НИЙГЭМ

Эзэнгүй нохой, муур асрах төв: Ашиглалтад ороогүй, самналтын ажил эхэлсэн гэдэг худлаа

УИХ-ын өнгөрсөн сард баталсан “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-д эзэнгүй амьтныг түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа явуулахаар тусгасан билээ.

Тус хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах, хадгалах байр” байгуулж байна. Ингэхдээ Биокомбинатаас цааш Шувуун фабрик дахь хуучин хар үнэгний аж ахуйн байрыг ашиглана гэж мэдээлсэн юм.

Тэгвэл өнгөрсөн сарын 27-ноос Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүй нохой, муурыг “барих” ажлыг зохион байгуулж, түр байлган асрамжлах байранд аваачих бөгөөд эзэнтэй болгох арга хэмжээг мөн авахаар болсон тухай мэдээлсэн юм.

Энэхүү мэдээллийн дагуу бид нэгдүгээр сарын 5-ны өдөр "Эзэнгүй нохой, муур асрамжлах" байрнаас сурвалжилга бэлтгэхээр очив.

Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлалтай хар үнэгний аж ахуйг өнгөрсөн сараас эхлэн сэргээн засварлаж эхэлсэн байдалтай байсан бөгөөд, одоогоор нохой муур хүлээн авах боломжгүй байсан юм. Биднийг очиход аж ахуй дотор дөрвөн хүн шохой, хөөс гэх мэт материал зөөж байсан бөгөөд, гадаа талбайг хашаалахаар таван хүн цас ховхолж, хашаа татах зам гаргаж байв. Тус хар үнэгний аж ахуй ашиглагдахаа болиод удсан бөгөөд цонх, хана, шал, хаалга гээд тус байрыг бүхэлд нь шинэчлэх ажил эхлэж байгаа аж.

Холбогдох албаны хүмүүсээс тодруулахад, Бидний зүгээс муур, нохойн самналтын ажил эхэллээ гэж огт мэдэгдээгүй. Хүмүүс л тэгж ойлгосон байх. Засвар хийгдэж байгаа барилгын гүйцэтгэл 60 хувьтай байгаа, барилгын явц дуусахаар нохой, муурны самналтаа хийнэ ээ" гэсэн юм.

Биднийг тус барилга дээр очиход барилгын засвар 60 хувьдаа хүрээгүй харагдлаа. Ажилчдын өрөөний цонхыг вакум болгож, тос заалныхаа зарим цонхыг битүүлсэн харагдахаас өөр зүйлгүй байлаа.

Иргэдийн дунд өвлийн хүйтэн үеэр эзэнгүй муур, нохойг асарч, хамгаалж байна гэх ойлголт байсан. Гэтэл яг үнэн хэрэгтээ өвлийн хүйтэнд биш урин дулааны цагт самналт эхэлж, эзэнгүй нохой, муур асрамжиндаа ирэх аж.

Барилгын ажилчдын хэлснээр хуучин хар үнэгний аж ахуйн засварын талаар:

Ерөнхий том заал, нэг давхрын цонхыг бүтэн битүүлж, хоёр давхрын цонхыг шинээр солино. Мөн шалыг цутгаж, хана дагуу нохой, муур байрлах том төмөр сараалжин хайрцаг хийх. Том зааланд байрлах жижиг өрөөнүүдийг эхнээс нь шавардаж, янзлах ажлууд хийгдэнэ.

Хар үнэгний аж ахуйн дотоод болон гадаад байдал:

Тус барилгын гадна хэсгийн цасыг малтаж, хашаалахаар бэлтгэж байв.

Үүнээс харахад нийслэлийн захирагчийн албаны ажилтны өнгөрсөн сард нийтлэсэн мэдээ нь хэдий сайхан мэдээ ч гэсэн бодит амьдрал дээр ам ажил хоёр нь зөрөв.

2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” мөрдөгдөх бөгөөд тус хуулийн заалтуудаас:

27 дугаар зүйлд. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа

  • 27.1. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхэлнэ.
  • 27.2. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах гэдэгт арваас дээш нохой, муурыг асран хамгаалагчтай болох хүртэл

47 дугаар зүйлд. Гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах

  • 48 дугаар зүйл. Гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчлахыг хориглох
  • 48.1. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчилсан, уриалсан, өөгшүүлэн дэмжсэн, өдөөн турхирсан зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, нэвтрүүлэг, мэдээ бүтээх, нийтлэх, байрлуулах, түгээхийг хориглоно гэж заажээ.  
Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш зөв,үнэ цэнтэй ажил зохион байгуулж байгаад хотын захиргаанд баяр талархлаа илэрхиийлэе.

