О.Хулан: 30 жилийн баялгийн хараалыг сангийн хуулиар зохицуулахын тулд ёс зүй, нээлттэй байдал чухал

УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт эцэслэн баталснаар, 2025.01.01-нээс хэрэгжилт нь эхлэхээр болов. Удаан хугацаанд яригдсаар байсан баялгийн сангийн товьёогоо хуульчилж чадсан ч хэрхэн хэрэгжүүлэх томоохон сорилттой тулгарч буй. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр бүрдэх дараачийн Засгийн газрын хэрэгжүүлэх уг хуульд баялгийн сангийн орлого төвлөрөлтийг "Эрдэнэс Монгол" хариуцахаар тусгагдсан.
Тиймээс уг менежментийг хэрхэн хийх, юуг анхаарах ёстой зэрэг асуудлаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал асан О.Хулантай ярилцлаа. Тэрбээр өдгөө БНХАУ-ын засаг захиргааны бүс Хонгконгт суух Ерөнхий консулаар ажиллаж байна. Стратегийн ордуудыг төвлөрүүлж, менежмент хийх, хяналт тавих үүрэгтэй "Эрдэнэс Монгол"-д тодорхой шинэчлэлт хийсэн О.Хулангийн байр суурь анхаарал татсан юм.
"Амсар"-ыг нь нээж, "Ёроол"-ыг нь бөглөх ажлаас эхэлсэн
-Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан, танаас зарим агуулгыг тодруулмаар байна. Жишээ нь, санд төрийн эзэмшил бүхий ордуудын 34 хүртэлх хувийн хүрээнд л орлого төвлөрөхөөр тусгагдлаа. Энэ концепцын биелэгдэх боломжийг хэрхэн харав?
-Хоёр үндсэн зарчмаар Үндэсний баялгийн сан байгуулах асуудал хөндөгдсөн. Нэгт, бид байгалийн баялгийг ард түмний өмч гэж Үндсэн хуульдаа заасан. Хоёрт, төр уул уурхайн бөгөөд их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардсан төсөлд л оролцъё. Зам арчилгаа, засвар гэх мэт бусад салбарт оролцохоо больё гэсэн ЗГ-ын зорилт үүгээр хэрэгжих юм.
Засгийн газрын зорилго, зорилт ерөөс төр ямар үед компани байгуулж, зах зээлд оролцох уу. Ямар үед оролцохгүй вэ гэдэг зааг ялгааг тодруулахад чиглэж ирсэн.
Энэ бол аж ахуйн ажил. Юунд мөнгөө зарцуулах эсвэл зарцуулахгүй байх вэ гэдэг энгийн гэмээр ойлголт. Гэхдээ юуны өмнө эхлээд “ёроол”-оо бөглөх ёстой байсан. Орлого хэчнээн нэмэгдлээ ч ёроол цоорхой бол нэмэргүй.
Намайг “Эрдэнэс Монгол”-д очиход, дансанд нь 21 сая төгрөг байсан. Монгол Улсын стратегийн ордуудыг эзэмшиж байгаа цорын ганц компани мөртлөө. Цалингаа тавихад хүнд байсан. Зөвхөн Гашуунсухайтын автозамаас олох орлоготой, бусад нь өр. Зам өөрөө Хөгжлийн банкны зээлтэй. 360 тэрбумын ашиг олсон мөртлөө зээлийг төлөөгүй байсан. Цар тахлын ч үе таарсан даа.
Тэгэхээр яах ч аргагүй сав гэвэл амсруудаа нээж, ёроолоо бөглөх хэрэгтэй болсон хэрэг. Данс 21 сая төгрөгийн үлдэгдэлтэй, 5.6 их наядын өртэй байлаа шүү дээ.
