Улс төрийн мэдээ

Б.Пүрэвдоржоор хуралдаан даргалуулахыг хүссэн ч нэг талын бичигт гарын үсэг зурсан тул зөрчилтэй гэв

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх саналыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “Х.Булгантуяа та маш ялгавартайгаар хурал даргалж байна. Ерөнхий сайдыг үг хэлүүлэхгүйгээр, хариулт өгөх боломжгүйгээр огцрууллаа. Одоо тэгвэл УИХ-ын даргын асуудлыг та удирдаж болохгүй. Мөн л ялгавартай хандана, давуу байдал олгоно. Тийм учраас өөр хүнээр УИХ-ыг даргалуулж, энэ асуудлыг хэлэлцүүлэх санал гаргаж байна. Үүгээр санал хураалгаж өгнө үү” гэлээ.

Энэ талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Горимын саналаар хуралдаан даргалагчийг сонгодоггүй. АН-ын бүлгээс ашиг сонирхлын зөрчилгүй хүнээр хуралдаан удирдуулахыг шаардсан. Б.Пүрэвдорж гишүүн бол нэг талын огцруулах бичигт гарын үсэг зурсан. Х.Булгантуяа дэд дарга аль ч талын бичигт гарын үсэг зураагүй. Иймд ашиг сонирхлын зөрчилгүй хүн хуралдаан удирдаж байна гэж үзэж байна” гэлээ.

Ингээд УИХ-ын чуулганы хуралдааныг Х.Булгантуяа үргэлжлүүлэн удирдаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оюу толгойн эздүүдийн бууны нохой хүүхнээр Их хур�##� дарг�##�уулж болохгүй сонгол төр гэж �##�га

Зочин
Зочин

Хулгай хийгээд байгаа хулгайч нарыг мэддэг Пүрэвдорж хэргийг нуун дарагдуулж зохих байгууллагуудад яагаад хандахгүй УИХ танхимд шогшроод суугаа юм бол .

Зочин
Зочин

hovdiinhon ataach chutuutch guilagchinguud

Зочин
Зочин

БААСАНДОРЖ ЖИНХЭНЭ БААС

Зочин
Зочин

ХА ХА ХА ДҮРЭВДОРЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРХААР ХУРАЛ ДАРГАЛДАГГҮЙ БАЛИН ХАМАРТ САНДАГОЧИР ХУРАЛ ДАРГАЛЖ БОЛДОГ ГЭНЭЭЭЭЭЭ

Зочин
Зочин

Хятадад төгссөн комунистүүдтэй ажиллахад хэцүү дээ

0к0
0к0

Булгантуяа шиг дэд дарга түүхэнд бсангүй.
Хормойгоо чирсэн авгай булайгаа дэлгээд хөөгдөвөө.

Зочин
Зочин

1

Холбоотой мэдээ

Back to top button