Нийгэм мэдээ
Шаварт сууж, тусламж дуудахаар явсан 60 настай эмэгтэй сураггүй болжээ

Товч агуулга: Хөдөө явж байгаад шаварт суусан иргэд нэгнийгээ тусламж дуудуулахаар явуулж, 60 настай эмэгтэй сураггүй алга болжээ.
Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 52 км-т, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км-т/ 04.23-ны өдөр Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан 3 хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгаж, мөн өдрийн 19:00 цагийн орчим 1 хүн нь тусламж дуудахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 03:01 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн.
Эх сурвалж: ОБЕГ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боргио сайхан амарсан уу ? Эмчилгээний гам хийх хэрэгтэй байхдаа ? Цаг агаар муу. байгаа болохоор гэр зуур л байна даа ☘️????????