Дөрвөн хүүхдэд хилийн хориг, нэг хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

НЭМЭЛТ: 16.50 цаг
Ламхай нарын хэрэгтэй холбоотой шүүх хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Хэрэгт холбогдуулан прокурорын талаас таван хүүхдийг яллагдагчаар татах санал гаргасан байна.
Тэгвэл шүүх хурлаар бага насны дөрвөн хүүхдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаар тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг авжээ.
Харин 18 нас хүрсэн лам иргэнд 30 хоногийн таслан сэргийлэх арга хэмжээг авахаар болжээ.
Прокурорын зүгээс бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг нь ашиглаж бэлгийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь шалгалтын явцад тогтоогдсон тул яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Гэм буруугийн шүүх хурлаар тухайн хүүхдүүдэд ямар ял оноох нь тодорхой болох ажээ.
ЭХЛЭЛ: 14.00 цаг
-Ламхай нартай холбоотой хэргийн шүүх хурал болно-
Гандантэгчинлэн хийдийн ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудлыг ЦЕГ-аас шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн билээ. Улмаар ламхай хүүхдүүдийн хоёр нь хүчин хийсэн нь тогтоогдсон юм.
Ламхай нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад долоодугаар сарын 19-нд ирүүлсэн байдаг.
Тэгвэл ламхайн хэрэгт холбогдох дөрвөн хүүхдийг яллагдагчаар татах таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал өнөөдөр болох юм.
Тодруулбал, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Шүүх хурлын явцын мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зохион байгуул�##�тай хуурамч сенсаац