Б.Чойжилсүрэн: Цахилгааны үнийг иргэдийн орлого тогтворжихоор нэмнэ

УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ирэх оны цахилгаан эрчим хүчний хэрэглээ, үнэ тарифын талаар мэдээлэл өглөө.
Онцолбол, "Цахилгаан эрчим хүчний үнийг өөрийнх нь өртөгт хүргэх талаар олон жил ярьсан сэдэв. Энэ оны тухайд магадгүй 2024 оны эхний хагаст эдийн засаг тогтворжоод иргэд, ААН-ийн орлого тогтворжих юмбол үнийн өсөлтийг нэмэх тухай ярьж таарна байх. Ингэхгүй л бол энэ жил 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал гарч байгаа. Энэ бол гарцаагүй нэмэхээс өөр аргагүй шийдвэр. Гэхдээ ковид, Орос Украины цэргийн тусгай ажиллагаа үүнээс шалтгаалсан дэлхийн макро том савлагааны дараа орлого тогтворжоогүй үед бид нар нэмэхээс болгоомжлоод байна.
2024 оны нэгдүгээр сараас нэмье гэсэн шийдвэр засгийн газрын хурал дээр танилцуулга хийсэн. Гэвч энэ удаадаа жаахан харзная, иргэдийн орлого тогтворжоод баталгаажсаны дараа энэ тухай ярина гэсэн.
Цахилгаан эрчим хүчний хэрэглээ бодит суурилсан хүчин чадлаасаа даваад явчихсан байгаа. Үүнийг ганцхан жилийн дотор шийдэж амжихгүй гэхдээ, энэ өвөл арай сэтгэл тайван байж болно. Эхний ээлжинд 80 мвт-ыг оргил ачааллын үед нөхөхөөр Сонсголон дэд станц дээр хураагуур ашиглалтад орж байна. Дорнодын цахилгаан станц дээр 50 мвт ашиглалтад орсноор нөөц гарч ирнэ. Өнгөрсөн жилээс хэрэглээний өсөлт 6-7 хувиар нэмэгдэж байгаа учраас өнгөрсөн жилийнхээ түвшинд явчих байх" гэлээ.
Түүнчлэн өөрийнх нь хамаарал бүхий компани Зайсанд хууль зөрчиж орон сууцны барилга барьж байгаа, Сэлбэ гол дагуу, E-Mart худалдааны төвийн ард зөвшөөрөлгүй барилга барьж байна гэх мэдээллийн тодруулан асуухад "Нэгдүгээрт, Зайсанд миний хамаарал бүхий барилга баригдахгүй байгаа. Надтай хамаатуулах гээд хүмүүс яваад байна. Үүнийг шалгаад үз. Өмнө нь миний хамааралтай компани байсан. Одоогоос 8-9 жилийн өмнө зарагдсан компани. Харин Сэлбэ голын дагуу баригдаж байгаа барилгын зөвшөөрлийг нь авсан байгаа. Би хууль зөрчөөгүй. Миний хамаарал бүхий компани мөн" гэж хэллээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий гуцаад байгаачээ. Дарваан хараа энийгээ нүдээчээ
МАН ын энэ мэт цайрсан өлөн хулгайчуудын идсэн уусныг иргэд төлөх болж байна уу
ЧИ Л ӨӨРӨӨ ЯМАР Ч ҮНИЙН ШУУРГАНД ӨРТӨХӨӨРГҮЙ БОЛСОН ДӨРВӨД ШҮҮ ДӨРВӨД ХҮН ХҮН БИШ ЗҮГЭЭР Л ХОГ НОВШ ДӨРВӨН ШИЙР МЯХАН БИШ ЗҮГЭЭР Л ЦЭЛЦЭГНҮҮР ИРЭХ ЖИЛ ИРГЭДИЙН АМЬДРАЛ УЛАМ ДОРОЙТИЙШТ ТА НАР Л ИЙМ БОЛГОЖ БАЙГААШТ ҮХСЭН АЦААРАА ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМНЭ ГЭЖ ХУЦААД БАЙГАА ХУЛГАЙЧ ВЭ? ЧИ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ СӨХӨРЧ БАЙГАА ИРГЭДЭЭ ХЭЗЭЭ Ч БОСОХГҮЙ БОЛГОХООР ШИЙДЭЭ ЮУ? ЭНЭ ЧОЙЖИЛСҮРЭНГЭЭ УВСЫН ДӨРВӨДҮҮД ЭРТХЭН ТАТАЖ АВААЧЭЭ НҮДЭНД ХҮЙТЭН ХУЛГАЙЧ ЮМАА ХАРАХААР Л ОГИУЛААД БАЙХ ЮМ