Улс төрийн мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын бүлэг маргааш 12.00 цагт хуралдана

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Заяабал нар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага тавьж буйгаа мэдэгдсэн.

Тухайлбал, сүүлийн хоёр ч удаа бүлэг хуралдаагүй. Яагаад хуралдуулахгүй байгаа шалтгааныг тайлбарлаагүй тул бүлгийн 38 гишүүн нэгдэж, Ж.Бат-Эрдэнийг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Өнөөдөр 16.00 цагт бүлгийг хуралдуулахгүй бол 38 гишүүн олонхоороо, өөрсдөө хуралдана гэдгийг хэлсэн юм.

Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд тайлбар өгөхдөө "Хоёр тал учраа олоогүй байна. Шулуухан хэлэхэд Д.Амарбаясгалан, нөгөө талд Г.Занданшатар гэдэг хүмүүсийн "виз"-гүйгээр бүлэг дээр нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй. Хоосон хэрүүл болно. Тийм учраас Удирдах зөвлөл хуралдаж, энэ асуудлаар чиг гаргаж өгөх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Ер нь бол хоёр тал зөвшилцөөд, бичгээ татчихвал асуудал цэгцрэх хувилбар ч бий. Маргаашийн лхагва гарагт 12.00 цагаас бүлгийн хурал зарласан" гэж мэдэгдлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бодит байдал
Бодит байдал

Албан туша�##�ын төлөө(ш�##�тгаан нь авилга!) амиа өгөхөөс ч буцахгүй зодолдогсод

kkkk
kkkk

ene gj saltaanii vs tsarails hugiin hulgaich

Зочин
Зочин

МАН 2 хуваагдсан. Хулгайч бүлэглэл ба луйварчин бүлэглэл гэж. Нэг нь дан хулгай хийгээд нөгөө нь дан луйвар хийгээд байсан бол одоо эвлэлдэнэ гэдэг нь хамтраад хулгай луйврыг цуг хийе гэсэн үг. Ийм л хархнууд.

Холбоотой мэдээ

Back to top button