Нийгэм мэдээ
Сураггүй болсон охиныг 18 цагийн дараа эсэн мэнд оллоо

Гэрээсээ гараад сураггүй алга болсон 9 настай охиныг эрэн хайж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайхайрхан багт аравдугаар сарын 13-ны өдрийн 18:00 цагийн орчимд бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 14-ний өдрийн 00:45 цагт хүлээн авч, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн алга болсон охиныг эрэн хайх ажлыг эхлүүлсэн.
Тэгвэл эрэн хайж байсан 9 настай охиныг 18 цагийн дараа олсон байна. Охиныг тус аймгийн Авто баазын манаач гэртээ хонуулан, өнөөдөр ар гэрт нь хүлээлгэн өгчээ. \
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манаач олонгуутаа мэдэгдэхгүй яасын.