Н.Учрал: Яамд шалгуур үзүүлэлтээ ахиулсан уу гэдэг үр дүнг харна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө..
Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал,
"Монгол Улсын үндсэн хууль, 10-р сарын 31-ний дотор Монгол Улсын ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг өргөн барих хуультай. Өмнөх 5 жилийн төлөвлөгөө 12-р сарын 31-ээр дуусгавар болж байгаа. Иймээс ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд оруулж ирж, хэлэлцлээ.
2026-2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн төлөвлөгөөг боловсруулахдаа салбар бүрт санал явуулсан. Мөн Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хамтатган оруулж ирдэг хуультай. 8 бүлэг бүхий төлөвлөгөөнд Хүний хөгжил, байгаль орчин зэрэг 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө ангилж байгаа. Хүний хөгжлийн индексээр хэдэн байр урагшилсан байх вэ, бусад индексүүдээр мөн хэдэн байр урагшилсан байх вэ гэдгээ тодорхойлсон байгаа.
Ингээд 34 салбарын үр дүн 10 үндэсний үр дүн, 200 гаруй хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд хоорондоо уялдана гэсэн үг. 2027 онд хүртэл хэдэн байраар урагшлах вэ гэдэг шалгуур үзүүлэлтийг батлана. Эдийн засгийн хөгжлийн индексийг урагшлуулахад яам бүр дээр ажиллаж эхэлнэ. Хангалттай, хангалтгүй юу гэдгийг индикаторууд ажиллаж эхэлснээр тодорхойлно. Цахим платформ хөгжүүлж, иргэдийн саналыг авдаг болно. 5 жилийн үндсэн чиглэлд тухайн салбарын ажил урагшилсан уу, ухарсан уу гэдгийг тодорхойлохын тулд цаас бариад гүйдэг байдал зогсоно. Тус яам шалгуур үзүүлэлтээ ахиулсан уу гэдэг үр дүнг харна.
Ирэх 5 жилийн чиглэл бол хэмжиж болохуйц, тодорхой цаг хугацаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулагдсан" гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ENE UCHRAL TEGED AJIL BHGUI ENE YAMAA TATAN BUULGAAA AMARAAA ZANDAAAN
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud