Нийгэм мэдээ

М.Бадарч: Би гадагшаа яваагүй, В сорьцын талаар мэдэх юм алга

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийхдээ “Сүүлд хариу нь ирсэн бөхийн сорьц эерэг гарсан, нэрийг нь зарлах болоогүй” гэсэн. Харин үүний өмнөхөн улсын арслан М.Бадарчаас бусад бөхчүүдийн сорьцын хариу ирсэн гэх мэдээлэл гарч байсан билээ.

Гэвч энэ талаар өнөөг хүртэл Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, М.Бадарч аль аль нь байр сууриа илэрхийлээгүй байна.

Улсын арслан М.Бадарч шинжилгээнийхээ хариуг авах үеэрээ "Зүрхээ эмчлүүлсэн" гэх тайлбар хийсэн, гадагшаа явж шинжлүүлнэ гэх мэт мэдээллүүд гарсаар л байгаа. Мөн Монголын үндэсний бөхийн холбоо "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ыг холбогдох дээд байгууллагуудад шалгуулна гэх мэдэгдэл гаргасан.

Бид улсын арслан М.Бадарчтай холбогдож зарим зүйлийг тодруулан асуулаа.

-Сайн байна уу. Eguur.mn сайтаас холбогдож байна?

-Яах гэж байна. Юу тодруулах гэж байгаа юм.

-Допинг шинжилгээтэй холбоотойгоор танд ямар асуудал байна вэ. Таныг гадагшаа явсан гэх мэдээлэл гараад байгаа?

-Ямар юмаараа гадагшаа явдаг юм. Монголдоо л байна.

-Допинг. М.Бадарч тодорхой боллоо гэсэн хандлага нийтлэг болчихлоо?

-Мэдэж байгаа хүмүүс нь мэдэж байгаа биз. Надад бол тодорхой мэдсэн юм алга байна.

-Таныг В сорьц өгөхгүй гэсэн тухай ч бас яригдаж байна?

-Юун В сорьц вэ. Би Фэйсбүүкт ороогүй байна. Хөдөө байна.

-Та бидэнтэй энэ асуудлаар ярилцлага өгч болох уу?

-Бүх юм тодорхой болсны дараа ярилцлага өгнө.

Тэрбээр бидний асуултад ийн товчхон хариулт өгсөн юм. Гэвч М.Бадарч шинжилгээний хариуг задалсан сэтгүүлчийг шүүхэд өгөх, гадагшаа явж шинжлүүлэх, хэвлэлийн хурал хийж мэдэгдэх зэрэг хувилбарууд дээр ойрын хүрээлэл дундаа зөвлөлдсөн ч тодорхой шийдэлд хүрээгүй гэх мэдээллүүд бий.

Монголын допингийн эсрэг үндэсний дүрэмд,

8.3.2 Тамирчин эсвэл допингийн эсрэг дүрмийг зөрчсөн бусад этгээд энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор, эсвэл мэдэгдэлд өөрөөр заасан хугацаанд маргаан үүсгээгүй бол хэрэг хянан хэлэлцүүлэхээс татгалзсан, зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, үндэсний допингийн эсрэг байгууллагаас оноох аливаа шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ хэмээн заасан.

Энэ дагуу есдүгээр сарын 04-ний өдөр эерэг хариу гарсан бөхийн нэрийг холбогдох байгууллагуудаас зарлана гэж буй. В сорьц өгөх хугацааг А сорьцын шинжилгээгээ хүлээн авснаас хойш 15 хоногоор тооцно.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бадарчид ямар ч Но байхгүй шүү. Цэвэр бөх.

Зочин
Зочин

Энэ залуугийн оронд та өөрийгөө тавиад үзээрэй. Хүний хүнд байгаа асуудлаар та кайф аваад байвал өөрийнхөө талаар нэг сайн бодмоор болж гэсэн үг шүү.

Энхээ
Энхээ

Яах гэж ингэж хүмүүсийн сэтгэл зүйгээр тохуурхаж бдаг юм бол?!
Мэдээж энэ залуу тийм зүйл хийх хүн биш шүү дэ!Допингийн шмнжилгээг барилдхаасн өмнө авдаг баймаар юм бна шүү!!Газар дээрн шээсээрн үзэж болох ёстой!!!

Зочин
Зочин

Яг ингэж хариулсан бол ямар бүдүүлэг, соёлгүй бөх вэ гэж санагдаж байна. Тэр сэргээш энэ тэр нь бол үнэн ч юм уу, худал ч юм уу, илэрсэн байсан ч маньд падгүй

Имарт
Имарт

Хүлээн зөвшөөрсөн нь тодорхой юм бн даа

Зочин
Зочин

barildaj baihad ni medegdej bsan shvv er ni dopingtoi buhchvvd barildaj baih ved medegdeed bgaa huls garahgvi ih hvchtei gvij baigaa ni hvrtel hungun bdag ene badarch oyunbold 2 yag adilhan haragdaad bsan shvv

Тогтох
Тогтох

Хуулиал мөрдөхөөс өөр яахав хугацаа нь болохоор зарлах байлгүй дээ Харин энэ шинжилдэг аргаа өөрчилмөөр юм бөөн будлиан Аварга Бат-Эрдэнэ ахлана гэнэ энэ ч юул бол

Зочин
Зочин

Бадарч бол МУ-ын үнэн хүчит шударга Арслан мөнөөс мөн.

Зочин
Зочин

Тодорхой шт Бадарч допинг

Зочин
Зочин

Mend us ugui yamar ix zantai gaxai ve??? Doping xereglesen iim umnuud l genet surtei garch ireed alga boldog buz dee!! Xen bilee nuguu Xentiin bordchixson gaxai shig gar!!! Tiim l xeregleegui xuuraagui um bol saixan Mongol buxiin judagtai mend ustai taivan xeden ug xelj bolsongui uy??? Xervee doping xereglesen n unen bol ter mashin house ene ter geed shagnaluudiig n xuraaj avax xeregtei!!!

Холбоотой мэдээ

Back to top button