З.Нарантуяа: ₮1.3 их наядын чанаргүй зээлийн ₮800 тэрбумыг нь энэ онд багтааж төлүүлнэ

"Хөгжлийн банк"-ны Гүйцэтгэх захирал З.Нарантуяатай ярилцлаа.
-Намайг ирэхэд ₮1.6 орчим их наядын чанаргүй зээл төлөгдчихсөн байсан. Одоо ₮1.3 их наядын асуудал бий-
-"Хөгжлийн банк" нэг үеэ бодвол хөгжил, шинэчлэлийн асуудал гэж яриад зогсож байна. Та удирдаад хагас жилийн нүүрийг үзэж. Анх ямар нөхцөл байдалтай банк хүлээн авч байв?
-Энэ банк 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын хөгжлийн чухал зорилтыг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байсан сайн туршлага бий. Сүүлийн хэдэн жил санхүүгийн хүндрэлд орсон. Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, зээлүүдийг эргэн төлүүлэх тал дээр хууль хүчний байгууллагуудтай хамтран ажилласан. Улмаар хууль зөрчиж олгосон зээлүүдийг төлүүлсэн гэхчлэн чамгүй их ажлуудыг хийсэн.
Хуримтлагдсан чанаргүй зээлийг бууруулах тал дээр сүүлийн гурван жил ажиллаж байгаа. Намайг ирэх үед 1.6 орчим их наяд төгрөгийн чанаргүй зээл төлөгдчихсөн байсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхгүй байгаа учраас нийт мөнгөн дүн багасаж, чанаргүй зээлүүд төлөгдөөд буй ч эзлэх хувь нь нэлээн өндөр байсан.
-Чанаргүй зээлийн үлдэгдэл нь одоо яг хэд байгаа юм бэ?
-Чанаргүй зээлийн хувь, хэмжээ буурч байна. 2026 оны эхэн хүртэл 20 хувь руу оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Намайг ажлаа авахад чанаргүй зээл нийт активдаа эзлэх хувь нь 56,7 байсан. Одоо бага багаар буурч байна. Оны эцэс гэхэд санхүүгийн үйл ажиллагаагаа эрүүлжүүлэхээ шат дараатай арга хэмжээнүүдээ авч ажиллана. Чадвал энэ онд 20 хувиас дотогш оруулна.
-Мөнгөн дүнгээр?
-Одоо 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн асуудал бий. Үүний 800 тэрбумыг нь энэ онд багтааж төлүүлэх зорилго тавьсан.
-ТУЗ-өөс 75 шийдвэр гаргаж, зээл олгосны 80 орчим хувь нь чанаргүй болчихсон байдаг-

-Засаглалын хувьд сайжрах, улстөрөөс хараат байх нь эн тэргүүний бас чухал шаардлага. Энэ тал дээр чухам ямар бодлого баримтлах ёстой гэж бодож байна вэ?
-Яалт ч үгүй төрөөс үүсгэн байгуулагдсан. Энэ утгаараа төрийн бодлогоос салгаж болохгүй. Гэхдээ санхүүжилтийн шийдвэр гаргах нь улстөр биш тооцоо судалгаа, эрсдэлийн үнэлгээ, хөрөнгийн өгөөж зэргийг үндэслэх учиртай. Энэ хоёрыг ялгаж салгах нь чухал. Эрсдэлгүй удирдах нь гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн үүрэг.
Ямар зорилго биелүүлэх вэ гэдэг чиг гаргах нь Засгийн газрынх нь үүрэг. Өөр өөрийнхөө хэрэгжүүлэх функц руу орох хэрэгтэй. Засаглалын зөв хэлбэр гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зааг ялгаанууд бий. Тэр зааг ялгаануудыг энэ хуулиар байр байранд нь тавьж өгье гэж байгаа юм.
-Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүдээр танилцуулсан. Санхүүгийн эрх мэдлийг ТУЗ-өөс салгах гэж байгаад зарим УИХ-ын гишүүн шүүмжлэлтэй хандаж байна лээ?
-Буруу ойлгосон байх. Төлөөлөн удирдах зөвлөл нь ямар төрлийн санхүүжилтийн бодлого хэрэгжүүлэхээ, ямар аргачлалаар эрсдэлээ үнэлэхээ, хаана ямар хариуцлагын систем ажиллуулах вэ гэхчлэн бодлого, журмыг гаргадаг. Түүнийг нь баримтлан ажиллахад хяналт тавьдаг үүрэгтэй.
Одоогийн нөхцөлд санхүүгийн бүх шийдвэр ТУЗ-д бий. Ямар нэгэн судалгаа шинжилгээгүйгээр, мэргэжлийн бус шийдвэр гаргах эрсдэл байдаг нь өнгөрсөн удаад харагдсан.
-Чанаргүй зээлийн дуулиан дэгдэхэд, ТУЗ-ийнхөн зээл гаргахад голчлон нөлөөлсөн байсан биз дээ?
-ТУЗ-өөс 75 шийдвэр гаргаж зээл олгосны 80 орчим хувь нь чанаргүй болчихсон байдаг. Тэгэхээр зайлшгүй салгах ёстой үйлдэл. Нөгөө талаар гүйцэтгэх удирдлага дангаараа бүх эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэж буруу ойлгоод байх шиг байна. Гүйцэтгэх удирдлага тооцоо судалгаа, эрсдэлийн үнэлгээ, арга аргачлалд тулгуурлан шийдвэрээ гаргадаг болох гэж олон улсын байгууллагуудын цуглуулсан.
-Өмнөх алдаа давтагдахгүй гэх баталгаа бий юу?
-Нэг хүн орж ирээд дураараа шийдвэр гаргадаг, нөлөөнд автдаг байх ёсгүй. Байгууллагын дүрэм журам, соёл, хандлага, хэм хэмжээнд захирагдаж байх ёстой. Олон улсын эрсдэлийн удирдлагын зарчимд нийцэж, түүнийхээ дагуу байгууллагын соёл, менежмент хэрэгжиж чадах юм бол тийм ч хэцүү асуудал биш.
-Таныг ирснээсээ хойш гурван намын хүмүүсийг ажил, албан тушаалд томилсон гэх шүүмжлэл бий. Томилгоо нь таных биш хамтарсан засгийнх байсан уу?
-Газрын захирлаас дээших албан тушаалд ТУЗ-ийн шийдвэрээр томилогддог. Тэндээс томилогдоод ирсэн хүмүүс л ажиллаж байна. Засаглалаа сайжруулах, зөв болгохын тулд томилгооны асуудал өөрчлөгдөнө.
-Өөрийн хөрөнгөө 1.5-аар нэмээд, дахиад 500-хан сая ам.доллар босгоход нийт эргэлдэх хөрөнгө 4, 5 их наяд руу хүрчихнэ-