Yaj ch bodson MAN, darga Oyun-Erdenii bashir arga
Yaj ch bodson MAN, darga Oyun-Erdenii bashir arga
Reply to  Зочин

Muur nohoi bair bariihiig uguisgehguich Nen turuund hiih olon ajliin neg ni " urt tsagaan tuvd ue,ueeree ajilsan egel borcguudiin ajliin bairiig bulaaj bair baishig nuuraaj hahir uvliin huitend 1000 gariu irgedee aygatai hoolnoos salgachihaad Nyambaatar ta yu ch boloogui yum shig ih niguulsengui dur amiluulj nohoi, muur asrah bair barih yum yariad yavah ni durdee zohihgui baina. Ehleed bairiig bulaaj ajilgui bolgoson irgedee ajliin bair bairdaggui yum gehed yadaj bolomjooroo ajliin bair olj uguh uureggui yu?!" undsen huuliaraa" humuunleg ardchilsan niigmee baiguulah tuhai zaaltaas denduu holuur yariad yavaa bus uu!!! Nyambaatar aa. ta turiin ajiltan huuliig chandlah sahiahaas gadna maniusiinsaa murduuleh uuregtei super huuli bizdee kkk?!

Мөнх
Мөнх

Монголчуудыг худал мэдээгээр хуурдаг цаг өнгөрсөн

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Үнэн бол хүнээ асар ямарч хэрэггүй амьтдыг устгасан дээр юун асрах вэ тэнэг юм хиих юмаа

зочин
зочин

харин тийм ээ. Золбин нохой муур гэснээс тэнүүлч орон гэргүй хүннээ тэнд бөөгнүүлж тэжээгээд ажил хийлгээч. Тэгвэл тэд нийгэмшинэ. Золбин нохой муурыг зүгээр л устга, тэднийг тэжээгээд ямар ашиг гарах вэ, үргүй л зардал, бас нэг зальтай нь мөнгө угаах башир арга болгоно.. Татвар төлөгчдийн мөнгийг тэгж гарын салаагаар тэнэг зүйлд урсгаж үл болно.

Зочин
Зочин
Reply to  зочин

Түр зуур арчилж эмчилж хөөрхөн болгож байгаад уярам түүх холбоод хүмүүст өргүүлдэг юм. Байнга тэнд байхгүй. Энэ хорвоод ээр аметанд хайртай хүмүүс бас байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

ӨӨРИЙГӨӨ ЯААЯ ГЭЖ БАЙЖ ХУЦААЧ ЧИ

Зочин
Зочин

100 задгай байж яах гэж амьтны асрамжийн газар барилаа нээлээ гэж зарладаг вэ

Осман
Осман

Тэр муур нохой яахав улны биднийг хараач

Yaj ch bodson MAN, darga Oyun-Erdenii bashir darga
Yaj ch bodson MAN, darga Oyun-Erdenii bashir darga
Reply to  Осман

Urt tsagaan tuvd bi heden ueeree l ajillasan.Unuudur zerleg muur nohoinoos ch doloon dor unelegdej ayag hoolnoosoo salj gadaa garlaa. Nyambaatar aa,erhem huulich aa!!! Bid tand talarhaj magtan duulah esmoi yu? esvel gondoh uu?! heldee.

Yaj ch bodson MAN, darga Oyun-Erdenii bashir arga
Yaj ch bodson MAN, darga Oyun-Erdenii bashir arga
Reply to  Осман

Muur nohoinii asrah bair barihiig ogt uguisgehgui ch ehleed hiih ajil hed hed baina aa.Oligorhi, ideech, uugaachaar ni heden jil uliglah yum be?! unen yum bol shorongoo hurdan bariad tendee hii!!!! Hudlaa yum Oyun-Erdene mini chi bi gutgesen gedgee huuleen zuvshoorch neg tald ni gargaj baij l tsaash tsever tungalag tur zasgiin tuhai yariya aa

Зочин
Зочин

Золбин нохой муурын нам болсон. Ядарсан хүүхдээ бүгдийг буудчихаад нохой муураа хоолло.

Yaj ch bodson MAN, darga Oyun-Erdenii bashir darga
Yaj ch bodson MAN, darga Oyun-Erdenii bashir darga

Urt tsagaan uilchilgeenii bairiig tuuhen gej uzej chadahguigeer barahgui mend ajillaj baigaa 300 garui irged,tednii ger bul ezengui nuur nohoinii ch dainii unelemgui bolgoson tur zasag, hotiin zahirgaand gomdood zogsohgui tuuhen har mur uldel ugee helj temie ee. "Jambaldorjiin har huuli", 37 onii helmegduulelt gegchees yalgaa baina uu?! Hyambaatar aa?!

Зочин
Зочин

Нохой муурны сувилал

Зочин
Зочин

sain bna u odoo ajillaj bga yu er muur avaachij ogoh geregtei bna holboo barih utasaa ogooch

Холбоотой мэдээ

Back to top button