Говийн байгаль хамгаалагч Р.Энхчимэг: Болгоомжлоод бороохой, нулимс асгаруулагч авч явдаггүй

“Говийн бага” дархан цаазат газар нь Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумдын өмнөд хэсгийн хилийн зааг, Борзон, Заг сүүж, Зээмэг, Галба, Хармагтайн говиудын зарим хэсгийг хамарч 1,839,176 га талбай нутгийг эзэлдэг.

Эндхийн 49 байгаль хамгаалагч дунд ганц эмэгтэй бий нь Р.Энхчимэг. Тэрбээр дээрх газар нутгаас 90 мянган га талбайг хариуцан хамгаалж, сардаа 3-4 удаа 400-800 км замыг туулж хяналт, шалгалт, судалгааны ажил хийдэг.
Түүний аав М.Рашням говийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд насаараа байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байгаад өөд болсон. Харин ээж Л.Сүхээ нь хилийн цэргийн 0131 ангид туслах хүчний гишүүнээр насаараа ажиллажээ. Ингэхдээ мөр илрүүлэгч ажлыг гүйцэтгэдэг байж. Одоо ч Л.Сүхээ гуай малынхаа ажлын хажуугаар ангидаа очиж цэргүүдийг мөр танихад сургадаг аж. Р.Энхчимэг долоон хүүхэдтэй айлын бага нь.
Ээжийгээ дагаж цэргийн ангид зочилж, мөр таних ухаанд суралцаж, аавынхаа араар сундалж, байгаль хамгаалахад багаасаа шимтэн дурласан тэр өнөөдөр мөр танихдаа гаргууд байгаль хамгаалагч болжээ. Ингэхдээ байгаль орчны менежментийн “Эко”сургуулийг байгаль хамгаалагч мэргэжлээр төгсчээ. Бид түүнтэй ярилцлаа.
-Та өөрийнхөө ажлын онцлог, нөхцөл байдлыг танилцуулж болох уу?
-Монгол улсад нийт 43.000 хулан байдаг гэсэн судалгаа бий. Үүний 83 хувь нь говийн бага дархан цаазат газар тархан нутагладаг. Аргаль, янгир, ирвэс, хар зүүлт, уст цэгүүд, ховор нандин өвс ургамал алхам тутам таарна. Ийм л сайхан газрыг хамгаалахаар ээж, аав, эх орондоо тангараг өргөсөн хүн дээ би. Миний хувьд Баян-Овоо сумын Харзаг багийн Зээмэг хэсгийг хариуцан ажилладаг. Энэ нь 90 мянган га талбайг хамарна. Сардаа 3-4 удаа хариуцсан хэсэгтээ эргүүл, хяналт шалгалтын ажлыг хийдэг.
-Хэр хол вэ?
-Наад тал нь 400 км, цаад тал нь 800 гаруй километр явж, хил дагуу застав хүрээд буцдаг.
-Ихэвчлэн юугаар явдаг вэ, хүнд үү?
-2010 оноос хойш 13 дахь жилдээ ажиллаж байна. Хүнд хэцүү нөхцөлтэй гэж харахыг хичээдэггүй, хүсдэггүй. Мэдээж хэрэг эмэгтэй хүн машин, мотоциклио өөрөө засч янзлаад, жилийн дөрвөн улирал эргэлт, хяналтаар хол явахад амаргүй. Гэвч миний мөрөөдөн байж эзэмшсэн мэргэжил болохоор бахархалтай сайхан байдаг. Миний аав энэ салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаад, намайг ажилд орсноос хойш долоон сарын дараа өөд болсон. Тэр цагаас хойш аавынхаа мотоциклийг унаж, өөрийнх нь зурж тэмдэглэсэн газрын зургийг нь өвөртлөөд, бусад бүх эд хэрэгслийг нь ганзагалаад байгаль хамгаалах үйлсэд зүтгэж эхэлсэн дээ. Төвөгшөөвөл хэн ч ямар ч ажлыг хийхгүй ш тээ. Байгаль хамгаалагч машин, морь, мотоцикль бүгдийг нь л унах шаардлага гарна. Дугуй хагарлаа гэхэд чадахгүй гээд суух боломжгүй, хөлдөнө эсвэл хална. Говийн нөхцөл ерөөсөө л ийм. Бид нар ганцаараа болон багаар үүрэг гүйцэтгэдэг.
-Ганцаараа явахаар айх уу?
-Юунаас айхав дээ. Аав “миний охин минь олон хүн дунд л айж яв. Эзгүй хээр юунаас айхав” гэж хэлснээс хойш айхаа больсон. Биеэ хамгаалах хэрэгсэл, бороохой, нулимс асгаруулагч авч явдаггүй. Эмэгтэй хүн болохоор өөрөө өөртөө зэвсэг бэлдэж өгч, эрсдэлд орох юм шиг айдаг.
-Эрсдэлт нөхцөл үүсдэг үү?
-Гайгүй ээ. Сайхан тайван нутаг даа.
-Манай гэрийнхэн хаашаа явах уу, хэд хонох уу гэж асуудаггүй-

