"Сүү" ХК шавж үүрлэсэн гэх ааруулын шинжилгээний хариу гарсны дараа мэдээлэл өгнө гэв

“Сүү” ХК-иас үйлдвэрлэн гаргадаг ууттай “Хорхой ааруул”-д жижигхэн шавжнууд үүрлэсэн тухай бичлэгийг өнөөдөр /2023.09.21/ нэгэн иргэн цахим орчинд нийтэлснээр олны анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулаад байна.
Тухайн бичлэгт, иргэн задлаагүй ууттай ааруулыг эргүүлж, тойруулж харуулахад жижигхэн ялаа шиг шавжнууд нисэлдэж буй нь тодорхой харагдаж байгаа юм.
Иргэний энэхүү бичлэгийн дагуу “Сүү” ХК-ийнхан “Хэрэглэгчтэй холбогдож уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлт, савлагаа, хадгалалтын аль явцад алдаа гарсан болохыг хянаж шийдвэрлэхээр болсон гэх мэдээлэл байна. Мөн тэд лабораторийн шинжилгээ авах бөгөөд хариу нь 72 цагийн дараа гарах аж.
Тус компанитай холбогдож тодруулах гэсэн боловч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Улмаар “Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарсны дараа мэдээлэл өгнө. Түүнээс урьтаж янз бүрийн мэдээлэл цацаж, компанинй нэр хүндэд халдахгүй байхыг сануулж байна” гэлээ.
Б.УУГАНБОЛОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шавьж гээч