ЭТТ ХК гэхэд л Монгол Улсын төсвийн хэмжээний мөнгийг ТУЗ дээрх 10 хүн яриад, шийдчихдэг байв. Уул уурхайн компани уул уурхайн үйл ажиллагаа л явуулах ёстой. Өөр бусад үйл ажиллагаа хийнэ гэвэл түүнийг ЗГ зөвшөөрч, хувьцаа эзэмшигчид нь танилцсан байх ёстой. Эмнэлгийн тоног төхөөрөмж хүртэл худалдаж авдаг. “Яах гэж байгаа юм” гэвэл “Хандивт өгнө” гэдэг. Хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр нэг ч төгрөг, өөр үйл ажиллагаанд зарцуулагдах учиргүй л дээ.
Ингээд Ерөнхий сайдад бүх асуудлыг танилцуулаад явсан. Би улстөрч биш учраас бизнес нүдээр голчилж харсан. Тав, 10 жилийн дараа бусдаас илүү өсөх боломжтой, Монгол Улсад хэрэгтэй, тэр төслүүдээ сонгож, хөдөлгөх шаардлагатай болсон.
-Та ажиллах хугацаандаа санасандаа хүртэл компанийн засаглалыг сайжруулж, “амсар”-ыг нь нээн, “ёроол”-ыг нь бөглөж чадсан уу. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэлэлцэгдэх хүртэлх зам хэрхэн засагдсан бэ?
-Бодит нөхцөл байдлыг төрийн гурван өндөрлөгт танилцуулсан. Өр бол улсаа татаж унагах хэмжээнд оччихсон байсан.
Нүүрсний конвейрын системийн төслийг жишээлэн санаж байна. 1.3 их наядын төсөл. “Цахилгаанаа яаж шийдэх вэ” гэхээр “Улаанбаатараас” гэнэ. Улаанбаатарт эрчим хүчний тийм боломж байхгүй. Эхлээд цахилгаан станцтай болж байж конвейр хийнэ шүү дээ. Эрэмбэ дараа гэж бий.
Одоо харахад Ерөнхий сайдын “Би найз нөхөдтэйгөө ч муудалцах болж байна” гэж яриад байсан нь аалзны тор мэт систем үүсчихснийг хэлж байж. Ерөөс дарамтлахгүй, загнахгүй хүн гэж байхгүй, авлигын систем үүссэн байсан шүү.
Бидний барьсан гол зарчим бол, ашигтай байж болох төслүүдийг л “Эрдэнэс Монгол” санхүүжүүлэх ёстой. Ашиггүй бол санхүүжүүлж болохгүй. Учир нь жижиг уурхайд 500-1000 хүн ажиллана. Том уурхайд мөн ижил. Хайгуул хийсэн ч биш, хийгээгүй ч биш жижиг ордуудыг шинээр харах, ашигтай төслүүдийг илүү фокуслах хэрэгтэй болсон.
Би Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 200 хувь зөв гэж хэлнэ. Энэ бол сайн хууль болсон. Гэхдээ одоо дараа, дараагийн асуудал илүү чухал. Хонгконгд ирэхэд, иргэддээ хүүхдийн мөнгө зэрэг халамж өгдөг юм байна. Гэхдээ хэмжээг нь хувь хүний орлоготой уялдуулдаг. Тэгэхээр инфляц бий болдоггүй байх жишээтэй.
Сангуудыг тусдаа нэгж зохицуулбал зүйтэй
-Хуулиа баталчихлаа, цаашид хэрхэхэд анхаарал хандуулмаар. Жишээлбэл, “Эрдэнэс Монгол” санд орлого төвлөрүүлдэг төв нэгж нь болоод, менежментээ ч давхар хийх үү. Эсвэл сангуудыг зохицуулах үүрэгтэй тусдаа компани байгуулах нь зөв үү гэх мэт?
-“Эрдэнэс Монгол” бол стратегийн ордуудыг эзэмшиж байгаа, ЗГХЭГ-ын удирдлага дор явдаг, төрийн өмчит компани шүү дээ. Уул уурхайн менежментийн компани гэж болно. Менежмент хийдэг. Харин сан гэдэг бол энгийнээр данс шүү дээ. Дансыг удирдах нь санхүүгийн менежментийн асуудал. Үүнийг хэрхэн холбож харахаас их зүйл шалтгаална. Энэ хоёрыг нэгтгэж болохгүй гэж би бол үзнэ.
