УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хэрээсээ хэтэрсэн попрогч "3асаг ноёд"

Аймаг, орон нутгийн Засаг дарга нар попролоороо олонд таалагдаж, анхаарал татах нь тренд шахуу болох нь.

Г.Өнөрбаяр Завхан аймгийн Засаг даргаар очсон даруйдаа "аймгийн төвд мал оруулахгүй" гэдэг мэдэгдэл хийж, ажлаа эхлүүлж байв. Мөн аймгийнхаа дарга цэргийг суулгаж байгаад чухам загнаж, чичилсэн бичлэгээ сошиал орчинд тарааж суудаг болсон. Бүр саяхан Засаг даргын автомашины дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж, мөнгийг нь сайн үйлсэд зориулна гэх уянгын халил үүсгээд амжлаа.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал бол "мэргэшсэн поп". Цахим орчинд яаж олон нийтийг уянгалуулахыг сайн мэднэ. "Ковид-19"-ийн үед өөрийн биеэр голомтуудад ажиллаж, нүүрэн эгнээнд сөрж зогсдог баатрын дүр үүсгэсэн. Үүний дараа өөрийгөө цалингийн 40 хувиар нууцхан шагнаад амжсан байв. Мөн Дархан-Уул аймгийн газрын албаны дарга Д.Батчулуун асуудалд холбогдож, 461 рүү ачигдахад Б.Азжаргал хамгийн их сандарч, үүдийг сахиж суув. Учир нь аймгийн Засаг ноён болуут газар эзэмшлийн хэмжээ огцом нэмэгдсэн байдаг. Хамгийн сүүлд цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох поп шийдвэр гаргаж, "амьдрал мэддэг Засаг дарга" хэмээх өргөмжлөл хүртэх шахуу юм болж сууна.

Завхан, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарын попролын орыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дарав. Тэрбээр, багш нарыг бямба, ням гарагт заавал амрааж байх захиргааны акт гаргахаа мэдэгджээ. Хэрэв эл хоёр өдөр ажиллуулбал цалинг нь 1.5 дахин нэмэх гэнэ. Нэгдүгээрт, амралтын өдөр амраах санаа нь зөв ч "амралтын өдрийг амралтын өдөр болгож байна" гэх нь өөрөө попрол. Хоёрдугаарт, цалин нэмэх хасах нь салбар яамы бүр цаашлаад төр засгийн шийдэх асуудал. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хэн багшид хэдэн төгрөг нэмж өгөх шийдвэрийг Засаг дарга гаргах учиргүй. Аймгийн төсвөөс байтугай Засаг даргын халааснаас багш нарын цалин олгогддоггүй тул биелэгдэшгүй шийдвэр. Тэглээ ч багш нар ажлын бус цагаар ажиллавал илүү цагийн мөнгө байтугай дэвтэр засдаг урамшуулал хүртэл авдаг болчихсон билээ.

Н.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Татварын албаны ажлын зохион байгуулалтыг хүртэл хийгээд попроод сууж байдаг засаг шүү дээ. Дарханы Засаг ноён түүнд хил хязгаар гэж үгүй түүний дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй юм шиг байгаа юм.

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

дарханы засаг одоо болимоор юмаа авгай ах дүү нар нь наймаачид биз дээ

Зочин
Зочин

Ха ха аргагүй л дээ эздүүд нь попрохоос өөр чадваргүй новшнууд

Зочин
Зочин

За тэр Завханы засаг дарга нөхөр бол улаан попчин гар бна лээ. Аймаар чухал царайлчихсан бас балайр намчирхдаг нөхөр бололтой юмаа.

Зочин
Зочин

За ийм нөхдийг улсын их хурлын гишүүнээр сонгож болохгүй шүү завхан дархан дорнодын иргэдээ. Дараагийн жилүүдэд аймгийнхаа иргэдийн хуралд ч энэ нөхдийг сонгож болохгүй шүү. Гудамжинд гаргаж лааз өшиглүүлэх хэрэгтэй. Төрд поп хүмүүс хэрэггүй. Ариун шударга төлөв даруу хүмүүс хэрэгтэй.

Зочин
Зочин

Манай засаг дарга Сумьяа бээс бас их попроно шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button