УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Улаанбаатарыг орчин үеийн хот болгоход 141,7 их наяд төгрөг шаардлагатай"

Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар ажиллаж эхэлснээс хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулж байна.

Хотын даргын тайланг:

  • П.Анужин,
  • М.Оюунчимэг,
  • Х.Ганхуяг,
  • Н.Учрал,
  • Э.Батшугар,
  • Ц.Мөнхцэцэг,
  • Б.Саранчимэг,
  • Д.Цогтбаатар,
  • Д.Сарангэрэл,
  • Э.Бат-Амгалан нар оролцож, сонсож байна.

"Концессын зохицуулалтаар хотын хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай. Төсвийн бус хөрөнгө оруулалтын санатай болно гэдэг зүйлийг бид тусгайлан анхаарч байна. төсвийн хөрөнгө оруулалтаар одоо явж буй. одоо бүгд улаан. Үүнийг аюулын дохио гэж ойлгох хэрэгтэй. Амьдрах орчны чанар ч улаан. Өрсөлдөх чадвар тэг.

Нийслэлийн орлогын 92 хувийг татвар бүрдүүлж байна. Хүн амын орлогын албан татвар л гэхэд 65 хувийг эзлээд байгаа. Энэ схемээр бол татвараа нэмж байна нийслэлийн орлогыг бүрдүүлэхээр. Үлдсэн 8.4 хувь нь татварын бус орлого. Ийм ядмаг схемээр манай эдийн засаг яваад байгаа.

Нийт 2020 оноос хойш 405 автобус орж ирж, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Үлдсэн 810 автобусыг оруулж ирнэ. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар анх удаа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна.

2040 онд хотын хүн ам 2,6 саяд хүрэх юм байна. Тэгэхээр Улаанбаатар хотын хөгжлийн асуудал, бүтээн байгуулалтыг томоохон шаардагдах дүнгээр нь төсөөлж тавьж байж түүндээ хүрэхийн төлөө үе шаттай төлөвлөлтийг хийх шаардлага үүсэж байгаа. 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хүртээмжтэй, орчин үеийн хот болгоход 141.7 их наяд төгрөг буюу 40.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шаардагдана.

Хотын эрх зүйн байдлын тухай хуульд сангийн зарцуулалтыг баталсан. Өнөөдөр СӨХ-ныхон Ерөнхий сайдтай уулзсан. Түүн дээр хотын соёлын асуудал их яригдлаа. Орцондоо унтдаг, бие засдаг асуудал их байна. Хотын соёлыг түгээх асуудлыг бодлогын түвшинд дэмжиж өгөөч ээ гэдэг хүсэлт.

Өмнө бондын асуудал яригддаг ч хэрэгждэггүй байв. Нийслэлийн бонд гарснаар маш олон санхүүгийн нэмэлт эх үүсвэр бий болно.

Нэгдүгээр төрөх, нэгдүгээр сургуулийн асуудлуудын шалтгааны олж тогтоож байгаад бодлогын шийдэл олъё" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

ойлгогдохгүй мэдээ байна . 2040 он хүртэл хөгжүүлэхэд 141.7 их наяд төгрөг буюу 40.3 тэрбум төгрөг хэрэгтэй гэж ээ . юу гэж ойлговол болох бэ . одоо жил 400 зуун тэрбумийг зарцуулахаар болсон биз дээ

Зочин
Зочин

Тэр их мөнгө нь хаана байгаа юм болдоо , хөөрхий. Бараг шинэ хот байгуулсан дээр үү дээ. Энэ их агаарын болон хөрсний бохирдол алга болохгүй шүү дээ. Туул гол маань ачааллаа дийлэхгүй болсон доо

Зочин
Зочин

Одоо бүр их надаар нь иддэг болов шүү.

Зочин
Зочин

ulaanbaatart 40 terbum dollar zartsuulah hereggui! ter 40 terbum dollaroor shine harhorum hot barisann deer

Зочин
Зочин

Одоо дагздуулж ханасаан хамаа. Алтан гургалдай болж хөхөө шиг донгодсон ч Эргүү Данхаа аваад далд орж үз

Зочин
Зочин

Бөх гэхээргүй, үнээр гоё ярьдаг дарга шүү, манай хотын дарга, ажил хийж, асуудал шийдэж чадахгүй ч сайхан яриад сурчихна гэдэг чинь нэг юм хэлээд л байгаа юм даа

Зочин
Зочин

Тоо, бодитой ажилд эрч хүчээ дайчил.

Зочин
Зочин

zorgooroo avch baina shuu.

Зочин
Зочин

зайлж далд орооч

Хаха
Хаха

Энэ лалрын бөх зайлж бөхиин дасгажуулагчаа хиии бөхиин даваа хор наыруулахдааа сайн өолсон байлгүй худалч хүүр үериин даланд өөрөө зөвшөөрөл өгчөөөд жүжигээ яриад ичихгүй яваг өлөн хулгааач

Зочин
Зочин

Ханаж цаддаггүй чөтгөр хүн биш шуналын шулам алтан сумька зайлаа эсвэл үхээчээ ширэн нүүрт

Батбаяр
Батбаяр

Энэ ёстой мэдрэл хүүр юмаа. Ажлаа муу хийж бна гэхээр урдаас завшиж идэх мөнгөн дүнгээ өсгөж ярих. Хэлж бгаа тоогоо мэддэг болов уу

Иргэн
Иргэн

СУМЬЯБАЗАРЫН мэдлэг чадвар их гологдож байна даа. Эвдэж сүйтгэхээс өөр зүйл хийж чадахгүй байна даа

Zochin
Zochin

Ажиллаж байгаагаа дэмжье. Хотыг хамгийн муухай харагдуулж байсан ТҮЦ. Хашлага . Граж гээд олон ажил нугалсан. Одоо Засаг дарга нарын шүүсийг шах юу ч хийхгүй байна

Холбоотой мэдээ

Back to top button