Улс төрийн мэдээ

Х.Булгантуяа ганцаараа ярьсаар, сүүлдээ иргэдийн коммент уншив

УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй хүлээгдсээр байна. Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэнэ. Үдээс өмнө ТББХ хуралдаж, энэ саналыг дэмжээгүй.

Харин УИХ-ын чуулган эхлэхэд гишүүд ирэхгүй, ирцээ бүртгүүлэхгүй байгаа юм. Учир нь ТББХ-ны "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй" гэсэн саналын томъёоллоор чуулган дээр санал хураавал, ирцэнд орсон ч санал өгөөгүй гишүүдийнх эсрэг гарна. Өөрөөр хэлбэл дэмжихгүйг дэмжихгүй гэсэн шийдвэр болсноор Ерөнхий сайд огцорно. Ийм эрсдэлээс сэргийлж, гишүүд ирцэнд орохгүй байна.

Гэвч нөгөө талаас Үндсэн хуульд угаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар байнгын хорооны шийдвэрээр санал хураахгүй гэдэг тайлбар ч хэлэгдэж байна.

Гишүүд орж ирэхгүй байгаа учраас УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ганцаараа шахуу ярьж, сүүлдээ иргэдийн бичсэн комментуудыг уншиж эхлэв. "Парламентын гишүүд ажлаа хийхгүй байна гэсэн байна" гэх мэтээр тэр коммент уншин суусаар.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ih hural deer Mongol comment uzej baina kkk

Зочин
Зочин

УИХ дампуурлаа зарласаар байна.

Дэл
Дэл

Билгээ Пүүжээ 2 ажилгүй болох юм байна даа

дорж
дорж

ингэж ч элэг доог болох гэж дээ. ирцээ бүрдүүлж чадахгүй бол энэ их хур�##� тарах хэрэгтэй. ирээд өөрийнхөө итгэл үнэмшилээр кнопоо дарж чадахгүй бол тэр хүн �######�ах хэрэгтэй.

зүч
зүч

хэ..хэ..хи..хи..б�##�арсан юм..ха..хаа..

Зочин
Зочин

Энэ нь аятай сонсогдоогүй шүү.

Лантуу
Лантуу

Хүрэлсүхийн шунахайн сэдэл

Зочин
Зочин

Хүрэлсүх хугацаагаа дуусгахын өмнө Монгол төрийг нэг сайн самарч авах шив дээ. Үр дүнд нь чоно борооноор болно доо

Зочин
Зочин

Бичлэг дахин дахин тавиад байгаа юмуу.

Зочин
Зочин

boor manaraad zuuleg boljee ene avgai shorond oroh beltgelee hangaj bna uu

Холбоотой мэдээ

Back to top button