Top StoriesЯрилцлага

Б.Идэржавхлан: 4 жилийн төлбөрөөс бус 40 жилийн цалин, үнэлэмжээс айгаад багш мэргэжлийг сонгохгүй байна

Багш мэргэжлийн “үнэ цэнэ”- ний тухай сүүлийн өдрүүдэд амтай болгон ярьж, бичиж байна. Монгол иргэнийг төлөвшүүлэх,  мэдлэг боловсрол эзэмшүүлэх чухал ажлыг нуруундаа үүрдэг багш нарын цалингийн асуудал яригдсаар олон жилийг үдэж, цалин мөнгө амьдралд хүрдэггүй шалтгаанаар харийн орныг зорьж хөдөлмөр эрхлэх багш нар ч олширсон. Сургууль бүрд багшийн орон тоо хомсдож, улсаас олон арга хэмжээ аваад буйн нэг нь Засгийн Газраас “багш”-аар суралцах оюутнуудын төлбөрийг улсаас 100 хувь даахаар болсон тухай мэдэгдэл юм.

Тэгвэл багш мэргэжлийн талаар “Багш мэргэжлийг күүл болгож нийгэмд эрэлттэй, өрсөлдөөнтэй болгох ганцхан арга байгаа нь цалинг өндөрсгөж, шалгуур шаардлагыг нэмэгдүүлэх л юм байгаа юм. Өөр юу ч биш. Үнэ дагаж л чанар байдаг. Тэрнээс биш үнэгүй хямд зүйлс угаасаа л үнэгүй байдаг билээ л. Гуйж байна зүгээр л багшийн цалинг тултал нэмээд босго шалгуураа тултал өндөрсгөөд өг! Багшаа хөгжүүлж байж л улс хөгжинө. Өөр гарц байхгүй. Тэгэхгүй бол хүүхэд шуугисан өргөөндөө хоосон хоносон магтаалын ганц шүлэгтэй, маанийн ганц шадтай л үлдэх нь бид.” хэмээн бичсэн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх захирал, Боловсролын хөтөлбөрийн зөвлөх Б.Идэржавхлантай ярилцлаа.

Тэрбээр 16 жил боловсролын салбарт ажиллаж байхад шантрах няцах үе байсан ч мөрөөдлөө дагасан, би хийхгүй бол өөр хэн хийх юм бэ гэж бодож тууштай явсан гэлээ.  

-Та гурван үе дамжсан багш гэсэн. Үүнээс яриагаа эхэлье?

-Манай ээжийн ээж бас аав, ээж хоёр маань хоёулаа багш. Хүүхэд нас багшийн гэр бүлд, багшийн хүүхэд ямар байдгийг л мэдэр өссөн. Багш нар шавь нараа л гээд өөрийнхөө хүүхдийг тоодоггүй гэж ярьдаг ч алсаараа хүмүүжлийн арга нь бол байлгүй яахав. Манайх уг нь ам бүл долуулаа ч аав, ээжийн шавь нар ирээд арваас доош хүнтэй байсан жил байхгүй. Гэрт дор хаяж л гурван шавь нь байж л байна. Конкурсйн үеэр орон нутгаас шавь нар нь ирээд хорь, гучуулаа шавчихдаг. Аав, ээж хоёр тэр байдалдаа их жаргалтай, бид нар ч тэрэнд нь дасчихсан тийм л айл байлаа.

-Багш мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу байв?

-Хүүхэд байхаасаа энэ мэргэжилд дасчихсан учраас миний мөрөөдөл багш л байсан. Урлаг, спортоор амжилт гаргадаг, өөр сонголт зөндөө байсан ч багш гэх мэргэжилд сэтгэл хоёрдолгүйгээр татагдсан. Тэр үед хүүхдүүд эдийн засагч, хуульч, программист гээд хамгийн эрэлттэй мэргэжлүүдийг сонгож байхад би Завханд конкурсдаж их сургуулийн онолын математикийн ангийг авсан. Багшаар төгсөөд ирэхэд яаж ажиллах, хүүхэдтэй яаж харьцах уу гэдгийг хар нялхаасаа бараг өвлөөд өсчихсөн болохоор мэргэжилдээ л сайжрах хэрэгтэй юм байна гээд онолын математикийг сонгож байсан.

