УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шилэн: Б.Наранхүүг гишүүн байхад хүү нь барилга барих А даалгавар батлуулжээ

Өчигдөр /2023.08.16/ Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт болон 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг нээлттэй байршуулсан юм.

Ил болсон мэдээллээр, "Мон Уран"-ы үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү, хүү Н.Эрдэнийн хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу Стадион Оргил-4 байршлын газартаа үйлчилгээний зориулалтаар барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавраа 2019 оны аравдугаар сарын 04, 23-нд батлуулжээ. Тухайн үед тэрбээр УИХ-ын гишүүн байсан гэсэн үг.

Тэд "Нью даун таун" ХХК-ийнхаа нэр дээр ийн батлуулсан байна.

"Нью даун таун" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Н.Эрдэнэ бүртгэлтэй байна. Хувьцаа эзэмшигчээр түүний аав бүртгэлтэй байдаг аж.

"Мон-Уран ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Батсүх Наранхүү бөгөөд Гүйцэтгэх Захирал нь Наранхүүгийн Эрдэнэ бүртгэлтэй байдаг билээ. Тэд эл компаниараа ЖДҮХС-ийн зээлд нэр холбогдож байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

энэ нэг хулгайч байна за яахав дээ би төлчихнө гэж хуцдаг гар хэний хаагуур олсон мөнгөтэй болоод хүүхэд дээ барилга бариулах гээд байдаг луйварчид вэ новш чинь

Холбоотой мэдээ

Back to top button