-Та хоёроос гурван жилийн дотор 7-20 их наяд төгрөгийн эх үүсвэр татна гэсэн зүйл ярьсан байдаг. Манай улсад хөрөнгө оруулалт татна гэдэг маш том асуудал болчихсон. Өөрөөр хэлбэл ийм өндөр хөрөнгө оруулалт татах боломж бий юу?
-Хөгжлийн банк олон улсын бондын зах зээл дээрээс хөрөнгийн эх үүсвэр татаж байсан түүхтэй. Туршлагатай. Гурван жилийн дараа хөрөнгө босгоё гэхэд хамтарч ажиллах, зуучлалаар оролцох банк, сангууд маш их бий.
Өнөөдөр өөрийн хөрөнгөө 1.5-аар нэмээд, дахиад 500-хан сая ам.доллар босгоход бидний нийт эргэлдэх хөрөнгө 4, 5 их наяд руу хүрчхэж байгаа юм. Гурван жилийн дотор одоогийн эх үүсвэрээ 3-4 дахин нэмэгдүүлэх боломж байгаа. Гол нь удирдлага менежмент нь зөв байх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг дааж чадах зэрэг нь чухал.
-Үйл ажиллагаагаа эргэн сэргээх тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?
-Эргэн сэргэж үйл ажиллагаагаа явуулахын тулд хөрөнгөө нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа бүхэлд нь өөрчлөн шинэчлэх, ямар үйл ажиллагаа явуулах эрх зүйн статусаа тодорхой болгох, засаглалаа сайжруулах шаардлагатай. Экспортын санхүүжилт, арилжааны банкнуудын олгож болох зээлийг олгодог банк биш юм. Энэ бол Үндэсний Хөгжлийн банк юм. Улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих хамгийн чухал хөрөнгийн эх үүсвэрийг босгож ирдэг, санхүүжүүлдэг байгууллага. Энэ институцийнхаа үүргээ эргэж гүйцэтгэе. Ингэхдээ бүх салбар луу орохгүй, төсвөөс санхүүжүүлж байгаа төсөлд гар дүрэхгүй. Ганц зүйлд төвлөрье. Энэ нь экспортын бодлогоо дэмжсэн банк байя.
Олон төрлийн бараа бүтээгдэхүүн экспортод гаргах хэрэгцээ бий. Тэгж байж эдийн засаг төрөлжинө, валютын орлого нэмэгдэнэ. Үндэсний экспортлогч компаниудыг чадавхжихад нь тусалъя. Дэд бүтцийг нь санхүүжүүлье. Олон улсын хөрөнгө оруулагчдын санхүүжилт татъя гэж зорьж байгаа.
-Ахмадуудын тэтгэврийг тэглэхдээ Хөгжлийн банкаар баталгаа гаргуулж 2020 онд “Эрдэнэс бонд” гаргасан. Төлөлт хийгдэхгүй байгаа тул Хөгжлийн банканд хүндрэл үүссэн. “Засгийн газрын баталгаагаар солино” гэдэг санал дэмжигдээгүй юм билээ. Энэ асуудал юу болж байна вэ?
-Тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой асуудлаар "Эрдэнэс Монгол" компани бонд гаргасан. Хуулиараа тухайн бондод нь Хөгжлийн банк баталгаа гаргасан байдаг юм билээ. "Энэ өрийг Хөгжлийн банк төлөхгүй, энэ үүргээс чөлөөлөгдөх нь зүйтэй юм" гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргачихсан.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yag chadhiimuu zunduu l tegj yrih ym ternd ni itgdg hvmvvs ch olon bhiimdaa
zaawal tulvvleerei amjilt
hugjliin bank chin uuruu deermiin gazar bizde?
hairtai shvv amjilt
awna l geed bdg awdgvi shvvdee
ш�##�гах хэрэгтэй
төлж чадахгүй бол хар жагса�##�т хөрөнгө нтр ийг нь хура�##�даа
энгийн иргэдэд ийм зээл гарахч гүй тэгээд 100к гийн зээл нь оройтвол шууд хар жагса�##�танд ороод бүх юм нь хаагдана
энгийн ардын хүү 200к гийн гээл дээр яаж новширдог билээ
Томцуудаас нь бас нэхээрэй
нарантуяа дараа сонгуульд гишүүн болоорой
эмэгтэй хүн чамбай байдаг болоохоор Нарантуяа дарга сайн ажиллах байхаа амжилт хүсье
Чи болио
Хөгжлийн банк дампуурцандөө
Баахан идээд уучихсан хоосон сан дээр очоод хэргийн улмөрийг б�##�лаж байгаагаа мэдэж байна уу эргүү авгай