-Ажлын гараагаа хэрхэн эхлэв. Хэдий багшийн гэр бүлд төрж өссөн ч яг ажлын байран дээр гараад ирэхээр бүх зүйл өөр байсан болов уу?

-Сургуулиа төгсөөд Завхан аймагт хуучин хоёрдугаар арван жилд багшаар очсон. Одоо “Жаргалант” цогцолбор болчихсон. Энэ сургуулиас миний ажлын гараа эхэлж, тэндээс олон зүйлийг сурч авсан. Өөрийнхөө багадаа сурч байсан сургуульдаа багшаар ирсэн. Миний амьдралын хамгийн дурсамж дүүрэн газар бол энэ сургууль. 19 настай багш болоод очиход шууд төгсөх анги даалгаад, тэр ангид нь надтай чацуу хоёр, гурван ч сурагч байсан. Шавь нар маань надаас дандаа нэг дүү хүүхдүүд.

Үеийнхээ хүүхдүүдийн ангийн багш болчихсон. Тэдэнд би амьдрал заана гэж юу байхав, харин математикаа бол жинхэнэ заасан. Сургууль дотор багш нь, хичээл тараад хамт тоглох үе ч байв. /инээв/

19 настайдаа багш болж, аймагтаа мэргэжлээрээ танигдаж эхний жилээ дугуйлан нээж шавь нар бэлдсэн. Тэд аймгийнхаа нийт олимпиадын 70 хувьд нь түрүүлж, улсад оролцож байсан. Ажлын анхны гараа дурсамжтай, хөгжилтэй, бахархалтай, сургамжтай, адал явдалтай эхэлж байж дээ.

-Математикийн багшийн онцлог нь юу вэ. Математикийн багшийн эрэлт хэрэгцээ их үү?

-Математик бол хийж, бодож байж л сурдаг шинжлэх ухаан. Математик сурахын тулд бодохоос өөр аргагүй. Ялгаа нь заавал судлах гээл нэр өгчихсөн. 1-12 дугаар анги хүртэл тасралтгүй ордог. Тиймээс математикийн багшийн эрэлт их байдаг. Одоо бол хомсдолтой л яваа.

-Үнэгүй сургах шийдвэрийг багш нар дэмжихгүй байгаа-

-Математикийн багш мангас биш гэдгийг харуулахын тулд войст орсон гэж хэлсэн байдаг?

-Анх хэнхэгдүү багш байсан. Шавь нараа бодлогоор нүдчихдэг. Тэгэхээр хүүхдүүд математикийн багш аймар, мангас шиг, тооноос өөр юм мэддэггүй гэсэн ойлголттой болсон байх. "Войс Монголиа"-д математикийн багш мангас биш дуулдаг, баярлаж баясдаг энгийн л нэгэн гээд мэргэжлээ арай өөр өнцгөөс харуулья л гэсэн зорилго байсан. Гэтэл бодож байсан зүйл маань хэт томорч, дөрвөн шүүгч эргэж хараад намайг сандаргасан. /инээв/

-Ер нь багш гэдэг мэргэжлийн бусдаас ялгарах онцлог, үнэ цэнэ нь юу байдаг вэ?

-Багшийн үнэ цэнэ, багшийн амжилтын үр дүн бол “шавь”. Онцлог нь бол үр дүн нь их хожуу гардаг, шууд илэрхийлэх боломжгүй. Багшийн мэргэжлийн онцлог их хэцүү. Жишээ нь эмч бол өвчтөнгөө эдгэж буйг нь нотлох зөндөө боломжтой. Харин багш мэргэжил бол өвөрмөц хэрнээ эмзэг, аюултай. Багш сэтгэлгүй байвал сурагчийг ”алж” байгаагаас өөрцгүй. Миний багшийн үнэлэмжийг нь ихэсгэе, чанарыг нь сайжруулья л гээд байгаа нь ийм л учиртай.

-Засгийн газраас багшаар суралцаж байгаа оюутнуудыг төлбөрийг улсаас 100 хувь даахаар болсон. Энэ талаарх таны байр суурь?

