Нүүрсний сонсгол: Х.Нямбаатараар ахлуулсан түр хороо дараа долоо хоногт ийм ажил хийнэ
Нүүрсний сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. Нүүрсний гэх тодотголтой хэргийг шалгах УИХ-ын түр хорооны даргаар өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг сонгосон.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн нэрээ дэвшүүлсэн ч олонхын дэмжлэгийг авсангүй.
Шинэ дарга, шинэ бүрэлдэхүүнтэй Түр хороо ирэх долоо хоногт хуралдана.
Нэг, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Тавантолгой” ХК-ийн уулын ажлын төлөвлөгөөтэй газар дээр нь очиж танилцана.
Хоёрдугаарт, шинжээчдээ томилно.
Гуравдугаарт, хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй хэргийн явцыг Түр хорооны хуралдаан дээр сонсоно.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хувьд "Г.Ганболд гишүүний үед цугларсан нотлох баримтуудтай танилцахаар байгаа. Ер нь ирэх долоо хоногт ажилласны дараа дүр зургууд гарч ирэх байх. Нүүрсний сонсол зайлшгүй болно. Намрын чуулганд багтааж бүх дүнгээ танилцуулахаар шийдсэн" гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо болтол шинжээчээ ч томилоогүй. Юу хийж байсан юм болдоо хөөрхийс.
Нөгөө Ганболдынхоо ажилтай танилцсан байгаад сонгууль хүргэнэ.Учир нь МАНынхан нүүрсний хулгайг МАФИ болтол нь хөгжүүлж чадсанд байгаа юм . Өөрсдийн бөгсийг эд нар ухах уу.Үгүй л байхаа даа.
Нямбаатар чаднаа чадахаас ч өөр аргагүй