв Одоо цуглуулах хандивын хэмжээ 2-3 дахин өслөө Хандивхайгч зөндөө олон боллоо.Тухайн оронд очлоо мөнгөө төллөө амжилттай боллоо гээд эх орондоо ирээд сарч бололгүй бурхны оронд илгээсэн дуулддаг мэдээж монголд эмчлэх боломжгүй гэсэн бол бусад оронд ялгаагүй байгаа Хамаг байр машин бүгдийг турк,Солонгос, Хятад эмч нарт тушаагаад идэх хоолгүй орон байргүй эрхлүүлэх хүүхдээ алдаад хохирч байгааг Ноён Бондгор илэн далангүй хэлжээИймд эх болох хүн эртнээс биеэ бэлддэг эрүүл хүүхэд төрүүлэх бүх нөхцлийг бүрдүүлдэг,эмчийн хяналтад ордог болох.Ургийг эрт оношилдог болсон.Удамшлын,олдмол гажгийг урьдчилан оношилж арга хэмжээ авдаг болсон.Ухаалаг амьдрах шаардлага байнаа

Зочин
Зочин

Ёстой үнэн дээ. Уг үндэс нь яг мөн. Дэмжиж бна

хүүхэн
хүүхэн

МОНГОЛЧУУДАА ХЯТАД СОЛОНГОС ХОР БОЛСОН ХҮНС БҮҮ ХЭРЭГЛЭ
ХЭРЭГЛЭВЭЛ ҮХЭЛ ШҮҮ

Зочин
Зочин

Тийм, гомдол мэдүүлж зарласан хүн нь тв-н камерын өмнө мэргэжлийн хяналтад гүтгүүлээд хувь хүний буруу болоод дуусдаг. Би тэр эмэгтэйг зоригтой л гэж боддог. Даанч ганц найдвар болж тусалж шинжилж тогтоох ёстой алба хариуцсан хүн нь илт ажлаа хийх сонирхолгүй байсан. Зүгээр сууж цалин авах санаатай байсан. Дээрээс нь бодвол үйлдвэрлэгчээсээ хахуулиа авдаг биз.

зөв шийдэл биш
зөв шийдэл биш

Хэрэггүй. зөв шийдэл лав биш. Хүн яаж идэж уувал, юуг баримтлаж явбал зөв амьдрах вэ гэдэг талаар сайн судал. Үнэнийг хэлэхэд -Эцгийн нүгэл хүүхдэд гэдэг болохоор хорт хавдартай , өвчтэй хүүхдийн эцэг эх хийсэн гэм нүглээ наминчилж зөв зүйл хийх хэрэгтэй. /амьтан алах, тамлах, тэжээх, байгалиа хордуулах , хог хаях -үүнд тамхи татаад хаях нь хүртэл орно, бусдыг хорлох, архи уух гээд тоочоод байвал олон буруу зүйлс мөнгөний төлөө, амьдралын төлөө гэж хэлээд хүмүүс хийдэг/ Даанч ингэж хэлэхээр сонсохгүй байх. Хугацаа хэтэрсэн хүнс зарж байгаа нь дэлгүүрийн л буруу шдээ. хугацаа хэтрэхээс 21 хоногын өмнө үйлдвэрлэгчрүү нь буцаах, эсвэл хурдан зарж дуусгах ёстой шдээ. Бага идэж, их хөдлөж байгалиа шүтэж амьдарвал сайн гэж өвөг дээдэс хэлдэг л байсандаа. хэзээ ч одоонгийнх шиг өдөрт 3удаа махан хоол идэж биеээ амьтаны үхсэн цогцосоор дүүргэж байсангүй. өөрийгөө булш болгохоор өвчин тусалгүй яахавдээ. тэгээд ч хэрүүл тэмцэл хэзээ ч зөв шийдэл биш. шаардлага бол тавих нь зөв боловч бүгдийн уялдаа холбоо, цогцоор нь хараарай даа.

Зочин
Зочин

USA baraa huns genii uurchlulttei ur udam eruul mended hortoi ted sain geed gutgen surtchildag ardchilal gedeg bol hamgiin muu muuhai gebch sai geed oilguulj tarhi ugaadag hedgen hulgaich bayjaad ulsaa tsulmuud usa giin ibeeld ordog Ukraine g har ungut hubisgal hiisen humuus bugd say sayr odoo America d Ukraine ogt hamaagui

Зочин
Зочин

Энэ бүдүүн дуулж чаддаг юм уу. Нэг л их дуучин гэж өөрийгөө алдаршуулсан гар.

Back to top button