-Засгийн газар багш дутагдалтай байгааг сайн мэдэж, хомсдолыг яаж арилгахав гэж бодсоноо мэргэжлийг үнэгүй олгочихьё гэж толгойд нь буусан юм шиг байна. Багш мэргэжлийг үнэгүй олгоно, төр даана гэдэг нь сонсоход их гоё. Гэхдээ өнөөдрийн ийм нөхцөл байдалд эрсдэлтэй бөгөөд буруу алхам.

Учир нь оюутнууд төлбөрөө төлж чадахгүйдээ дөрвөн жилээс төлбөрөөс айсан биш дөчин жилийн цалин, үнэлэмжээсээ айгаад байгаа. Яагаад дөрвөн жил махийтал сураад гарч ирчхээд чичлүүлэх ёстой вэ. Хүүхдүүдийн төлөө зовоод зүтгээд явж байхад нь нийгмээрээ нэг хэсэг багш нарыг жигшлээ. Шавь нар нь барьж авч зоддог боллоо. Нийтээрээ багшийн мэргэжлийн үнэ цэнийг тоохгүй болчихсон. Өнөөдөр багшийн ажлын байрны баталгаа их эмзэг байна. Тийм учраас хэдэн мянгаараа Солонгосын визэнд оочерлох болсон.

Солонгост 2000 гаруй багш мэргэжилтэй хүн ажиллаж байгаа гэсэн тоо бий. Ийм олон багш нараа алдчхаад засгийн газар тэднийг эргүүлж авч ирэхийн оронд мэргэжлийг нь үнэгүй болгоно гэхээр багш нар эгдүүцэж байгаа. Саяхан манай холбооны групп дээр судалгаа маягийн пост оруулахад ганцхан цагийн дотор 5000 багш Солонгос явахад бэлэн гэсэн. Энэ юуг харуулж байна вэ гэдэг нь тодорхой байна. Тэрнээс биш багш нар ажлаа голоогүй, багш нар шантраагүй. Зөвхөн цалин. Амьдрал нь хэцүү байна. Багш ч гэсэн хүн. Улсын хөгжил багшаас л хамаатай.

-Багш нар ЗГ-ын энэ шийдвэр дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Холбоон дотороо авсан тандалтаар дэмжиж байгаа багш бараг байхгүй. Ингэхээс ч аргагүй. Хамгийн чухал зүйл нь багшийн үнэ цэнэ байхад мэргэжил нь үнэтэй болоод хүн сонгохгүй байгаа юм шиг хандлага гаргалаа. МУБИС 700-гаас дээш оноотой хүүхдүүдийг 100 хувь хүртэл хөнгөлсөн журам гаргаад удаж байна. Тэгээд ч оюутнууд элсэхгүй л байна. Элсээд төгссөн нь багшаа хийхгүй байна. Багш боловсролоороо улс төр хийх нь хэр оновчтой юм бол. Ерөөсөө л багшийн үнэ цэнэ унасан, цалин бага, ачаалал их. Асуудал нь ийм. Бичиг цаасны ажил нь бол бүр аймшигтай. Жишээ нь, би Хонг Конг улсад багшилж байхад бичиг цаас боловсруулах ажил хийдэггүй. Хариуцсан яам нь багш нартаа хөтөлбөрийн боловруулаад өгчихнө. Багш зөвхөн тэр хөтөлбөрийг зааж үзээж сайжруулалт болон үүссэн асуудал анхаарах зүйлсийг бичээд буцаагаад өгнө. Нөгөө судалгааны баг нь хөтөлбөрөө ахиад сайжруулна. Тэгээд багш зөвхөн сурагч бүрээ судлаад эцэг эхтэй нь холбогдоод л яг л жинхэнэ багшийн ажлыг л хийдэг байсан.

-Та багшаар ажиллаж байхдаа хэдэн төгрөгний цалин авдаг байв?

-Анх 200 мянган төгрөгний цалинтай багш болж байв. Би улсын сургуульд 2014 он хүртэл багшилсан. Тухайн үед амжилт нэлээд гаргаж, улсын олимпиадаас шавь нар маань медаль авахаар захирал урамшуулал сайн өгдөг байсан. Гэсэн хэдий ч тухайн үед 560 мянгаар нь ипотекоо төлөөд 240 мянгаар амьдралаа сар болгодог багш байсан. Сүүлдээ амьдралын эрхэнд зэрэг багшилсан. Уг нь өндөр цалинтайдаа ордог байсан. Хоёр сургуульд зэрэг багшлаад 7 хоногийн 56 цаг хичээл заагаад гүйнэ. Тэгэхэд багшийн норматив цаг 19 байсан. 3-4 багшийн бүтэн ажлыг үүрнэ. Ихэнх багш тийм байсан. Сонсоход болж л байна гэдэг гэтэл энэ чинь болохгүй зүйл байхгүй юу. Тухайн үед хэцүү байсан. Үнэндээ гутраад больё гээд багшийн ажлаасаа нэг хэсэг завсарлаж Япон явсан. Ирээд хувийн сургуульд ажилласан. Ачаалал бол адилхан, хувийн сургуулийн багш нарыг цалин өндөр жаргаад байдаг гэдэг. Тэрэн шиг худлаа юм байхгүй.

-ХонКонг-т долоо хоног багшлаад 20 сая төгрөг авч байсан-

-800 мянган төгрөгний цалингаар ар гэрээ авч явна гэдэг бас л чанга байсан байх?

-Хэцүү. 560 мянгыг нь банк автоматаар татчихна. 240 мянгаар 30 өдрийг зохицуулна. 23, 24 цагаас нааш гэртээ харьж үзээгүй жилүүд олон. Нэмэлт цаг, илүү цаг, бонус давтлага олон л юм хийсэн. Шөнө болтол сургууль дээр суучхаар ар гэрийн амьдрал хэцүүднэ. Хүүхдүүддээ цаг гаргаж чадахгүй.

-Та Хонг Конг-д багшилж байсан гэсэн. Үнэлэмжийн хувьд манай улстай харьцуулбал?

-Хонг Конгт хамгийн өндөр цалинтай хүн багш. ОУ-ын том том байгууллага тэнд байдаг. Гэвч цалин багш нартай харьцуулбал бага. Тухайн үед би анги даасан багшийн дагалдан хийдэг, үндсэн хичээлүүдийг өөрөө заадаг байсан. 7 хоногийн 15 цаг хичээл заахад бэлтгэл цагтайгаа нийлээд 20 сая төгрөг авчихна. Үндсэн улсын сургуулийн багш нэлээн өндөр цалин авдаг.

-Багшаар суралцах гэж байгаа оюутнуудыг та ямар байгаасай гэж бодож байна?

-Нэгдүгээрт, мөрөөдөлтэй, ажилдаа дуртай байх ёстой. Дургүй бол яаж ч хичээгээд багшийн ажлыг хийж болдоггүй. Багш нарт арга зүй гэж их ярьдаг. Гэвч арга зүй гэж унаган өөрийнх нь зүйл байдаг. Миний туршлага тийм их биш ч залуу багш нартаа хэлэхэд өөрийнхөө унаган чадвар дээрээ тохирсон арга зүйгээ олж авах нь чухал. Тэгэх юм бол багшлах гоё.

-Оюутнуудын төлбөрийг тэглэхэд эсрэгээрээ багш мэргэжлийн шалгуур өндөрсөх байх?

