Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

#1: Онцгой объектод архиддаг онцгүй ёс зүйтэй НУБИЭ ХХК-ийн дарга нар

Саяхан даа. Энэ сарын эхээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг ажлын байран дээрээ архидан согтуурч, танхайрсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Камерийн бичлэгт үндэслээд шийдчихэж байсан. Гэтэл төрийн байгууллагуудад чинь ажлын байрны архидалт хавтгайрчихсан юм биш үү. Тухайлбал, Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн нэр бүхий удирдлагууд албан өрөөндөө архидаж буй баримтыг бид хүргэж байна.

Зүүн гар талаас Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газар А.Азбилэг, Дотоод хяналтын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Оргил, Бизнес төлөвлөлтийн газрын дарга М.Төгсбаяр, Дотоод хяналтын дарга Ц.Цэвээндаш, Дотоод хяналтын ахлах Гангабаатарын Бямбадэлгэрэх, Гүйцэтгэх захирлын нарийн бичиг, орчуулагч Баярсайханы Анар нар юм. Тэд ажлын байран дээрээ буюу НУБИЭ ХХК-ийн Дотоод хяналтынхаа өрөөнд сууж байгаа нь энэ.

Зурган дээрх хүмүүс хэн хэн болохыг илүү дэлгэрэнгүйгээр хүргэе.

"Чингис хаан" нисэх буудлыг ашиглалтад орохоос өмнө Ашиглалтын өмнөх захиргаанд 2019 он хүртэл ажилласан. Улмаар нисэх буудал ашиглалтад орох үед ИНЕГ-т ороод 2020 онд тэтгэврийн насандаа хүрсэн. Тэтгэврээ аваад, ач зээгээ хараад, гэртээ сууж байх ёстой хүн. Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийг хэрэгжүүлдэг НУБИЭ ХХК-ийн Дотоод хяналт гэх том албыг хариуцах болсон хэдий ч ямар ч хяналтгүй болгох нь ээ.

Тус байгууллагад ургийн модоо ургуулсан нэгэн. Тэрбээр нөхөр, хүргэн, охин, найзтайгаа хамт ажиллаж байгааг бид хүргэж байв. Гэр бүлээрээ НУБИЭ-д ажиллаад зогсохгүй, албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал гаргаж сурсан нэгэн. Австралид ажиллаж байгаа хүргэнийхээ визийг сунгуулахаар НУБИЭ ХХК-иас Элчин сайдын яаманд хуурамч тодорхойлолт гаргасан гэх мэдээлэл бий. Визээ сунгуулмагцаа хүргэн нь ажлаасаа гарсан аж. Мөн охин Т.Гэрэлсүрэн нь сургалтын чөлөөтэй гэх боловч жилийн өмнө Монголд ирээд өөр газар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй гэх. Гэхдээ Дотоод хяналтын дарга ээж нь НУБИЭ ХХК дахь ажлын байрыг нь халгалсаар буй гэнэ.

Хамгийн сонирхолтой энэ бүхнийг нь Япон талын захирлууд нь мэддэг хэрнээ ёс зүй, компанийн соёлыг дарга нараасаа бус ажилчдаасаа шаарддаг нь өнөөх мундаг Япон менежмент нь бололтой.

Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газрын дарга. 2023 онд хоёр настай хүүхдийг эрсдэлд оруулах шахсан эзэн гэгддэг. Түүний удирддаг газрын хараа хяналтгүйн улмаас орон нутгийн бүртгэлийн хэсгээр нэвтэрсэн, тээш зөөвөрлөх урсдаг зам руу орж, хоёр давхараас нэг давхарт унасан ч, азаар бэртэж гэмтээгүй өнгөрсөн байдаг. Хариуцлага огтоос яригдаагүй өнгөрсөн нь бас л сонин.

Шуурхай удирдлага, хяналтын төвийн даргаар ажиллаж байгаад Бизнес төлөвлөлтийн газрын дарга болон дэвшсэн. Эл албан тушаалаа 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хашиж эхэлсэн. Ингэж дэвшхээсээ өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сууж явсан тусгай үүргийн онгоц айлчлалаас ирж газардахад хүзүүвч хоолой залгалгүй удаж, хариуцлага алдсан үйлдэл гаргасан байдаг. Улмаар хариуцлага хүлээх учиртай дарга нь албан тушаал ахиж, жирийн ажилтан халагдаад өнгөрсөн билээ.

Дээрх гурван даргаас гадна Гүйцэтгэх захирлын нарийн бичиг, орчуулагч Баярсайханы Анар, Дотоод хяналтын ахлах Гангабаатарын Бямбадэлгэрэх, Дотоод хяналтын зөвлөхөөр ажиллаж байсан Батжаргалын Оргил нар сууж байна.

