Улс төрийн мэдээ

Өнгөрөгч сард АМНАТ-ийн орлого 1.3 их наядаар буурчээ

Есдүгээр сарын байдлаар АМНАТ-ийн орлого 1.3 их наяд төгрөгөөр буюу 45.2 хувиар буурсан байна. Ингэснээр өнгөрсөн сарын байдлаарх төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наядын алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо тайлагнасан юм.

Харин 2024 оны тухайд, мөн үедээ төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наядын ашигтай гарч байсан. Экспортын нүүрсний биет хэмжээ буураагүй атлаа АМНАТ-ийн орлого ийнхүү буурсан нь Засгийн газрын баталсан тогтоолтой холбоотой байх магадлал бий.

Засгийн газрын хувьд экспортын бүтээгдэхүүний 25 хувийг биржээр зарвал, үлдсэн 75 хувиа амны үнээр худалдсан ч хамаагүй нийт 100 хувьдаа биржийн үнээр АМНАТ төлөх тогтоол баталсан юм. Үүнд хувийн ба төрийн ААН ялгаагүй хамрагдсан. Үйлчлэх хугацаа нь 2025.12.31 хүртэл гэдэг ч анхаарал татсан билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Mcs kkkkk

Холбоотой мэдээ

Back to top button