Улс төрийн мэдээ
Сүүлийн 14 хоногт хоёр иргэн угаартаж нас баржээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн хордлогын талаарх сүүлийн 14 хоногийн мэдээллийг танилцуулсан байна.
Сүүлийн 14 хоног буюу есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд, угаарын хийн хордлогын улмаас:
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 59 тохиолдол
- Нас баралт хоёр бүртгэгджээ.
Тухайн нас барсан хоёр иргэний хувьд гэртээ угаартаж нас барсан байж болзошгүй гэсэн цагдаагийн дүгнэлт гарчээ.

Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.