НУБИЭ ХХК анх үүсгэн байгуулагдахаас эхлээд Гүйцэтгэх захирлуудад орчуулагчаар ажилладаг. Гүйцэтгэх захирлуудад хамгийн ойр байж ирсэн. Энэ утгаараа одоо бүр Байгууллагын стратеги төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалыг давхар хашиж, давуу эрх эдлэх болж. Үе үеийн захирлуудын нарийн бичиг, орчуулагч хүн Дотоод хяналтын өрөөнд хэлтсийн дарга нартай архидаж буй дүр зургийг чухам юу гэж тайлбарлаж болох вэ.

Батжаргалын Оргил. Дотоод хяналтын зөвлөхөөр ажиллаж байсан

Тэрбээр 2022 онд Ц.Цэвээндашын удирдаж буй Дотоод хяналтын хэлтэст “Дотоод хяналтын хэлтсийн зөвлөх” хийж байв. Хоёр жил гаруй хугацаатайгаар гэрээлэн ажиллахдаа 5,5 сая төгрөгийн цалин авч байсан нэгэн. Түүний завхруулсан, бантан хутгасан хэргүүдийнх нь тухай мэдээлэл дуулдав.

Голомт банканд теллерээр ажиллаж байсан намтартай. Б.Оргил нь дотоод хяналтын зөвлөх болмогцоо түүнийг НУБИЭ ХХК-нд авч ирсэн гэгддэг аж. Өөрөөр хэлбэл, ямар ч дадлага туршлагагүй хүнийг НУБИЭ ХХК-ийн дотоод хяналтад "чихэж" болдгийг харуулжээ. Сонирхолтой нь жил ч ажиллаагүй хэрнээ "шилдэг ажилтан" болж шагнагдаж. Энэ нь Ц.Цэвээндаш даргын таашаалд ихэд нийцсэн гэдгийг итгэнэ.

Эцэст нь, нисэхийн салбарт хамаатан садан, гэр бүл, найз нөхөдийн холбоо хамаарал буюу цус ойртолт ихэссэн гэдэг нь үнэн. Бид мөн өмнө нь Ч.Мөнхтуяа ИНЕГ-ыг түр удирдсан хугацаанд архидалт, танхайрал, үргүй зардал гаарсан тухай хөндөн хүргэж байв. Тэгвэл Ч.Мөнхтуяа, М.Төгсбаяр, Ц.Цэвээндаш нар найзууд гэдгийг доорх зургаас тодорхой харж болно.

Зүүн гар талаас М.Төгсбаяр, Ч.Мөнхтуяа, баруун талаас Ц.Цэвээндаш

Сэтгүүлчийн тэмдэглэл: Монгол Улсан агаарын хилийн цорын ганц боомт, онцгой обьектод сархад задлаад сууж байх нь ер нь хэр зохимжтой үйлдэл вэ. Иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг сахин хамгаалах үүрэг хүлээн ажиллаж байгаа хүмүүсийн дүр төрх ийм байж болох уу. Нисэхийн аюулгүй байдал алдагдаад байгаа юм биш үү. Хариуцлагын тогтолцоо байна уу.

Өмнө нь Ерөнхийлөгчийг онгоцноос буулгалгүй “гацааж”, хоёр настай хүүхдийг эрсдэлд оруулсан, есөн тэрбумын зөрчил гаргасан, бүртгэлгүй хөрөнгө завшсан, Д.Амарбаясгалан найзыгаа, Д.Батбаатар охин, дүү, хүргэнээ “чихэж”, Ц.Цэвээндаш гэр бүлээрээ “үүрлэсэн” тухай хүргэж байв. Гэтэл бахь байдгаараа асуудлууд нь үргэлжилсээр, улам бүр гаарсаар байгаа юм биш үү.

Япон менежментээр эдгээр дарга нарт хариуцлага тооцох уу эсвэл дахиад албан тушаал ахиулах уу гэдгийг харах л үлдлээ.


#1: Ерөнхийлөгчийг онгоцноос буулгалгүй “гацааж”, хоёр настай хүүхдийг эрсдэлд оруулсан М.Төгсбаяр албан тушаал ахижээ нийтлэлийн ЭНД дарж уншина уу.


#2: Хөшигийн хөндийн нисэх буудлынхан 9 тэрбумын зөрчил гаргаж, 339 саяар торгуулах хүртэл Ч.Мөнхтуяа тэргүүтэй ТУЗ-ийнхөн сохор, дүлий явжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


#3: Л.Бямбасүрэнгээс 1 их наядын хөрөнгө авахдаа 1.5 тэрбумынхыг бүртгэлгүй “завшсан” нь тогтоогдсон Д.Очирсүрэн ажлаасаа гарчээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


#4: Хөшигийн хөндийд Д.Амарбаясгалан найзыгаа, Д.Батбаатар охин, дүү, хүргэнээ “чихэж”, Ц.Цэвээндаш гэр бүлээрээ “үүрлэжээ” нийтлэлийн ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 25, 2025 08:58

ХУВЬ КОМПАНИ БОЛ ХАМАА АЛГАА. ЭНЭ УЛСЫН ӨМЧТЭЙ ГАЗАР БОЛ БОЛОХГҮЙ АЖИЛ ХИИДГҮЙ Л ХҮМҮҮС БА ДААА

БУЛИАЧЭЭЭ!!!
БУЛИАЧЭЭЭ!!!
8 сар 25, 2025 09:44

МОНГОЛ УЛСЫН EРӨНХИЙ САЙД ТА ХАМГИЙН ЧАНГА ХАРУУЛ ХАМГААЛАЛТТАЙ ХӨШИГИЙН ХӨНДИЙН ОЛОН УЛСЫН ОНГОЦНЫ БУУДАЛ ДОТОР ЮУ БОЛЖ БАЙГААГ ХАРЖ БАЙНА УУ??? ДЭНДҮҮ ГУТАМШИГ, ДЭНДҮҮ СУЛИААРАЛ, ДЭНДҮҮ АЭЙМШИГТАЙ ЮМ БОЛЖ БАЙНА???

zochin
zochin
8 сар 25, 2025 10:16

ee burhan miny. yamarch aimaar zurag hurgiig ni taviav dee. hajuuhanaas chiny l matajdee.

зочин
зочин
8 сар 25, 2025 10:19

Нисэхийн үндсэн мэргэжлийн хүмүүс, 30-20 жилийн ажлын туршлагатай. Ажлаа хийж чадаж бгаа болоод л япончууд ажиллуулж бгаа.

Зочин
Зочин
8 сар 25, 2025 10:25

За ерөнхий сайдаа энэ болон төрийн �##�баны бусад бусармаг үйлдлийг таслан зогсоож ийм хүмүүсийг ажлаас нь х�##�ж дахин төрийн �##�банд ойртуулахгүй байх арга хэммээг яар�##�тай авна уу. Ингэ байж таныг хийх гэж зорьсон ажил тань амжилттай болж төр цэвэрших болно. Дараа нь УИХ-ийн гишүүд, яамдын сайдууд, элчин сайдуудад анхаарлаа хандуулна уу. Ер нь шууд хэлэхэд төрийн толгойг цэвэрлэх хэрэгтэй болсон байгаа шүү. Жаахан цаг орох л байх гэхдээ Танд итгэж байгаа шүү.

Зочин
Зочин
8 сар 25, 2025 10:35

Улсын ажлын байранд ингэж ууж сууж болохгүй ээ

Зочин
Зочин
8 сар 25, 2025 11:24

Хийсэн бүтээснийг нь давхар дурдчихаач. Хүний нэр хүндийг гутааж чадахаас манайхан саашааж чаддаггүй л дээ.

Чинзо
Чинзо
8 сар 25, 2025 14:40
Reply to  Зочин

Зөв бичиж сур.Дараа нь гар хөл бологчийн ажлаа хий.

Иргэн
Иргэн
8 сар 25, 2025 12:15

МАН - аа энэ жижигхэн төр улсаа хянаж цагдаж хүчрэхгүй бол одоо 28- оны сонгуулиар бүр мөсөн явах боллоо шүү!!! Эзэнгүй төртэй ард иргэд хэцүү бнаа!!! Хаа сайгүй зах замбраагүй архид�##�т, хээл хахууль, хүнд сурт�##� газрын наймаа!!! Баг хороон дээр ажил хийж орчин тойрноо харж хамга�##�аж байгаа төрийн хүн �##�га боллоо!!! Зөвхөн сонгуулиар амь ордог анхан шатны дарга нар!!!

Зайлаачээ
Зайлаачээ
8 сар 25, 2025 12:29

Энэ Цэвээндаш гэж авгай ажил амьдр�##�аа ялгахгүй ах дүү үр хүүхдүүд нөхөр сүүдэр бүгдийг нь өөриигөө тойруулчихсан .Өөрт нь ажиллахгүй өөрийнхөөр нь байхгүй ажилчдаа зүгээр л нохй шиг үздэг б�##�иар авгай

Зочин
Зочин
8 сар 25, 2025 13:34

Энэ нисэх буудлын хүмүүс гэж, ажил хийж байгаа мэт л харагддагаас цаашгүй зүгээр сууж, худ�##� дүрэм ярьсан даржин нөхөд байдаг шүү. Нисэхийн ажил гэдэгт чинь, яг үнэндээ агаарын тээвэрлэгч компаниуд яг х�##�уун тогоонд нь байдаг шүү.

