Э.Болормаа: Оюу толгойн ТУЗ-өөс Э.Баясгаланг яагаад чөлөөлснийг мэдмээр байна

Оюу толгойн асуудлаар байгуулагдсан УИХ-ын түр хороо хуралдлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа:
"Оюу толгой компанийн ТУЗ дахь Монголын талын гишүүн Э.Баясгаланг өөрт нь мэдэгдэлгүй чөлөөлсөн байна. Энэ бол сонгон шалгаруулалт явуулж, олон улсын банкнуудад ажиллаж байхад нь урилгаар авчирсан хүн. Хэлэлцээрт том үүрэг хүлээсэн, амжилт гаргасан.
Миний хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээллээр, "Рио Тинто"-гийнхон "Энэ хүнээ л ТУЗ-өөс хасчих" гэдэг байдлаар шахалт үзүүлсэн гэгдэж байна. Э.Баясгаланг ямар үндэслэлээр чөлөөлсөн бэ? Чөлөөлсөн хуралдааны протоколыг үзмээр байна. Энэ дараа дараагийн ТУЗ-ийн гишүүдэд ч хамаатай. Улстөржилтөөр хандвал энэ хэлэлцээ амжилттай болохгүй" гэлээ.
Үүнд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Энэ талаар ЗГХЭГ илүү сайн мэднэ. Би бол олон нийтийн адил хэмжээнд л мэдээлэлтэй байна. Ер нь хэлэлцээ хийхийн тулд үе үеийн ТУЗ-ийн гишүүдтэй уулзаж зөвлөгөө авсан. Э.Баясгалантай ч уулзсан байгаа" гэдгээс өөрийг хэлсэнгүй.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
TenGer TV-d ugsun yriandaa nuuts zadalsan genelee
Баясга лан нь сайн ажиллаж байгаа харагдсан даа, нягтлан санхүү та лаасаа ч нилээн цэгцэлсэн
Г.Дамдинням Хятад эзэнтэй Оджарг�##�тай үгсэн хуйв�##�даж Н.Учр�##� Хятад эзэнтэй Оджарг�##�аас 300сая хээл хахуул авч улсын үндэсний сэхээтэн Баясг�##�анг ажлаас нь чөлөөлсөнд нь Хятад эзэнтэй Оджарг�##� Г.Дамдинням Н.Учр�##� нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
cham shig bolohoor