Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: Иргэдийн хүсэлтээр самар түүх хугацааг сараар сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хориод асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайд 10 аймагт ажиллаад байна. Есдүгээр сардаа багтаалд үлдсэн аймгуудаар ажиллана. Өөрөөр хэлбэл улсын төсөв өргөн барих аравдугаар сарын 1-нээс өмнө орон нутагт ажиллаж иргэдийн санал авч байгаа юм. Өмнөх жилүүдэд улсын төсөв УИХ-ын гишүүд, тухайн орон нутгийн удирдлагаас өгсөн саналыг тусгаж ирсэн. Харин энэ жилээс ард иргэдээр өөрсдөөр  эрэмбэлүүлж байгаагаараа онцлогтой.

Төслийг хэлэлцүүлээд ач холбогдлоор эрэмбэлээд тусгаад явна. Жишээ нь иргэд, Завхан-Говь-Алтай, Ховд-Увс, Чойр-Мандалговийг холбох автозамын төслийг дэмжиж байна. Тиймээс 800 км замын төслийг ажлыг ярьж эхэллээ.  Аймаг бүрт барилгажилт, бүтээн байгуулалт хийхэд дулаан хангамж, цахилгаан асуудал болж байна. Одоо БНСУ-ын зээлээр 10 аймагт дулааны төсөл хэрэгжиж байгаа. Дулаан хангамж, хоёрдугаар хэлхээ тойргийн төсвийг төсөвт суулгахыг эрмэлзэж байна. Дулаан, цахилгаан, дэд бүтцийг цогцоор шийдэнэ.

Төв аймагт сургууль цэцэрлэгийн хэрэгцээ үүссэн. 95 мянган хүн амтай. Нягталшил өндөр учраас 1000 айлын орон сууцны хоёр дахь хөтөлбөрийг хэлүүлсэн. Бас тухайн орон нутгийн онцлогт тохирсон хөгжлийн гарц юу байж болох талаар ярилцаж яваа.

Дорноговьд л газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцсан. Гүйцэтгэгчид санхүүжилтийг цаг тухайд нь хийхийг хүсч байна. Архангай, Сэлэнгэ аймгийн иргэд самар түүж олборлох, цааш нь худалдах сонирхолтойгоо хэлж, хугацааг сунгахыг хүссэн. Засгийн газрын зүгээс самар түүх хугацааг бүтэн нэг сараар сунгасан. Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд Дархан-Уул аймагт 10 мянган айлын орон сууц барих дэд бүтцийн иж бүрэн хангалт хийх шийдвэр гаргасан. 72 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ төсөл улсын төсөвт оруулна.

Энэ мэтээр 21 аймагт ажилласны үндсэн дээр төсөв бүрдэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийхдээ муу ажилласан ААН-үүдийг хар жагсаалтад, сайн хийснийг цагаан жагсаалтад оруулдаг болно. Өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс ажил авч хийчхээд удаагаад байгаа төслүүд дээр ажиллах онцгой эрхтэй шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан баг ажиллана. Тэд уг ажлуудыг шахаж, шалгаж, учир шалтгааныг олж ажиллана.

-Эрдэнэбүрэнгийн эдэлбэр газар байгаа иргэдийн хохирлыг 9,2 тэрбумаар барагдууулна-

Д.Амарбаясгалан үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Халзан бүргэдэйн ордын тухайд Манхан сумын иргэд ард иргэдийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гэж хэлсэн. Улмаар нутгийн иргэдээс дэмжлэг аваагүй учир ажиллах боломжгүй. Иргэд дэмжээгүй бол хүчилж хийх боломжгүй гэдгийг бол хэлсэн.

Эрдэнэбүрэнгийн 100 МвТ-ын усан цахилгаан станц бол ажил нь эхэлсэн. Хятадын засгийн газартай гарын үсэг зурсан. Монгол улсын талаас Эрдэнэбүрэнгийн УЦС-ын эдэлбэр газарт хамаарсан байгаа иргэдийн хохирлыг барагдуулах зорилгоор 9,2 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж байна. Иргэдийн ч, төр засгийн ч дэмжлэгтэйгээр ингээд эхэлнэ.

Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн хэвшлийн тариалангийн талбайг хаших гэж байна гэдэг буруу ойлголт. Улсын мөнгөөр хувиараа аж ахуй эрхэлж байгаа иргэдийн боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хашаа хороо барьж өгөх төсвийн зориулалт байхгүй. Тийм бодлого хэрэгжүүлэхгүй." хэмээлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ӨӨ ХӨӨРХИЙ ТЭГЭЭД САМАР ТҮҮХИЙГ ЗӨВШӨӨРӨӨД Л БАЙДАГ САМАР ТҮҮГЭЭД ЭНЭ УЛС ХӨГЖИВ ҮҮ? БААХАН ХУШ МОДОО ХЯДУУЛНА БАЙГАЛЬ ОРЧНОО СҮЙТГЭНЭ ТЭГЭЭД ЭНЭ САМАР НЬ НУУЦААР УРАГШИЛНАА ХЯТАДУУДЫН ЗАХИАЛГААР ИЙНХҮҮ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛЬ ОРЧНЫГ СӨНӨӨХИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ БАЯР ХҮРГЭЕ ЭРГҮҮНҮҮДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button