НИЙГЭМНийгэм мэдээ
Соёлын гавьяат Г.Аюурзанын "А:Хөх дэвтэр" ном мэндэллээ
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Гун-Аажавын Аюурзана "А : Хөх дэвтэр" нэртэй шинэ романаа хэвлүүлжээ. Тус роман нь 360 хуудастай бөгөөд өнөөдрөөс эхлэн "Интерном" номын их дэлгүүрээр худалдаалж эхэлсэн байна.
"А : Хөх дэвтэр" романыг 39'000 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд маргаашаас бусад номын дэлгүүрүүдээр худалдаалах аж. Энэ тухай номын зохиолч Г.Аюурзана өөрийн цахим хуудаснаа "Интерном"-д 39000 төгрөгөөр зарагдаж эхэллээ. Маргаашаас бусад дэлгүүрт оччих байх. Энэхүү номыг уншигчдын хүртээл болгоход чин сэтгэл тавьж дэмжсэн "Төгөлдөр" сангийн хамт олонд гүнээ талархаж байна" хэмээн бичжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.