Нийгэм мэдээ

ШШГЕГ: Б.Ганхуяг ухаан алдаж унаагүй, бие нь хэвийн байна

ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 461-р ангид хоригдож буй. Тэгвэл түүнийг өнөө орой ухаан алдаж унасан, биеийн байдал нь ихээхэн муудсан гэх мэдээлэл түгээд байна.

Энэ талаар ШШГЕГ-аас тодрууллаа. ШШГЕГ-ын зүгээс 461-р хорих ангиас холбогдох мэдээллийг авсны дараа бидэнд "Б.Ганхуяг ухаан алдаж унасан гэдэг нь ташаа. Тийм зүйл болоогүй, түүний биеийн байдал хэвийн байна" гэж мэдээллээ.

Б.Ганхуягийн хувьд есөн сар хоригдож байна. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байгаа юм. Ташрамд, Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд нь ажиллах хугацаандаа бусдаас их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” хэргээр яллагдагчаар татсан билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Топ хулгайчууд

Зочин
Зочин

Бзх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Тэр ах дүү хамаатан садандаа өгсөн л байгаа. Хххуульд авсан бүх мөнгийг улсын орлого болглх хэрэгтэй.

Зочин
Зочин

Хөрөнгиыг нь хураагаачээ.Холбогдогч нарыг нь хурдан илрүүлээчээ.

Зочин
Зочин

болж дээ

Guide
Guide

Сэтгүүлч ээ,
Та дээрх бичвэрийнхээ сүүлийн хэсгийг уншаад ямар алдаа гаргаснаа олоорой. Бичиж байгаа зүйлээ сайн нягталж байгаач!!!

Зочин
Зочин

Энэ ард иргэдиин бүх боломжииг нам дагасан өлөн цүнх бөгс долоогч даргадаа пялдага өмхии хулгаачууд бүх салбхрт шигдсэн шимэгч хорхоонуудад даанч хууль нь хөгиин болхооор жүжгээ. Тоголсоор торгуульсан болоод эсвэл хэдхэн жил авсан болоод хагартлаа баяжаадл үлдэх юм ард иргэдиин хараал зүхэлч үйлиин үр гэж биидэээ лалруудааа

Холбоотой мэдээ

Back to top button