Хуулийн 3.4-т үндэслэж, Ерөнхий сайдын асуудлыг шууд Их суудлын хуралдаанаар эцэслэх үү

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаар энэ лхагва гарагт дэнслэх болсон.
Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх бөгөөд хүлээж авах эсэхий нь УИХ хэлэлцдэггүй. Өөрөөр хэлбэл, шууд эцсийн байдлаар хүчин төгөлдөр болно гэсэн үг.
Харин Дунд суудлыг давж, шууд Их суудлын хурал зарладаг кейс маш цөөн.
Иймд холбогдох хуулийн зохицуулалтыг нь авч үзлээ.
Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн гуравдугаар зүйлд дараах заалтууд байна.
3.2: Бага суудал гурав, дунд суудал тав, их суудал 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
3.4: Цэц энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх асуудлыг их суудал буюу 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гэжээ.
Дээр дурдсан 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг гэдэг нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн нарт холбогдох асуудал гэдгээр тодорхойлогдсон байна.
Тэгэхээр энэ нь Ерөнхий сайдыг огцруулах асуудал учир, 3.4-т зааснаар их суудал буюу 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шийдэх зохицуулалттай аж.
ҮХЦ-д хандахдаа, Үндсэн хуулийн гурван заалт зөрчигдсөн байж болзошгүй гэж үзсэн.
Тухайлбал:
Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг
Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэснийг
Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус үндэслэл болгосон юм.
Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн байхад Ерөнхийлөгч давхардан хориг тавьсан нь мөн анхаарал татсаар байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Их суудлаар хэлэлцэх энэ за�##�т бол дээрх �##�бан туша�##�тан өөрөө Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асууд�##� болохоос тэднийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг огт бишээ. Зориуд хуулийг буруу тайлбарлахаа зогсоо.
Цэцийг огцруулая