УИХ малын тэжээлийн импортыг тэглэх тогтоол гаргаагүй байгаа тул ҮНЭ БУУРААГҮЙ байна

Өнгөрсөн зун баруун бүсийн ихэнх аймаг сумдын нутаг гантай байсан учир малын тарга тэвээрэг гүйцээгүй, ахиу хадлан тэжээл авч чадаагүй юм. Улаанбуудайн ургац алдснаас болж баруун бүсэд малын тэжээлийн үнэ өсөх болсон. Баруун бүсэд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул малын тэжээлийн гаалийн татварыг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл ТЭГЛЭХ тогтоолыг ЗГ-аас өнгөрөгч аравдугаар сард гаргасан.
Тодруулбал,
- Баян-Өлгий аймгийн Цагааннуур,
- Ховд аймгийн Ярант,
- Увс аймгийн Боршоо,
- Завхан аймгийн Арцсуурь,
- Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор импортлох улаанбуудайн хивэг болон малын нэмэлт тэжээлийн импортын гаалийн албан татварыг ТЭГЛЭСЭН юм.
Гэтэл тогтоол гарснаас хойш баруун бүсэд худалдаалж буй гурил, тэжээлийн үнэ буураагүй нэг кг-ын үнэ 45 мянган төгрөг хэвээр байна. Малчид, иргэд үүнд бухимдалтай хандаж буй.
Иймд энэ талаар ХХААХҮЯ-аас тодруулахад, “ЗГ-ын хуралдаанд ирэх оны 4-р сар хүртэл баруун бүсийн аймгуудын улаанбуудай болон малын тэжээлийн импортын татварыг тэглэвэл гарах боломж, үр дагаврын талаар танилцуулсныг гишүүд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм шиг мэдээлэл олон нийтэд түгээсэн. ХХААХҮЯ-аас ЗГ- ын хуралдаанд танилцуулахад УИХ-аар тогтоол гаргуулах шийдвэр гарсан. УИХ-аас тогтоол гараагүй байгаа” гэлээ.
Иймээс УИХ-аас тогтоол гарч байж малын тэжээлийн үнэ буурах бололтой.
Энэ жил улсын хэмжээнд нийт 349.6 мянган га талбайд үр тариа тариалснаас 316.7 мянган га талбайд улаанбуудай тариалж, 377.5 мянган тонныг хураажээ. Энэ жилийн хувьд тариалан ургацын хэмжээ 40% буурсан ба 140 мянган тонн улаанбуудай импортлох шаардлагатай байна.
Уг импортлох ургацын эхний таталт хэзээ эхлэх талаар ХХААХҮЯ-аас тодруулахад, “Дотоодын ургац хураалт дуусаад ААН-үүд худалдан авсны дараа импортын таталт эхэлнэ. Одоогоор энэ оны 12-р сараас юм уу, он гараад эхлэх эсэх нь тодорхойгүй байгаа” аж.
Эргэн сануулахад, өмнөх УИХ гурилын үнийг бууруулах зорилгоор импортын гурилын албан татварыг тэглэсэн. Тус шийдвэрийн үр дүнд зарим дотоодын гурилын үйлдвэрүүд хаалгаа барьж дампуурсан. Тэгвэл баруун бүсийн улаанбуудай, малын тэжээлийн импортын татварыг бууруулсан шийдвэр нь өмнөх түүхээ давтах уу гэдэг нь анхаарал татсан асуудал болох юм.
Э.АРИУНТУЯА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэжээвэр м�##� идмээргүй байна шүү. Иддэг нь иднэ биз бид бэлчээрийн м�##�аа л идмээр л байна бидний эрүүл мэнд үүнд зохицсон байдаг. Биднийг битгий хордуул.