УЛС ТӨР

Сурагчдад поло цамц өмсүүлэх боловсролын сайдын саналыг ЗГ-ын хуралдаанаар эцэслэнэ

БШУ-ны сайд П.Наранбаяр өмнөх долоо хоногт бага ангийн сурагчдын дүрэмт хувцсыг поло цамцаар орлуулж, сонголттой болгох боломжтой гэдгийг хэлсэн. Энэ хүрээнд стандарт, материал, үнийн судалгааг сайтар хийж, танилцуулахыг албаныханд үүрэг болгоод буй.

Тэгвэл дээрх мэдээллээс үүдэн зарим эцэг эхчүүд энэ хичээлийн жилээс бага ангийн сурагчид дүрэмт хувцасны оронд поло цамц өмсөж болно гэх ойлголттой болсон. Харин зарим хэсэг нь эргэлзэж дүрэмт хувцас, поло цамцны алийг нь авахаа мэдэхгүй байгаа тул тодорхой мэдээллээр хангахыг хүсэж байгаагаа илэрхийлж эхлээд байна.

Иймд тухайн асуудлаар БШУЯ-наас тодруулахад, "Эцсийн шийдвэр гараaгүй байна. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа албан ёсны шийдвэрийг танилцуулна. Тус хуралдаанаар энэ оноос поло цамц өмсөх үү, ирэх оноос өмсөх үү гэдэг тодорхой болно. БШУ-ны сайд энэ өдөр нийтэд хандан мэдээлэл хийнэ" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинҮНЭН ҮНЭН
ЗочинҮНЭН ҮНЭН

хүүхдээр битгий бизнэс ий малаа, ямар хувцас өмсөх нь хүмүүсийн асуудал. дахин битгий төвөг уд, өмнө нь өмсөж басн хувцсаа жрагдтал өмсөх нь эдийн засагт хэрэгтэй

Зочин
Зочин

Поло өмсөөд арай царайлаг харагдах уу. Хэний бизнесийн шахаа вэ. Ноднин сургуулийн авахуулсан Полог нэг өдөр ч өмсөөгүй шинээрээ багадсан. Урвайчихаад царайгүй харагддаг, одоогийн форм нь дээр. Хувцастай ноцолдож байхаар ёс суртахууныг нь дээшлүүлэхэд юу хэрэгтэйг хэлэлцэөч

нар
нар

Поло өмсөхийг дэмжиж байна, цагаанаас өөр өнгийг, цэнхэр, хөх гээд шороотой УБ-т маань тохирох, хүүхдийн хөдөлгөөн хорихгүй, угааж индүүдэхэд хялбар гээд олон давуу тал байна.

Зочин
Зочин

Энэ шинэ сайд нөхөрт өөр хийх юм алга уу нэгэнт тогтсон хэв маягийг өөрчилхийн оронд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ материаллаг орчин луугаа анхаараач хүүхдийн хувцас хүүхдийн унших бичих арга хэлбэрийг явцдаа өөрчилж болно шүүдээ сонин сонин юм хийж нэг их ажил хийсэн болох гээд байгаа юм уу хэлбэр хөөсөн амьтан юмаа даа

баагий
баагий

хүүхдээр битгий бизнес хий Ямар өлөн юм бэ Хувцас тийм чухал юм уу

Монгол Зочин
Монгол Зочин

Хааяа биеийн тамирын хичээл дээр өмсвөл юу юм гэхээс сүр жавхаагүй харагдана аа.

Ккккк
Ккккк

Хүүхдийн цамцны асуудлыг ЗГ шийддэг, ямар их завтай байна аа. Биднийг бага доромжлоорой

Иргэн
Иргэн

Энэ хүмүүсийн ярих сэдэв 1 болжээ өмнөх нь дээлний хээ яриад бж билээ одоо харин хүүхдийн дүрэмт хувцас . Сэдэв нь жижигрээд бизнес хамрах хүрээ нь тэлээд бх шигээ. Ард түмнээ бодох сэтгэлгүй аймшгийн албатууд. Хүүхдүүдийг хүртэл бизнксийн золиос болгох гээд зүтгээд бх юмаа . Хуучин нь болохгүй бга шалтгаан нь юу болоо . Ард түмэн ядуу бна гэж бх мөртөө ядууруулах аргыг нь өөрсдөө гаргаж ирээд хэмнэж амьдрах биш хаяж үгүйсгэхийг заадаг. Энэ бол дарангуйлалын бодит жишээ мөн шүү.

Холбоотой мэдээ

Back to top button