МҮБХ: Э.Оюунболдыг Цагаан сарын барилдаанд барилдуулахгүй
Өнгөрсөн жил улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболд, улсын начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн нь энэ асуудлыг улам хурцатгасан. Тэднээс хориотой бодис илэрснийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор зарласан.
Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цол, чимгийг нь хураах саналаа Ерөнхийлөгчид ӨРГӨН БАРЬСАН юм. Үүний сацуу ТЭДЭНД УНАСАН бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн билээ.
Э.Оюунболд саяхан “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө Цагаан сарын барилдаанд зодоглох бодолтой яваагаа илэрхийлсэн. Зарим хэвлэлд түүнийг Цагаан сарын бэлтгэлдээ гарсан хэмээн мэдээлсэн.
Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас тодруулахад “Хөдөө явж байна. Энэ талаар утсаар мэдээлэл өгмөөргүй байна. Уулзаж байгаад тухтай мэдээлэл өгч болно. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасан. Тиймээс дүрмээ дагах учиртай, Э.Оюунболдыг барилдуулахгүй” гэлээ.
Г.ГАНБОЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад Оюунболдыг буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. МҮБХ Үндсэн хууль болон холбогдох бусад хуу