Улс төрийн мэдээ

Ц.Мөнхтуяа гишүүн багш нарын ажил хаялтыг дэмжихгүй байна гэв

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа маргаашаас эхэлнэ гэх багш нарын ажил хаялтын эсрэг байр суурьтай байгаа аж. Уг ажил хаялтыг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл зохион байгуулж, Боловсролын яамтай гурван талт хэлэлцээрт орж байгаа.

Тэгвэл Ц.Мөнхтуяагийн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө идэвхийлэн ажиллаж байсан, 15 мянган багш нарыг цуглуулсан үйлдвэрчний эвлэл нь өөр юм.

Ц.Мөнхтуяа гишүүн "Энэ үйлдвэрчний эвлэл 2017 оноос ийм худал үйл ажиллагаа явуулж байгаа. Цаанаа Засгийн газартай үгсдэг, тохирдог. Тэгээд цалинг нэр төдий 5 хувь нэмлээ гэж ярьдаг. Энэ удаагийн ажил хаялт бол хууль бус. Би дэмжихгүй" гэв.

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, багш нарын цалинг 20 хувь хүртэл нэмэх чиглэлийг Засгийн газарт өгсөн ч ажил хаялт зохион байгуулах тал хангалтгүй гэж үзэж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ХҮҮХЭН ЯПОН МОНГОЛЫН ЭМНЭЛЭГТ ШАЛ УГААЖ БАЙМААР ХӨӨН ТЭР ХАРЬЦАА ХАНДЛАГА БОЛ ЯГ Л ТИЙМ ГАЗАР ТОХИРМОЙ ТИЙШ НЬ ЯВУУЛЧИХАА

төмөр
төмөр

МӨНХТУЯА ГИШҮҮН ГЭХ ЯНХАН ГИЧИЫ БҮҮ ХУЦ.ИРГЭДИЙН АМЬДРАЛ ХҮНДРҮҮЛСЭН ГИШҮҮН НЭРТЭЙ ЗОЛБИНГУУДЫГ ХҮЙС ТЭМТРЭН ХЯДВАЛ ТААРНА

Холбоотой мэдээ

Back to top button