УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Батжаргал даргатай МАН-ын бүлэг: "Хүүхдийн мөнгөнд огт гар хүрэхгүй" гэв

Ж.Батжаргал даргатай УИХ дахь МАН-ын бүлэг хуралджээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар дараах мэдээллүүд өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, "Тамга тэмдэг аваагүй байгаа. Би түүнд яарахгүй байна. Бүлгийн хүрээнд ярилцах асуудлууд бий. Шийдэх, хэлэлцэх асуудлуудаа цаг алдалгүй урагшлуулах үүрэгтэй. Бидний үүрч байгаа ачаа. Үүнийхээ төлөө ажиллаж байна" гэлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, "Төсвийн хэлэлцүүлэг есдүгээр сараас нээлттэй, ил тод явагдаж байгаа. Нийт 115 зарчмын зөрүүтэй саналыг гишүүд гаргаснаас 76 нь дэмжигдсэн байна. Багш нарын цалинг 3.5 саяд хүргэх, эмч нарын цалинг 50 хувь нэмэгдүүлэх, тэтгэврийг 10 хувиар нэмэх саналуудад санал хураалт явагдсан. Багш нарын цалинг 2026 оны 01.01-нээс 20 хувиар, 07 сарын 01-нээс 10 хувь нэмэгдүүлэх боломжтой. Харин ахмадын тэтгэврийг 8.6 хувь нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гаргаж байна. Бид хүүхдийн мөнгөнд огт гар хүрэхгүй. Үүний баттай хэлье. 1.6 их наяд төгрөг төсөвлөсөн байгаа" гэлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, "ОХУ, БНХАУ-аас шатахуун татан авалтаа нэмж байна. Долоо хоногийн сүүлээр хэвийн байдалд орчих болов уу.

Шатахуун авчихаад тараахгүй байгаа ААН-үүдийг камераар хянаж, хяналтын багуудыг явуулж, нээгдэхгүй байгаа асуудлуудыг ярьж, асуудлуудыг шуурхай шийдүүлж байгаа. Шатахууны тээврийн машин Улаанбаатарын гудамжаар зөвхөн шөнө явах зохицуулалттай байсан бол үүсэн нөхцөл байдалд тохируулан өдрийн цагаар тээвэрлэлт хийх ажлыг зохион байгуулж байна. Хэдхэн сарын өмнө болсон Дүнжингаравын ослыг санаж байгаа байх. Тийм учир том оврын шатахуун тээвэрлэсэн машинууд Улаанбаатарын түгжрэлд орох нь маш эрсдэлтэйг тодотгож хэлье. Бид цагдаагийн байгууллагтай хамтран ажиллаж байгаа. Гэхдээ иргэд олон нийтэд сэрэмжлүүлж хэлэхэд түгжрэлтэй замд түлш тээвэрлэсэн машинтай таарвал хол байж, зам тавьж өгөхийг хичээгээрэй. Шатахуун хомсдож байгаа шалтгаан бол хэрэглээтэй холбоотой. Дийлэнх хүмүүс машиныхаа банкыг дүүргэж байгаа нь үдээс өмнө шатахуун дуусах шалтгаан болж байна. Яг одоогийн байдлаар 54 вагон АИ 92 түлш ирчихсэн байгаа. Өнөөдөр 79 вагон түлш ачигдсан.

Манай улс 30 гаруй жил сав, дамжуулан ажиллах хүчин чадлаа нэмэгдүүлэх чиглэлд тун маруухан ажилласан байна. Яагаад үүнд анхааралгүй, төсөвт суулгалгүй ирсэн нь асуултын тэмдэгтэй үлдлээ. Бид нөөцийн савтай болж, нөөцөө бүрдүүлэх хэлцэлээ хийчихсэн байх ёстой" гэх мэдээллийг өглөө.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

�##�бан ёсны бүлгийн даргаас нь сонсчмоор л бхым даа............................... хүүкийн бүлгийн мэдээлэл үү

Зочин
Зочин

Боловсролын Зээлийн Сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулб�##� төрд нэлээд хэдэн тэрбум төгрөг орж ирнэ.

Зочин
Зочин

TANAAI KAZAK CHIN L SOLIOROOD BA DAG

Иргэн
Иргэн

Тэтгэвэрээ нэмээчээ. Юун 8% бэ. Үхэж байсан б�##�ай юмаа

Зочин
Зочин

хүүк ажиллагаа

Зочин
Зочин

дураараа

Холбоотой мэдээ

Back to top button