-Харин хяналтын механизмаа “Эрдэнэс Монгол” дааж авах уу?
-Сингапурын сан бол илүү asset management тал руу хөгжсөн юм билээ. Монголоор бол Төрийн өмчийн хороо шиг ажилладаг. Харин манай сонгосон хувилбар бол яг Норвегийн сангийн жишиг юм.
“Шивээ овоо”, “Багануур”, ЭТТ ХК зэрэг төсөл адилхан нүүрс олборлодог. Мөртлөө өөр өөр тоног төхөөрөмж ашиглавал зардал өснө. Нэг брэндийнх байвал тоног төхөөрөмж, сэлбэг, засвар үйлчилгээ гээд дагавар асуудлуудад зардал бага гарна шүү дээ. Тэгэхээр ийм мэтийн менежментийн ажлыг “Эрдэнэс Монгол” оновчтой хийх, хяналтаа ч тавих үүрэгтэй.
Харин сан илүү мэргэжлийн ажиллах ёстой. 3-4 жилийн өмнө ЭТТ ХК-д “шахаа” хийх гэж хүмүүс илүү зоригтой оролддог байсан байх. Одоо бол жаахан айдастай болсон биз. Тэгэхээр “ёроол”-ыг нь бөглөх бөгөөд бататгах ажил давхар хийгдсээр л байна.
-Орлого, зарлагыг маш сайн хянаж байж санг мөнгөжүүлнэ биз дээ?
-Чөтгөр детальд оршдог гэдэг.
Би “Эрдэнэс Монгол”-ын захирлаар очоод, охин компаниудын гуравдугаар гарын үсгийг өөрөө зуръя гэсэн. Хэдэн төгрөгийг, юунд зарцуулж буйг толгой компани мэдэх ёстой. Нэг үгээр мөнгөө хянаж чадахгүй байсан. Тендер бол ил тавигддаг. Харин яаж шалгаруулж байна гэдэг нууц. Тэр системийг нь задлах, түүнийг ил тод болгох ёстой. Өөрөөр хэлбэл ил тод байдал буюу хяналт хамгийн чухал.
Хяналтаа сайн тавьж чадахгүй, зарлагын ёроолоо хааж чадахгүй бол аль ч сангаа мөнгөжүүлж чадахгүй. Үүнд цаашдаа "Эрдэнэс Монгол" компани яг яаж оролцох юм. Үргүй зардлуудыг хэн яаж хянах юм зэрэг олон асуудлуудаа шийдэж байж, хуулийн хэрэгжилт нь хангагдах нюанс юм.
"Эрдэнэс Монгол"-ыг сайдын статустай хүн удирдвал оновчтой болно
-Таны бодлоор “Эрдэнэс Монгол” одоогийн чадамжаар ордуудад менежмент хийж, санд орлого төвлөрүүлэх ажлыг хэр хэмжээнд хийх боломжтой вэ?
-Одоогоор би Ерөнхий консулын ажилдаа илүү төвлөрч байна. Би гэхдээ энд ирээд бодсон. Гол хөшүүрэг нь юу байх ёстойг. Социализмын үед монголчуудыг захиргааддаг байсан. Харин одоо, нэг дугаарын асуудал бол этик юм билээ. Этикгүй бол зах зээл хөгжүүлнэ гэж ярилтгүй.
Хонгконгд хүүхдүүдэд ёс зүйн хичээлийг нэгдүгээр ангиас нь эхэлж ордог юм байна. Бидний ам дамжиж сургадаг өндөр настанг хүндлэх, хулгай хийж худлаа ярихгүй байх мэтийн энгийн ёс зүйг л түүгээр заадаг юм билээ.
Ерөөс ёс зүйгүй учир эдгээр асуудлууд үүсдэг. Настай гэхээр л ухаантай, боловсролтой гэхээр л сайн хүн болдоггүй. Гол зүйл нь этик. Ерөнхий сайд анх “Би хууль бус юм хийхгүй. Чи хууль бус юм хийж болохгүй” гэж надад хэлсэн.
