Сэтгүүл зүйн салбарыг баримттай харлуулна уу

Б.Энхбаяр сэтгүүл зүйн салбарт өс зангидав уу.
2024 онд телевизийн ярилцлагад орохдоо “Нүүрсний 50 машиныг оруулж ирээд нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” гэх агуулгыг ярьсан. Тэр цагаас хойш 21 сар өнгөрч буй хэдий ч тухайн машиныхаа талаар ярьсаар яваа. Гэхдээ нэг ч тодорхой баримт дэлгээгүй.
Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Хэвлэлийнхэн намайг харлуулах гэж нэг тэрбум төгрөг авсан" гэж ам нээв.
Аль алийг нь хэлэхдээ гартаа баримт харуулсангүй. Иймд, баримт харуулж байгаад ярихыг сэтгүүлчид удаа дараа шаардав. Учир нь, түүний үгээр бүтэн нэг салбар "нүүрсчин", "нэг тэрбумын харлуулалт хийсэн" болчхоод байна.
Баримт нотолгоогоо гаргаж, гэмтнээ нэрлэж, гэмгүйгээ цагаатгах хэрэгтэй. Сэтгүүл зүйн салбарт хэдэн зуун хүн хөдөлмөрлөж, амьдралаа чирч, чөлөөт сэтгүүл зүйн дархлааг тээж явдаг юм шүү, ХЗДХ-ийн сайд аа.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zarigii unuruugiin material bsn gee bizde
Muu yoriin xar Tuuzan xorxoi
Сэтгүүл зүйн с�##�барт шударга ёс �##�дагдсан шүү хөлсний улсууд зөндөө шүү дээ шударга гайгүй яваа нь бас бий хөлсний улсууд зөндөө бий гэдгийг танай сайт сайн мэдэж байгаа шүү дээ
Сэтгүүлчид биеэ өмөөрөх яах вэ. Гэм биш зан. Редакциуд дарга цэрэггүй ха�##�тын гэрээ олигархиудын мөнгөнийн амтанд гүүн гүнзгий орчихсон улсууд шүү дээ.Энэ тухай мэдэхгүй, сонсоогүй хүн байхгүй шүү дээ.
Энхбаярт хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хулгай, авилг�##�тай холбоотой бүх баримт байгаа даа? Тэгээд бүгд өмдөндөө нойтон чимээгүй байгаа юмаа.