Найман ишигний гэх хэргийн эзэд наймдугаар сарын 2-нд давж заалдана

Хэнтий аймгийн прокурорын газраас Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан буюу “Машин механизм ашиглан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан” гэмт хэрэгт, Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ... дүгээр багийн нутаг ... гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б , Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан.
Шүүгдэгч Б.Д нь уг 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүргэнд нийлүүлж, Л.Г, Ц.Т нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатгасан.
Шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Г-д 2 (хоёр) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Т-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ асуудлаар тухайн хоёр иргэний ар гэр, үр хүүхэд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хандаж уг хэрэг "Найман ишиг" -ний явдал гэсэн тодотголтой олны анхаарлыг татсан. Тухайн ар гэрт дээрх хэрэгт холбогдоод цагаадсан 80 гаруй настай эмээ, ой гаруйтай бяцхан охин, өсвөр насны 2 хүүхэд, насанд хүрсэн нэг хүү бий. Мэдээллийн дараа хариуцан шийдсэн хууль хяналтын ажилтнууд ар гэрийг нь заналхийлж, дарамталсан гэх агуулгаар дахин мэдээлэл хийсэн байдаг.
Тэгвэл Л.Г, Ц.Т нарын давж заалдах шатны шүүх хурал наймдугаар сарын 2-ны өдөр товлогджээ.
Б.БАЯРТ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 ишиг ч гэх шиг сэвж өгөх юмаа нээрээ нөгөөдөхөд нь хүмүүс ямар ч цензургүй итгэж шуугайд л арай арай. Сэтгүүлч нар мэдээллийн үнэн зөвөө нягталж баймаар юм.
Болдог бол сулалчихаачдээ, дахиж ингэхгүй байхаа
8 ишигний хэрэг чинь нийтдээ 2 сая төгрөгний хохирол. Хохирогчид мөнгийг нь төлүүлээд тэнсэн өгөхөд л хэл амгүй болох хэрэг. БЭРЭН-ийн Мөнхтөр ХБ-нд 80 тэрбумын хохирол учруулсан байхад шоронд хийгээгүй мөртлөө 2 сая төг хохироосон малчинд 2 жил өгч байгаа нь шударга бус явдал.
Тиймээс энэ хуулийг хохирлын хэмжээгээр шаталж өрчлөх хэрэгтэй байгаа юм. Шийтгэл нь мөнгөн дүн өсөхөөр дагаж өсдөг зарчмаар. 2. 8 ишгийг , 40-өөд малтай тэр дор нь шахуу буцааж авсан гэсэн. 10-аад мал дутуу гэсэн. 10 хонь-ямаагаар шийтгүлж байгаа гэхэд 6 сар хоригдох ял авна. 5 саяыг хүний данснаас хулгайлсан хүн 1 жил авснаар бодвол. Давж залдаад тэр хүн тэнсэн авсан. Уг нь шүүгч нь туслаад шүүх хурал дээр хохирлыг нь 5 хоногийн дотор барагдулах боломж бий эсэхийг асуусан ч 5 саяын дансны хулгайч өмгөөлөгчгүй тул мэдэлгүй үгүйгэжхариулаад 1 жил ял авсан. Дүрмээрээ шүүгч тэгж асуувал за гэж хариулбал шүүх хурал завсарлаад хохирол барагдсаны дараа буюу ажлы 5 хоногийн дараа хуралдаад хоригдох ял авахгүйгэр тэнсэн болдог гэсэн. Энэ хэд давж заалдаад тэнсэндэх хэрэгтэй. Шоронд байснаас байгаа бүх малаа зарсан ч болно.
Хөөрхий дөө энэ амьтан. Иймэрхүү хэрэгт холбогдвол хүмүүс ээ гэр бүлийнхээ гишүүний эсрэг олон өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхэ ашиглан буруу зөрү юм ярьчих вий гэж бодоод эхлээд чимээгүй байж өмгөөлөгч нэхэж бай хүмүүс ээ. Эднийх анхнаасаа өмгөөлөгч шаардаадавсанбол ингэ хоригдохгүй байх байсан. Хэрэг хийсэн ч бай худал гүтгэгдсэн ч бай. Аль ч тохиолдолд, ялангуяа хөдөө амьдардаг бол шүүх хууль сахиулах засаглал хэдхэн хүний гарт хэцүү. Хаан шиг аашилна. Хэнтийн прокурорыг харчих ! Тиймээс нэг их сайхан шударга хүн царайлж ярьж байгаад өөрийгөө болон гэр бүлээ хэрэгт ороочихдог тохиолдол байдаг болоод хамгаалахаар ийм хуулийн заалт байдаг. 2. Үнэхээр хулгай хийсэн бол шийтгүлэх нь зөв ч эмэгтэй дээр хууль зөрчсөн том асуудал байх шиг байна. Шүүх шитйгэлээ чангадуулсан. Баараггүй баримтгүй. Хэн мал хулайлсныг яаж нотолж байгаа вэ ? Үүн дээр захын хуулийн оюутан оронд л шйтгүүлэгүй авад гараад ирнэ. 10 хүрэхгүй зайтай 2 айлын мал нийлсэн байж болно. Ямар ч тэнэг хүн тийм ойрхон хөршөөсөө малыг нь хулгайлаад будаад сүрэгтээ тавихгүй. Ямар нэг гүтгэлэгт өртсөн. Зохион байгуулалтай гүтгэлэг. Ямар учиртай мэдэхгүй. Шүүх хурлаас өмнө 40-өөд мал түүж буцааж авчихаад байхад шүүх 56 мал улгайлсан гэж шүүх буруу. Хулгайлсан гэвэл няцашгүй баримтууд хэрэгтэй. Сүрэг дотор байх баримт биш. Эсвэл наад 2 хүнийхэ сэтгэцийг шагулах хэрэгтэй. Эрүүл хүн ийм хулгай хийхгүй.Эсвэл сэтгэцийн өвчтэй байх.
8 ишиг=олон тооний мал
Malin hulgaich nar haa saigui buh l aumag sumdaar bgaa sh de. Gagshuu tuunig ileruueh tal deer Sumdin hesgin tuluulugch gesen nertei tsadaa n ileruuleh tal deer mash sain aijillaj chaddagui tohioldol zunduu l bsan. Malin hulgaich naraa hunii m#l buu hulgail, hool bolohgui ur huuhed, ar gert chini muu zuil tohioldono, hunii ymaar yahav, ooroor hodolj amidar.Er n tsaashid malin hulgaich narig erchimtei ileruulj arga hemjee sain avah heregtei. HUNII M#L RU BUU GARAA DUR !!!!
үйлдэл бол яахын аргагүй л юм байна даа. хохирол нь чбас нэг их үгүй мүгүй гэд бараг л гэм буруугүй гэх гээд байсан үгүй л юм байна. энэ зүйл анидаа тэнсэн хянан харгалзах ял байсан бол өгчих л байсан байх л даа бүлэглэн гэдэгнь зөв ш дээ. үйлдэл өөрөө эрүүгийн хуулианд заасан үйлдэл мөн байна л даа
Хэнтии аимгиихан энэ жил жил нь оржугаам баих даа бөөн будлиаан
хулгай л бол хулгай хохь нь ээ ясыг нь цайтал суулга
чиний яс удахгүй цайна эх үрийг салгасан хулгайчууд үйлийн үр чинь үүдэнд чиньбгаа лалар минь