-Та этик ярьсных, бид хэрхэн зөв зарчим руугаа явах вэ. Чөлөөт зах зээлийн нийгэмд, нэг гэр бүлийн өмч болсон ордууд руу төр орж чадах юм уу?
-Маш том реформын шинжтэй ажил л даа. Хувийн хэвшилд ч, төрд ч давуу тал ихтэй. Бас хий хоосон самардахгүй, бэлэн жишиг нь байна, Норвегийн сан. Бид үг үсэггүй судалсан. Мөн Монголын хуулиуд хэрхэн холбогдож буйд дүгнэлт хийсэн.
Нэг үгээр, Үндэсний баялгийн сангийн тухай хууь батлагдчихлаа. Ингээд энэ хуулиар бүх асуудал эцэслэгдэхгүй, олон үзүүр холбогдох учиртай.
Олон хүний зүтгэл, этик нийлж байж урагшилна гэж бодож байна. Нэгэнт Үндсэн хуульд байгалийн баялаг бол ард түмний өмч гэдгийг 30 жил ярилаа. Намайг жаахан байхад ч ярьдаг л байсан. Ерөөс нэг бол тэр “Ард түмний өмч” гэсэн заалтаа бүр авч хаях. Эсвэл энэ баялгийн санг хийх. Ийм хоёр л сонголт байсан. Гэхдээ энэ сонголтыг хэн ч зориглож хийж байгаагүй. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд хийсэн нь үнэн гэж тэмдэглэгдэнэ.
-Хууль батлагдсанаар бүх зүйл болчихгүй. Хууль 2025 оноос хэрэгжиж эхэлнэ, атал энэ нь шинэ Засгийн газар байна. Хийхгүй ч байж магадгүй шүү дээ.
-Тийм.
-УИХ-ын тогтоолоор 39 ордыг стратегийн ангилалд оруулах боломжтой гэж үзээд больсон байдаг. Ер нь стратегийн ордын тоог нэмэх тусмаа ашигтай юу. Мөн сан тус бүрийн санхүүжих эх үүсвэрийг ангилж. Энэ зарчмаар баялгийн сангууд мөнгөжиж чадах уу?
-Би уул уурхайн салбарт ажиллаж байсны хувьд зөв гэж бодож байгаа. Холбогдох саналаа ч оруулж байсан. Гэхдээ бид концепцыг хуулах бус Монголын хөрсөнд буулгах ёстой. Малчид, орон нутгийн иргэдээ бодолцох хэрэгтэй юм.
Энэ их чухал. Эцэг өвгөдөөр амьдарсан нутагт нэг компани орж ирээд, уул уурхайн үйл ажиллагаа явуулаад эхэлдэг. Орон нутгийн иргэдэд ашиг байдаггүй. Харин шинэ зохицуулалтаар төслийн хөрөнгө оруулагч нарт энэ чиглэл дэх тоглоомын дүрэм ч тодорхой болно.
Нөгөө талаар, гадаадын хөрөнгө оруулагчид хэнтэй хамтарвал илүү баталгаатай вэ гэдэг сонголтоо хийнэ. 100 хувь хувийн компанид хөрөнгө оруулах уу. Төр нь өөрөө баталгаа болсон ордыг сонгох уу. Илүү зөв шугам гэсэн үг. Нөгөө талдаа байгалийн баялаг бол ард түмний өмч гэдэг концепцоо барина. Өнөөдрийг хүртэлх шийдвэрүүд дундаа энэ нь хамгийн зөв.
-Та одоо хөндлөнгийн субъект. Гэхдээ “Эрдэнэс Монгол” улстөрчдийн, бүлэглэлийн эрх ашгийг дааж гарах болов уу?
-Би үүнд хоёр шийдэл бодож байна.
Нэгдүгээрт, гадаадын мэргэжилтнүүд авчирч, ажиллуулах.
Хоёрдугаарт, нээлттэйгээс нээлттэй систем бий болгох.
