МАН-ын Удирдах зөвлөлөөс хамгийн түрүүн хасагдах гурав

Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2025.11.15,16/ МАН-ын 31 дүгээр Их хурал боллоо. Эхний өдөр даргаа сонгосон бол дараагийн өдөр намын үндсэн дүрмээ шинэчилсэн.
Өнөөдөр гурав дахь өдрөө хуралдаж, Бага хурлынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байна. Бага хурлын бүрэлдэхүүн батлагдсаныхаа дараа Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилнэ.
Одоогийн байдлаар МАН-ын Удирдах зөвлөл нь 32 гишүүнтэй. Ултөрөөс явж, тэтгэвэртээ гарсан хөгшчүүлээс эхлээд УИХ-ын гишүүд, дарга, Засгийн газрын сайд нар багтдаг. Улстөрөөс явсан Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ц.Мөнх-Оргил нар. Харин сайд нараас Э.Батшугар, Т.Аубакир, С.Бямбацогт нар багтдаг. Ерөнхий сайд Г.Занданшатар, Хотын дарга Х.Нямбаатар нар ч бий.
Тэгвэл одоо хэн хасагдаж, хэн нэмэгдэх нь анхаарал татсан асуудал.
Хамгийн түрүүнд, Ж.Мөнхбат, Ц.Чулуунзагд, Б.Оюунбилэг нар нэрлэгдэхээр байна. Учир нь, Ж.Мөнхбат хуулийн байгууллагад шалгагдаж эхэлснээсээ хойш монголд байгаа эсэх нь тодорхойгүй болоод удаж байгаа. Мөн улстөрийн аливаа үйл ажиллагаанд ч оролцохоо больсон. Харин Ц.Чулуунзагд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн нэр холбогдоод буй нүүрсний хэрэгтэй холбоотойгоор шалгагдаж, цагдан хоригдоод байгаа билээ. Түүний өмгөөлөгчөөр МАН-ын Удирдах завлалийн гишүүн Б.Оюунбилэг ажиллаж байгаа юм.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yun omgoologch avgai ve yun ondor sentiiv
Өөр хасах хүн ч байгаа л даа
ҮХ зөрчсөн хэн боловч Удирдах зөвлөл байтугай Бага хур�##�д ч багтах ёсгүй шүү. Намаас хассан ч болно, тухайлб�##�: Булгантуяа, сах�##� Бат-Эрдэнэ, Сайнбаяр, Сандаг-Очир, Баасанжарг�##�, Баярбаатар нарыг эгүүлэн татах ёстой. Бу�####�д, хойч ирээдүйд сургамж болгох нь зөв