Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн 2/3 хүлээж авахгүй бол хүчингүй болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьсан талаар өнөөдөр мэдээллээ. Уг мэдээллийг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр өгсөн юм.
Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч УИХ-ын алив шийдвэрт хэсэгчлэн буюу бүхлээр нь хориг тавих эрхтэй. Хоригийг хүлээж авах эсэхийг УИХ шийддэг.
Тэгвэл, Үндсэн хуулийн 33.1.1-т "Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ" гэж заасан.
Өөрөөр хэлбэл хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёр нь хүлээж авахгүй бол хориг хүчингүй болно. Тэр хүртэл Ерөнхий сайдыг огцруулсан тогтоол хүчин төгөлдөр байх юм.
Харин хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, тогтооно.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шинэ Ерөнхий сайдаа хурдан томилоё. Ц�##�ин тэтгэврээ нэмэе.Жавхланг битгий дахиж сайд болгоорой
ЕРӨНХИЙЛӨГЧ НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА ИРГЭД ДЭМЖИЖ БАЙНА
Занданшатар хэдэн жил ард түмний хоолыг үнэгүй идэв..Ийм юм хийчихсэн гээд үзүүлэх юм даанч �##�га. Олон жил үр бүтээлгүй төр зайдагнахаа одоо болиод чаддаг ажил хийхээр зоригтой з�##�уусд суудлаа тавих хэрэгтэй. Хүрэлсүх тэг ингэ л гэхгүй бол юу ч хийхгүй..өөрийн гэсэн бие даасан шиидвэр гаргах сэтгэл зүрхгүй. Дохиурын ийм амьтнаар ерөнхий сайд хийлгэхийг эрс эсэргүүцэж байна
УИХ хүлээж авахгүй бол угаасаа таг харанхуй гишүүдтэй чадваргүй юм чинь тар!!
нүүрсчдийг ард түмэн яллаа
Жавхлан, Чойжоо мэтийн хулгайчуудаа хурдан солиод аваа станцууд чинь хэцүү байна энэ өвөл хөлдөөнө шүү, олигтойхон мэргэжлийн хүн сайд хийлгэмээр байна,