Улс төрийн мэдээ

Оюу толгойн түр хороо: Зээлийн хүү, "Онтрэ"-гийн асуудлыг нэгтгэж, энэ сарын сүүлээс хэлэлцээг албан ёсоор эхлүүлнэ

Оюу толгойн асуудлаар байгуулагдсан УИХ-ын түр хороо өнөөдөр,

  • "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээлэл сонсох
  • Зээлийн хүүг бууруулах ба "Онтрэ"-гийн лицензийг шилжүүлэх асуудлаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсгийн явцыг мэдээллийг сонсох ёстой байсан.

Гэвч "Оюу толгой" ХХК-ийн төлөөлөл хуралдаанд энэ удаа ч бас ирсэнгүй. Иймд үлдсэн хоёр асуудал буюу Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Ажлын хэсгийг төлөөлж АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн захирал Э.Ганхүү нар товч мэдээлэл өгсөн. Тэдний зүгээс зээлийн хүү ба "Онтрэ"-гийн асуудлыг нэгтгэж, "Рио Тинто" компанитай энэ сарын сүүлээр албан ёсоор хэлэлцээ хийж эхлэхээр тохирсныг мэдээллээ.

Сарын сүүлээр "Рио Тинто"-гийн талаас 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээ илгээх юм байна.

Зээлийн хүүгийн тухайд зургаан өөр боломжит хувилбар боловсруулсан. "Онтрэ"-гийн талаас Монголын талын байр суурийг авалгүй, 20/80 байдлаар лиценз эзэмших тохироонд хүрсэн. Үүнийхээ 20 хувь дээр хэлцэл хийе гэснийг Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, 100 хувь дээр хэлцэлд орно гэдэг байр сууриа тодорхой илэрхийлсэн гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Хулгайч луйварчин Их хурлыг авилгадаж гэрээ хийсэн Рио тинтог хөөж гарга.ямарч хян�##�тгүй монролын баялагыг үнэгүй зөөж өрөнд оруулж бн.

Zochin.
Zochin.
Reply to  Монгол

Авилгадаж гэрээ хийсэн Рио тинтог хөөж гарга.Монголын баялагыг үнэгүй зөөж өрөнд оруулж бна.

Холбоотой мэдээ

Back to top button