-Шалгуур өндөрсөөд төлбөрийг хямдруулаад ч хүүхдүүд ирэхгүй байх.Сүүлийн үед багш нар луу их дайрдаг болчихлоо. Цаашид чи үнэгүй сурчхаад битгий олон юм яриад бай гэвэл юу гэж хэлэх вэ. Бид нарын татварын мөнгөөр сурчхаад урдаас битгий юм яриад бай гэвэл багш нар дуугарч чадахгүй байгаа дээрээ хэлгүй болно биз дээ. Ер нь төлбөрийг нь хөнгөлөөд байх хэрэг ч үгүй. Дээр нь татварын мөнгөөр. Багш нарын ачааллын бас нэг юм эцэг эх. Хүүхдийнх төлөө хичээгээд л байхад уурлаад байдаг. Хүүхдээ мэддэггүй. Багштай хамтарч ажиллана гэж юм байдаггүй. Тиймээс төлбөрийг нь хөнгөлөх асуудал магадгүй цаг нь ч болоогүй байж болно. Эцэг эх хүлээн зөвшөөрдөг болсон цагт, нийгэм хүлээн зөвшөөрдөг болсон цагт л болохгүй бол нөгөө муу хэдэн багшийг чинь үнэгүй сурчхаад гэвэл хэцүү. Багшийн үнэгүй сургах асуудлыг би хувьдаа дэмжихгүй байгаа. Түүний оронд багшийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалинг нэмэх зэрэг арга хэмжээ авч гадаад руу гарсан мундаг багш нараа эргээд татах зүйтэй болов уу.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрхэм ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН НАРТ:
Багш болох оюутны төлбөрийг төрөөс даах бус, багш нарын ц�##�ин үнэлэмжийг тулт�##� нэмээд, ш�##�гуур шаардлагыг нь чангатгаад өгчих! Өвдөг сөгдөн, �##�га хавсран з�##�бирч гуйя! ????. Гадаадад боолын хөдөлмөр эрхэлж амиа тэжээж, амьжиргаагаа дээшлүүлэх гэж зүтгэж яваа багш нар нутгаа санасан гүйгүүл морь шиг сургуулиа,шуугин бужигнах хүүхдүүддээ нисээд л хүрээд ирнэ. Багш нарын хомсдол арилж, баяр хөөрөөр сургуулиуд бялхаж, эрдмийн саруул өргөө эрхэм багш нараар дүүрээд л ирнэ????????????❤️

Иргэн
Иргэн

МАН-гаруудад ухаан байхгүй ээ.Ард түмний ийм үгийг тусгаж авахгүй, өөрийнхөөрө зүтгэнэ.Луйвраар авсан сонгуулийн үр дүндээ бардаад буруу шийдвэрээ засахгүй .

Эрдэнэ
Эрдэнэ

4 жилийн төлбөрөөс чөлөөлж байгаа нь МУБИС.г улам нэр хүндгүй болгоно

Зочин
Зочин

Яг үнэн хатууч гэсэн

Зочин
Зочин

Төлбөртэй багш болсон з�##�уучуудын төлбөрийг буцааж өг

Зочи
Зочи

Мундаг з�##�уу байна даа! Бахархаж байна!

Зочин
Зочин

19 настай багш гэнэ үү. 15тай их сургуульд орж дээ. Сүрхий юмаа.

зочинЗочин
зочинЗочин

Багш болох хүнийг төрөөс даагаад сургаж болно. Гэхдээ хамгийн гол зүйл төгсөөд ажил дээр гарсны дараа амьдар�##� ахуйгаа ханг�##�ттай зохицуулах, хуримтл�##� үүсгэхэд хүрэлцэхүйц өндөр ц�##�интай байлгах, илүү цаг, баяр ёслолын үеэр ажиллах цагийн мөнгийг олгодог, анги даасны танхим хариуцсаны дэвтэр зассаны нэмэгдэл хөлс олгох г.м ээр ц�##�инг нэмэх хэрэгтэй.

Ард
Ард

Багшлахгүй бол �######�аачдээ тэгээд ер нь чадваргүй м�##�уудааас онлайн сург�##�т хамаагүй дээр

Zochin
Zochin

Үнэн шдээ боловсрол мэдлэггүй харанхуй удирдагч нар дээр гарч боловсролын с�##�барыг яаж үгүй хийж бгааг бүгдээрээ харж л бна. Сургууль эмнэлэгийн барилга баригдахгүй шорон цагдаа яамны барилгууд баригддаг, багш, эмчийн ц�##�ин захын харуул, цэвэрлэгч, худ�##�дагчаас дор, ажлын ача�##��##� их стресстэй ийм бхад ямар ч эцэг эх хүүхдүүдээ багш бол гэж зөвлөхгүй бгаа з�##�уус ч багш хийж хүүхдүүдтэй зуур�##�даж цагаа үрмээргүй бгаа нь үнэн шд өөр бусад өндөр хөгжилтэй улсуудад шилдэг сайн з�##�уусаа улс бодлогоор багш болгож эрдэм мэдлэгийг улс даяар түгээн дэлгэрүүлж бхад манайхыг хардаа. Хувийн сургуулиуд нь ц�##�ингаар зодоод хэдэн багш нарыг авчихсан улсын сургуульд багш байхгүй олдохгүй. Байд�##� ийм байхад бид хөгжил дэвшил Харвард энэ тэр гэж гоё уран илгэлт тавиад нэмэргүй шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button