"МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонголоо"

МАН-ын бүлгийн хурлыг өнөөдөр 12.00 цагт зарласан ч Ж.Бат-Эрдэнэ "Бүлгийн хурал болохгүй. Өчигдрийн хурлаар намайг даргаас түдгэлзүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй" гэж хэвлэлд мэдээлэл өгсөн.
Гэтэл өчигдөр хуралдсан Ерөнхий сайд Г.Занданшатарын талын гэх МАН-ын бүлгийн 37 гишүүн өнөөдөр дахин хуралдаж бүлгийн даргаараа Ж.Батжаргалыг сонгосон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Манай бүлгийн хуучин дарга Ж.Бат-Эрдэнэ зугтаагаад ажлаа хийхгүй байна. Бүлгээ хуралдуулахгүй хэд хоночихлоо. Өнөөдрийн хурлыг өөрөө зарлачхаад орж ирсэнгүй. Тэгснээ бүлгийн групп дээр хурлыг хойшлууллаа гэж мэдэгдсэн. Төрийн ажил тоглоом биш. Олонх нь хуралдаад явах ёстой. Өнөөдрийн хурлаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг бүлгийн даргаар сонгосон" хэмээсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж миний биеийг бүлгийн даргаар сонголоо. МАН-ын бүлгийг хоёр хуваагдсан гэж үзэж болохгүй. УИХ-ын тухай хууль хийгээд УИХ дахь МАН-ын бүлгийн дүрэм, дэгийн асуудлууд бий. Түүгээр зохицуулагддаг. Өөрт ашигтай байдлаар тайлбарлаж болохгүй. Дөнгөж сая сонгогдсон учир тамга тэмдэг ярих болоогүй гэж бодож байна" гэлээ.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АДУУЧИН ЦАРАЙЛСАН ГӨЛӨГ АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ
Харахаас ш�##� махан толгойтой юмаа!
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n
Өдөртөө л нэг дарга сольдог болоо юу? Өчигдөр МАН-ны бүлгийн даргаар Хүрэлсүхийн дүү гээд улаан хацартай нөхөр дарга болоогүй бил үү?