МАН-ын талцал бүлгийн даргын сандал суудал руу ноцож эхэлжээ
МАН-ын бүлгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж байна. Нам доторх хагарал, тэмцэл явсаар түүний сандал суудлыг эргэж харах хэмжээнд хүрээд байгаа бололтой.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайдаар томилогдсон. Ингэснээр бүлгийг хэнээр удирдуулах вэ гэдэг "уралдаан"-д 70-аад оны улстөрчдөөсөө Л.Энх-Амгаланг, 80-аад оны улстөрчдөөс Ж.Бат-Эрдэнийн нэр дэвшүүлсэн байдаг.
Харин олонхын саналаар Ж.Бат-Эрдэнэ сонгогдсон. Г.Занданшатар талынхан бүлгийн даргаа бол авч чадаагүй гэсэн үг.
Ж.Бат-Эрдэнэ дараа нь МАН-ын даргыг сонгох Бага хурлыг удирдсан. Одоогийн байдлаар Ж.Бат-Эрдэнийг хэт Д.Амарбаясгалангийн талд ажиллаж, УИХ дээрх тодорхой асуудлуудыг хайрцаглаж байна гэдэг эсэргүүцэл өрнөөд эхэлжээ.
Ардчилсан намын саналаас хамаарч УИХ-ын дарга нь Ерөнхий сайдтайгаа ч огцорч мэдэхээр нөхцөлд МАН бүлгийн дарга руугаа хүртэл ноцохдоо тулаагүй байлтай.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын хөрөнгө мөнгө идсэн АБ ОЭ нар хариуцлага хүлээх ёстой.
МАНГАС одоо сөнөх цаг нь болжээ