Ерөнхий сайд хичээлийн нээлтэд оролцохгүй
Маргааш 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр. Есдүгээр сарын 01. Төрийн түшээд сургууль цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд биечлэн оролцож багш сурагчдад баяр хүргэдэг бичигдээгүй жишиг тогтчихсон.
Гэхдээ Ромын папын айлчлалтай холбоотойгоор Ерөнхий сайд ямар нэгэн цэцэрлэг, сургуулийн нээлтэд оролцохгүй гэдэг мэдээлэл цацагдаад байна. Пап Францис маргааш 10.00 цагт манай улсад газардах билээ.
Энэ талаар Ерөнхий сайдын ажлын албатай холбогдож тодруулахад, "Ерөнхий сайд хичээлийн нээлтэд оролцохгүй. Энэ нь Ромын папын айлчлалтай холбоогүй. Орон нутгийн томилолтын бэлтгэл ажил болон бусад ажлуудаас шалтгаалаад завгүй байгаа" хэмээх хариултыг өглөө.
Ташрамд, "Ерөнхий сайд цэцэрлэг, сургуулийн нээлтэд заавал оролцоно" гэх дүрэм журам, хууль байхгүй тул оролцохгүй байх нь түүний эрхийн асуудал гэсэн үг. Тэгээд ч сүүлийн үед дарга нар сургуулийн нээлтэд оролцож, хүндрэл чирэгдэл учруулдаг байдлаас татгалзах болсон билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.