НИЙГЭМ

МҮОХ: Эрх авсан тамирчдын 50 хувьтай тэнцэх тооны албаны хүмүүсийг авч явдаг

"Парис 2024" олимпын наадам 12 дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас жүдо бөхийн төрөлд ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртээд буй.

Тэрбээр энэ даваа гарагт эх орондоо газардсан бөгөөд хэвлэлд өгсөн яриандаа "Бид хоол зүйч, сэтгэл зүйчгүй явсан. Онлайнаар холбогдож зөвлөгөө авсан" хэмээн дурдсан. Түүний энэ яриа олны анхаарлыг татаж, холбогдох албаны хүмүүсийг шүүмжлэлд хүргээд байна.

Иймд МҮОХ олимпод явах багийг хэрхэн, ямар зарчмаар сонгосон эсэх мэдээллийг хүргэж байна.

Товч: Тухайн улсаас хэдэн тамирчин олимпод оролцох эрх авснаас хамаарч түүний 50 хувьтай тэнцэх тооны албаны хүмүүсийг багт дагалдуулан явуулах журамтай.

ОЛИМПЫН НААДМЫН МАНДАТЫГ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?

Олимпын наадмын мандат буюу Olympic Identity and Accreditation Card нь ОУОХ-оос батлагдсан тусгай журмын хүрээнд олгогддог наадамд оролцогсдын хамгийн том бичиг баримт юм. Ингэхдээ тухайн улсаас эрх авсан тамирчдын тоотой уялдуулан албаны хүмүүсийн эрхийг олгодог.

Тухайн улсын албаны хүмүүст ногдох мандатын тоо нь нийт эрх авсан тамирчдын 50%-тай тэнцүү байдаг. Энэ зарчмын дагуу Монгол улсаас 32 тамирчин эрх авч оролцож буй тул нийт 16 албаны хүн буюу team officials мандат олгогдсон болно. Үүнд МҮОХ-ны штабын ажилчид, шигшээ багийн дасгалжуулагчид, эмч, хөдөлгөөн засалч зэрэг бүх албан хаагчид хамаарна.

Олимпын эрх авсан спорт холбоод нь дээрх журмыг үндэслэн нийт тамирчдын тооны 50%-д багтаан албаны хүмүүсийн жагсаалтаа гаргаж, мандатаа захиалдаг. Зарим спорт нь жингийн ялгаатай, мөн олон өдрийн турш үргэлжилдэг бол албаны хүмүүсийн мандатыг солигддог (transferable) байдлаар зохицуулдаг. Үүнтэй уялдуулан жүдо, чөлөөт бөх зэрэг спортын дасгалжуулагч, албаны төлөөлөгчдийн мандатыг төлөвлөсөн. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Цэлмүүн тэнд юу хийж яваа юм вэ

Зочин
Зочин

Татвар төлөгчдийн мөнгөөр явсан эсэхээ ил болго!!

Зочин
Зочин

Авгай нараа аваад ирээрэй гэдэггүй л байлгүй дээ.чөлөөт шигшээ багийн дасгалжуулагч хүртэл авгайгаа авч явсан шүү.бадар ууган авгайгаа эмчийн орон тоон дээр шахсан у

Зочин
Зочин

Үндсэн тамирчдынхаа 50 хувьтай тэнцэх тооны а лба ны хүмүүс явсан гэжээ, 33:68 гэхээр чинь 50 хувь бус 2 дахин илүү байхгүй юү ! Энэ сэтгүүлч нэр зүүсэн нойл ын ногоон тэгүүд тоонд үнэн муу юмаа, хи хи хи

Баттулга
Баттулга

Манай тамирчдын амжилтад нөлөөлөх, тухайн спорттой холбоотой үүрэг хүлээсэн хүмүүсийн л албаны хүмүүс гэж ойлгохгүйгээр МАНАЙ ТӨРИЙН ЗАРИМ ӨЛӨН НӨХӨД ЯВЧИХСАН ЮМ БИШ БИЗ ДЭЭ

Зочин
Зочин

Манай тамирчид сэтгэл зүйн хувьд тун дорой харагдаж байсан.ийм олон албаны хүмүүс дотроо тамирчдыхаа сэтгэл зүйчдыг оруулах байж дээ.харамсалтай юмаа.өөрийн орны эмч ч байхгүй байсан нь дэндүү муухай харагдаж байсан.

Зочин
Зочин

Шаалдаа

би байна
би байна

сэтгэл судлаач хоол зүйчээ хасаад уу

Зочин
Зочин

мөнгөтэй хүмүүс өөрсдөө зардлаа гаргаад яваа биз. ямар мануус байгаа биз. дандаа ингэж атаархаж шүлсээ үсчүүлэхээ болио. зүгээр монгол жуулчид ч их яваа шүү дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

тийм учраас яг ямар 16 хүн тэр мандатаар нь явснаа нэрээр нь ил болгочихвол иргэд бухимдахаа болино, юм болгоноос хулгай хийж байдаг болхоор нийт хүмүүс одоогийн албан тушаалтнуудад итгэхээ больжээ

Холбоотой мэдээ

Back to top button