зочин
зочин
8 сар 25, 2025 13:41

Энэ хүмүүс нисэх ээ гэсэн сэтгэлтэй, амьдр�##�аа үүний төлөө зориулсан, с�##�бартаа хийсэн бүтээсэн бодит зүйлтэй, дандаа шинийг санаачлан ажилладаг с�##�барын тэргүүний ажилтанууд юм шүү. Үнэн худ�##� ялгарна аа

Зочин
Зочин
8 сар 25, 2025 13:50

Бузрын пязууд дугуй дугуйгаа олчихсон улсын хөрөнгө оруул�##�таар хийсэн аэропортыг идэж ууж сөнөөж байгаа ийм л�##�руудыг бүгдийг нь �######�уулж цэвэрлэх хэрэгтэй ийм адгийн шаарнуудаас юу хүлээх билээ

Зочин
Зочин
8 сар 25, 2025 14:16

Л�##�аруудад хариуцлага тооц!!!!

Зочин
Зочин
8 сар 25, 2025 16:55

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
8 сар 25, 2025 18:19

Бузарууд байнга архидан цэнгэж заваарч байдаг эрлийз гахайнууд

Zochin
Zochin
8 сар 25, 2025 20:14

Peesh iim yumnuud ulsiin neriig baastaj bgaa yum onigoo bugd emee uwuu nar bna Odoo ingej arkhi uudag khumuus gekheer argagui 70 aad onikhon ukwel taarna unen bna onigoo icheesei yadaj bkhad bugd ajlaa taaruu khiij bugs dolooj amidardag yum bna kkk

Зочин
Зочин
8 сар 25, 2025 22:37

Монголын Иргэний нисэх сөнөсөн шүү дээ. ИНЕГ-ын даргаар 2012 оноос хойш дандаа нисэхийн боловсролгүй хулгайч нарыг томилж ирсний гай тотгор нь одоо гарч байгаа нь энэ. АТГ-хан гэж ажлаа хийдэггүй нисэхийн дарга нарт авилг�##�дуулж, ажилд хүмүүсээ чихээд л. Сайд нь МИАТ-ийн билетийн каасчин - хулгайч, Ч.Сайханбилэгийн доодох ДАШНЯМыг зөвлөхөөрөө ажиллуулж, энэ яллагдагч-авгай Нисэхийг дураараа самарч байна. ИНЕГ-ын даргаар тэргүүн шадар сайд Н.Учр�##�ын долдой, ховын холбоочин, "... ТАМХИЧИН - Э.ТӨРБАЯР", хян�##�тын даргаар нь МИАТ-ийн хамаг мөнгийг саасан, нисэхийн �##�дарт жулик, ажил ярихаараа гацдаг, цагаан гартан Ц.БАТ, аудитын даргаар нь Амарбаясг�##�анг долоогч, АТГ-ын яллагдагч - С.Мөнхнасан, ИНҮТ.ТӨХК-ийн дэд даргаар Нисэхийн бүх тендерийг дээрэмдсэн, нисэхээс төрсөн анхны тэрбумтаны нэг Н.Ганболд болон Учр�##� сайдын улныхан болох Ерөнхий менежер �########�, архичин - Болдсүрэн, Энхзориг, аудитын даргаар нь С.Мөнхнасангийн нуудгай Нарантунг�##�аг, сайд Жавхлангийн мөнгийг үржүүлэгч, ЗГ-ын жолооч- Бизнес хөгжлийн газрын дарга Нацагдорж г/м есөн шид нь бүрдсэн үл бүтэх этгээдүүд ажиллаж байгаа цагт ИНЕГ - ИНҮТ.ТӨХК - МИАТ.ХК - ЧХОУНБ - БУОУНБ гэсэн төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа хэзээ ч сайжрахгүй.

Зочин
Зочин
8 сар 25, 2025 23:15

Өмгөөлж хамга�##�аад туршлагатай гээд бичээд байгаа суганы үс би чамайг мэднэ шүү…

Зочин
Зочин
8 сар 25, 2025 23:17

Хамт сууж байгаад зургийг нь аваад тавьдаг ямар хогийн Хүмүүс вэ?

Зочин
Зочин
8 сар 25, 2025 23:18

Хятадын эрлийз хурлийзууд чинь ямар амь нэгтэй юм бэ? Бөөндөө нэг дор сууж байхын…

Хэбо…
Хэбо…
8 сар 25, 2025 23:23

Дараагийн удаа бүтэн 35 минутын дуу дүрсний өндөр түвшиний бичлэг тавигдана. Та бүхэн та�##�ан сонирхоорой…

Холбоотой мэдээ

Back to top button