-Гэр бүлийнхэн тань эрсдэлтэй, хүнд нөхцөлтэй гэх мэтээр хориглож байв уу?
-Дунд сургуульдаа аавынхаа араар сундлаад явдаг байхдаа л шийдсэн. Манай эгч, ах нар ээжийнхээ мэргэжлээр тэр салбар руу орсон. Харин би ганцаараа аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Намайг ах эгч нар, нөхөр, охин, ээж бүгд дэмждэг. Ажилдаа явахад хэн нь ч хаашаа явах уу, хэд хонох уу гэж асуудаггүй. Байгаль хамгаалагч хүн маршрут, планаа хэнд ч хэлэх учиргүй. Хяналт шалгалтын үр дүн буурна, эрсдэлд орно гэх мэт олон шалтгаантай. Нөхөр ээж хоёр маань ерөнхий чигтээ л үлддэг дээ. Аав минь байгаль дэлхийгээ хамгаалж явсан, ээж минь хилийн заставт эх орныхоо торгон хилийг хамгаалахад хувь нэмэр, сэтгэл зүрхээ зориулж яваа хүн. Тийм ч учраас бид байгаль бидний гэр, зон олон бидний ахан дүүс гэсэн сэтгэлтэй өссөн дөө.
-Ээж тань ажлыг тань андахгүй мэддэг бололтой шүү?
-Миний ээж нас 70 гарчихсан, надад их санаа зовно. Байнга л залгана. Сүлжээ ордог газруудад хэдийд очихыг андахгүй. Ээж минь санаа зоволтгүй, охин чинь алзахгүй л гэдэг. Манайх чинь оюутан болж байгаа ганц охинтой айл. Миний араас ээж, охин хоёр их санаа зовдог. Тэгээд нэг удаа ерөөсөө ажлаа танилцуулж санааг нь амраая гээд дагуулж явсан. Айлуудаар орж сургалт өгч, судалгаа хийгээд, зэрлэг амьтан, ургамлаа бүртгэж зах зухаас нь үзүүлсэн охин “та яаж энэ их ажлыг хийдэг юм бэ” гэсэн. Харин ээж санаа зовох нь багассан даа.
-Та бүхний ахуй нөхцөл, аюулгүй байдал, цалин хангамжийн нөхцөл хэр вэ?
-Унаа машин, хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, гарын авлага гээд хэрэгцээтэй бүхнийг шийдэж асуудалгүй ажиллах нөхцөл бүрдүүлдэг. Байгаль хамгаалагчдаа чадавхжуулахад ихээхэн анхаардаг болсон. Мотоцикл, машинаар явна. Мөр ул хайх, тандалт судалгаа хийхэд явган явна. Говийн байгаль ширүүн уур амьсгалтай. Тэглээ гээд хүйтэн байна, халуун болчихлоо гээд хойш суух эрх бидэнд байхгүй. Дуудсан цагт бэлэн л байна. Энэ бүхнээ гүйцэлдүүлэхэд унаа машин, холбоо хэрэгсэл дутахгүй байгаа нь бидний ажлын нөхцөл сайн байна гэсэн үг. Миний хувьд цалин бага гэж голдоггүй. Аавынхаа ажлыг үргэлжлүүлээд байгал дэлхийгээ хамгаалж яваа нь хамгийн том бахархал.

-Цөлжилт, бэлчээрийн өвс ургамал, ан амьтан ховордох зэрэг өөрчлөлтүүд хэр явагдаж байна?
-Аавыг ажиллаж байхад ерөөд оны дундаар хар сүүлт, хулан маш олноороо байсан. Одоо харьцангуй багассан. Ер нь уур амьсгалын өөрчлөлтөөс болоод олон зүйл өөр болсон доо. Харин сүүлийн 3 жилд хулан элбэгшиж байна. Уст цэгүүдэд сум орон нутгийн удирлагууд ихээхэн ач холбогдол өгч байгаад баярладаг. Нарны энергиэр ажилладаг худгууд гаргаснаар амьтад цангахаа больсон. Мал амьтны шилжилт хөдөлгөөн их эрчимтэй байгаа.
-Таны мөрөөдөл юу вэ?
-Долоо хоногт 3-4 өдрийг байгаль хамгаалагчийнхаа ажлыг хийнэ. Гэвч ихэнх өдрөө байгаль дэлхийтэйгээ уялдаатай ажилладаг. Малынхаа араас явсан ч ургамал, өвсөө шинжээд байдаг. Миний мөрөөдөл бол говийнхоо заган ойг өргөжүүлэх, хамгаалах. Сүүлийн жилүүдэд хайлаас, сухай тарьж үзлээ. Гэртээ тарьсан маань амжилттай болсон тул цаашид заган ойгоо хамгаалах зорилгоор эмжиж тарина.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм сайхан ажиллаа сэтгэл зүрхнээс хийж байгаа хүмүүсээр бахархаж байна. Байг�##�ь дэлхий газар нутаг ан амьтан булаг шандаа харахаар ямар их тааша�##� авч сэтгэл огшдог бол мөн гоёо байна
Tednii eej suhee guai murund bol gaihamshigshdee mani met ni barag mulhuud olj harahgui chuluunii hudulguuniig ter uyiin uaz-469 mashinii dotroos l haraad yvchdag gaihaltai emegtei shuu er ni ene nutagt gendenjamts horol tsedenish geel onts hilchid HTS n tuslah barigadiin gishuun mundag nastaichuul huuchchuul bailaadaa namaig buduun modnii zastavd alba hasaj baihad udam dagsan mundag eh oron ch busgui tand ajliin amjilt husiy suhee egchdee eruul enh urt udaan nas az jargal husiy
Нэг бүрийн хамга�##�ах хэрэгсэлээ заав�##� авч явж байгаарай. Хадг�##�уулах гэж өгөөгүй нь лавтай.
????????????????????Эко????????????????
Ийм сайхан сэтгэлээр монгол хүн эх орон байг�##�ь дэлхийгээ хайрлаж хамга�##�ж байхад, Нам нэрийн доор бүгсэн хулгайч нар ухаж сэндийчиж цөлжих бүх муу муухайг хийхээ больчих хэрэгтэй
solior.arduud ni Darga naraa demjinee
ulsiin zardlaar albanii mashinaar huviin ajlaa amjuulj m#ld yvdagaa bolih heregtei shuu orkoo
Saihan setgegdel torlo uillaa goe bn amjilt xvsi