Улс төрийн мэдээ

Өнөөдөр хоёр сайдыг томилж амжих уу

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, улс төрийн шийдвэрүүд гаргасан.

Тухайлбал,

  • Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргад
  • Б.Дэлгэрсайханыг Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргад
  • Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдад тус тус томилох саналыг дэмжлээ.

Энэ нь томилчихож буй хэрэг биш. Эрх баригч нам өөрийн онцлог тогтолцооны хүрээнд саналыг хэлэлцсэн, нэгдсэн улс төрийн шийдвэрт хүрсэн хэрэг. Харин одоо томилогдох үйл явц тус тусдаа өөрийн хуулиар явах юм.

Тухайлбал, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан нарыг сайдад томилоход Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, дараа нь УИХ-д танилцуулна.

Мөн Б.Энхбаярыг томилохоос өмнө Х.Нямбаатарыг огцруулах ёстой.

Харин Х.Нямбаатарын хувьд УИХ-ын гишүүн нэгэн тул эхлээд гишүүнээс чөлөөлөгдөх ёстой. НИТХ-аас мөн нэрийг нь дэвшүүлнэ. Тэгэхээр томилохын урд энэ үйл явц ч өрнөх ёстой. Харин хоёр сайдаас ялгаатай нь УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулагдахгүй юм.

Тэгэхээр өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан нарын шинэ сайд нарыг танилцуулан томилох бололцоо байна. Үүний өмнө эхлээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Х.Нямбаатар сайдыг огцруулсан байх процесс хүлээгдэж буй. Мөн холбогдох Байнгын хорооны хуралдаанаар ч дамжих юм. Тэгэхээр өнөөдрийн хуралдаанд амжихгүй байх магадлал ч бий.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дэлгэрсайхан гэж Монголын баялгийг урагш гаргаж хууль бусаар хөрөнгөжсөн энд тэнд олон эхнэртэй ёстой нэг хогийн новш ийм балиар юмыг арай арай

Зочин
Зочин

Чөлөөлөх, огцруулах, халах өөр өөр утгатай. Нямбаатарыг огцруулах юм бол яагаад дараагийн албан тушаалд тавих гээд байна. Сэтгүүлч хүн гэхэд маш энгийн зүйл ч ойлгодоггүй, мэддэггүй юм байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button