Нийгэм мэдээ

Найман ишигний гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно

"Найман ишиг" гэх тодотголтой малын хулгайн хэргийг шүүх хурал өнөөдөр буюу аравдугаар сарын 06-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд болно.

Өнгөрсөн долоодугаар сарын 24-ний өдөр давж заалдах шатны шүүх хурал болж шүүгчдэгч А.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон билээ.

Улмаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах арга хэмжээ авсан.

Сануулахад, шүүгчдэгчид Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүхийн хурлаар 2-2,2 жилийн хорих ялаар шийтгэгдээд байсан билээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button