Тэр дундаа би нэгэнт том реформ тул “Эрдэнэс Монгол”-ыг сайдын статустай хүн удирдвал зүгээр гэж харж байна. Ерөнхий сайдын шууд удирдлага дор ажилладаг статустай болмоор санагдсан. Дуртай улс төрч нь яриад, шахаа хийх гээд дайрчихдаг. Түүнийг гүйцэтгэх захирал нь өндөр эрх мэдэлтэй байж л зогсоох юм билээ.
Нээлттэй байдлын тухайд, өдөр тутмынх нь гүйлгээг ерөөсөө л нээлттэй болгох ёстой юм билээ. Тэнд ажиллаж байгаа хүмүүс, боловсон хүчний мэдээлэл нь ч нээлттэй. Нээлттэй байдлыг хэвшүүлээд ирэхээр аяндаа компанийн засаглал сайжирч, ёс зүйн хувьд ч хязгаар тогтож эхэлнэ.
Намайг явахад “Эрдэнэс Монгол” 200 тэрбумын өрөө дарж, дансандаа 60-70 тэрбумтай үлдсэн. Бусад компаниудаасаа менежментийн төлбөр ч авдаг болсон, бас. Ингэж гэмээнэ хариуцлагатай менежментээ ч хийнэ шүү дээ.
Өргөн утгаараа баялгийн сангийн хууль нь 30 жилийн баялгийг хараалыг тайлах хууль болсон. Яриад л байсан, яриад л байсан. Хэн батлав. Одоо хэрэгжүүлэх процесс дээр хэчнээн дарамт, шахалт туулахыг таашгүй. Гэхдээ оновчтой, зөв менежментээр, заавал урагшлах ёстой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zavaan Garuud zardlaa osgoj ehlendee uuniig yaj hynahuu sain bodoh heregtee
нээлттэй болгоно гээд байгаагийн цаад утга бол элдэв з�##�иланг хаах гэсэн үг энэ бүсгүй их уха�##�аг өндөр мэргэжлийн хүн байна тэр ерөнхий консулын ажлаа технологийн тагнуулд ашиглаад буцаж ирээд баялагийн санг эрхэлсэн сайдаар томилогдох ёстой хүн гэж ойлгов Хуланд амжилт хүсэв
Ter nneelttee gej yraad 30 jil bolsondoo
Мундаг эмэгтэй шүү
ene mangar saltaa hyyhen henii tataasaar ingeed yavaad baidag umbee,. hong kong d consul gen yy s#a s#a ene zasag bytehguee
zaasss ene hujaa huuhen odoo mcs iin zahilagaaraa ajilaad ehelvuu
Diplomat alba hashin bga gedgee ene huuhen meddeg bolov uu? Zorigiin talaar odoo bayalgiin san ene ter geed ulsturiin sedveer suuliin ued hed heden udaa yariltslaga ugch fb post bichlee. Gadaad yam yagaad uuniig ni sanuulj zogsoohgui bn ve?????????? !!!!!!!!!!
Tavan bogdiinh yum bishuu
30 жил биш шүү. 20210 оноос тоолно. 15 жил.
Сайхан Монгол орон маань ингэтлээ өөрчлөгдөнө гэж бодсонгүй дээ. Баялгаа түшээд сайхан явах учиртай.Төр нь арчаагүй, түмэн олон нь амьдр�##�ын түвшин доогуур явахаар чинь одоо баялгийн хараад гэж үзэх үү ,?
Bolovsroltoi emegtei bn lee. Bas zorigtoi sanagdsan. Toriin medliin uul uurhain kompani deer ochij shugel uleej idee beeriig ni shahsan. Tsaashid iim zorigtoi yum hiih hun l heregtei bn. Ter daraa ni ochson nokhor bol aimhai yu ch hiihgui nokhor bn lee
За энэ дутаа
30 жилийн баялгийн хара�##� гэж юу байхав дээ, ард түмний сайхан амьдрах боломжийг үгүй болгож байгаа тэр 30 н гэр бүлийн нь хара�##� идээсэй!