Гадаад мэдээДЭЛХИЙ

Никарагуа улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч 95 насандаа таалал төгсжээ

Никарагуа улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Виолета Барриос де Чаморро бямба гарагт /2025.06.14/ 95 насандаа таалал төгссөн гэж түүний гэр бүлийнхэн ням гарагт /2025.06.15/ мэдэгдсэн байна. Тэрээр 1990-1997 оны хооронд Никарагуагийн ерөнхийлөгчөөр ажилласан юм.

Чаморрогийн гэр бүл мэдэгдэл хийхдээ “Дона Виолета хүүхдүүдийнхээ хайр халамж, түүнд онцгой анхаарал хандуулж байсан хүмүүсийн хайр сэтгэлээр хүрээлүүлсэн орчинд амьсгал хураалаа” гэжээ.

Түүнийг ажлаа хүлээн авахад Никарагуа олон жил үргэлжилсэн ширүүн иргэний дайн дөнгөж дуусаад байжээ. Тэр бүс нутгийн хөгжил, энх тайвныг дэмжсэн ч гэсэн бүрэн эрхт хугацааны үед нь инфляц хурдацтай өсөж, эдийн засгийн хүндрэл уирчсан юм. 2018 онд харваж, бусад эмгэгээр өвчилсний дараа Чаморро олон нийтийн албыг орхисон байна.  

Эмнэлгийн байнгын хяналтад байсан тэрээр 2023 оны аравдугаар сард Коста Рико руу нүүжээ. Тус улсад цөллөгт амьдарч буй түүний хоёр хүүхэд болох Кристиана, Карлос хоёр амьдарч байсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button