Д.Амарбаясгаланг албадан дуудаж, Б.Энхбаярыг "процесс болоогүй" гэв

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Б.Энхбаяр нарын аль аль нь хуулийн байгууллагад шалгуулж байна.
Д.Амарбаясгалангийн хувьд Б.Энхбаярыг сайдаар томилогдож, тангараг өргөхөөс өмнө өөрийгөө "Хуулийн байгууллагад огт шалгуулаагүй" гэж мэдэгдэж байв. Гэвч Б.Энхбаярын сайд болсон хойно анх удаа хийсэн мэдэгдэл бол "Д.Амарбаясгалан яллагдагчаар татагдсан" тухай байв.
Харин Д.Амарбаясгалангийн хувьд Б.Энхбаярыг "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсан агуулгуудад нь шүүхэд хандсан. Гэхдээ иргэний хэргийн шүүхэд.
Тэгэхээр Д.Амарбаясгаланг АТГ-аас, Б.Энхбаярыг иргэний хэргийн шүүхэд шалгаж байна.
Харин өчигдрөөс эхлэн тэдний аль алийг албадан дуудсан гэх мэдээлэл түгээд байгаа.
АТГ-ын хувьд Д.Амарбаясгаланд яллагдагчаар татсан тогтоолыг гардуулах гэсэн ч удаа дараа, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул дуудан ирүүлэх прокурорын хуудсыг цахимаар, өмгөөлөгчид нь хүргүүлсэн гэдгийг мэдээлсэн. Харин Б.Энхбаярын тухайд шүүхээс албадан дуудсан гэдэг нь худал мэдээлэл, процесс тиймдээ тулаагүй гэсэн юм.
Б.Энхбаярыг нэр хүндэд халдсан үндэслэлээр иргэний шүүхэд хандсан бол Д.Амарбаясгаланг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МЭДЭЭЖ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ЭРҮҮ ҮҮССЭН АМАРБАЯСГАЛАНГИЙН ГОМДЛЫГ ХОЙШЛУУЛАХ НЬ ОЙГОМЖТОЙ. АМАРБАСГАЛАНД ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗҮЙЛ ЗААЛТУУДААР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСЭЭД ЯЛАГДАГЧААР ТАТАГДСАН УЧРААС ЭНХБАЯРЫГ НЭР ТӨРД ХАЛДСАН ГЭХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ. МАНАЙХААС ӨӨР УЛСАД БОЛ АМАРБАЯСГАЛАН БОЛ ЦААЗЫН ЯЛТАЙ Л ХЭРЭГ ҮЙЛДСЭН БАЙНА. ХАРИН МАНАЙ ЦАГААН ЗАХТНУУД ЁСТОЙ НӨГӨӨ ЛАМ ЮМЫГ ЯАЖ МЭДЭХЭВ ГЭЭД БООВТОЙ ТӨРЧИХСӨН ГЭДЭГ ОНИГОО ШИГ ЮМЫГ ЯАЖ МЭДЭХЭВ ГЭЭД ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛААД АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ХӨРӨНГӨ ЗАВШИХ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТ 2-8 ЖИЛИЙН ЯЛТАЙГААР ХУУЛИЙГ БАТАЛСАН БАЙДАГ.
Энхбаяр хэн нэгнээр туг тахиж байж санаа нь амардаг Хорчин нэгэн билээ
Бүх НҮҮРСЧДЭЭР туг тахиарай гэж ерөөе !
Angli ulsad Xeree, AB hvvhdvvdyg asardag OEni tomilson elchin said hen be
Элчин сайд Б.Энхсүх
Нэгэнт л АТГ дуудах хэмжээнд Амарбаясг�##�ан очсон юм чинь Б.Энхбаяр хүн гүтгэсэн хэрэгт орохгүй шүү дээ. Амарбаясг�##�ан намын г�##� тогоог атгаж байсны хувьд намынхаа гишүүд ялангуяа томчуудынхаа энэ их авилга хулгайн гэмт хэргийг мэдээгүй байна гэж байхгүй харин ч намдаа хувь авахын тулд чиглүүлж өгсөн байж таараа
Ашгүйдээ Амарбаясг�##�ан ба түүний ард байга нүүрсний хулгайч ,дээрэмчид ОюунЭрдэнэ Баттулга нарыг арай гэж хуулын хүчээр дарж аваад байна.цаашдаа шүүхээр ороод явна биздээ....хэнч хууль бусаар баяжиж,хуулыг уландаа гишгэж чадахгүй гэдгийг л харуулах ёстой..Амарсайхан гэдэг юмыг бас �######�уулчлаа..