УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Алтан ургийн удам, УИХ-ын гишүүнээс татгалзаж “тэрслэгч”, дуулиант хэргүүдийн өмгөөлөгч

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 21-нд тохиож байна. Жил бүр Монгол бахархлын өдрөөр төр, нийгэмд үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, нийгмийн зүтгэлтэн Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээнэ.

С.Нарангэрэлийг хэн бэ гэхээс илүү ямар үзэл санаатай, үнэт зүйлтэй, ёс зүйтэй хүн бэ гэдгийг хүргэе.


Чингис хааны алтан урагтай холбоотой хүн:

Академич С.Нарангэрэл 2009 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Аавын дурсамжийн номдоо эмэг эхийнхээ тухай бичсэн зүйл нь түүхийн баримтаар нотлогдож байна. Одоо надад байгаа баримтаар бол миний эмэг эх Бадам нь Дайчин Бээсийн хошууны засаг ноён, гүн Батсуурийн төрсөн охин болох нь батлагдаж байна. Гүн Батсуурийн хүү Мөнх-Очир нь 1916-1923 онд эцгээсээ угсаа залгамжилсан энэ хошууны засаг ноён байжээ.Засаг ноён Мөнх-Очир нь эзэн Чингис хааны алтан ураг болох нь судлаачдын өмнө хийсэн судалгаа, түүнчлэн ургийн бичгээр нотлогдсон юм билээ. Түүхэн баримт, эх сурвалжууд яахын аргагүй ийм нөхцөл байдал тийш хөтөлж байна” хэмээн ярьсан байдаг аж.

Түүнийг УИХ-ын гишүүн байхад Хятадын эрлийз гэж хүртэл доромжлон гүтгэж, олон нийтэд тарааж байжээ. С.Нарангэрэл “Батсуурь гүн гэж ямар хүн байсан” гэдгээс эхлэн удам угсааныхаа талаар судалсан байна. Батсуурь гүн яах аргагүй дээд удмаараа Гэрсэнз, Батмөнх даян хаан гэх мэтээр явсаар Хубилай хаан, Чингис хааны отгон хүү Тулуйгийн үр удам болж таарсан аж. Чингис хааны отгон хүү Тулуйн хөшөө дурсгалыг босгох юмсан бодол тээж явдаг нэгэн.  

С.Нарангэрэл багш:

Хуулийн салбарт 50 гаруй жил ажилласан. Монголын нийгэмд мянга мянган хуульчдыг бэлтгэж, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан хуульч, эрдэмтэн. "Ёс суртахууны хариуцлага, хуулийн хариуцлагаас чухал" гэж шавь нартаа сургаж иржээ.

УИХ-ын гишүүнээс татгалзсан:

1992-1996 оны УИХ-д ги­шүүнээр сонгогдон ажил­лаж байсан хүн. Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчлэх их ажлыг дангаараа хийж, шаардлагатай хуулиудыг батлуулжээ. Шударга бус зүйлтэй эвлэрч чадахгүй хэмээн УИХ-ын гишүүнээс татгалзаж байсан өндөр ёс суртахуунтай. УИХ-ын гишүүн байх дөрвөн жилийн хугацаанд түүний гэр бүлийнхэн тэр үеийн нэн ядуучуудын эгнээнд шилжсэн тухай өөрөө ярьж байж. Учир нь, Улсын Бага хурлаас тогтоосон багахан хэмжээний цалингаас өөр орлогогүй болсон гэдэг. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвших байсан ч, сонгуулийн зардал болох 10 тэрбум төгрөгийг хувиасаа гаргах боломжгүй хэмээн нэрээ татаж байв.

Нийгмийн дуулиантай хэргүүдийн өмгөөлөгч:

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ш.Отгонбилэг, АНУ-ын иргэн Алан Парот, Ю.Цэдэнбалын хүү Зориг, УИХ-ын гишүүн Л.Гүн­далай, М.Энхсайхан, 2001 онд сүйрсэн “МИ-8” нисдэг тэрэгний хохирогчдын, “Цагаан шонхор”-ын Ч.Энх­тай­ваны гэхчлэн хэргүүдэд өмгөөлөл үзүүлж явжээ. Мөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өмгөөлсөн.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эзэнт гүрний үеийн ёс зүйн түүхийг аль хэдийн хүмүүс бичсэн тэднийг бүтээлдээ огт дурдахгүй тэгээд л өөрөө анх бичсэн болгож өнөөгийн дарга нарт хүргэжээ

ЛАЙБА овогт ГООД
ЛАЙБА овогт ГООД

Одоо хэдэн төгрөгтэй хулгайч,луйварчид ,УИХ гишүүд нь ХӨШӨӨ БОСГОЖ төвөг болно шүү
.Та минь л битгий хөшөө бариарай.Манжууд засагласан он жилүүдэд манай ихэс дээдэс урьдах айлтай зөндөө л урагласан байдаг.Энэ хүндэттэй шагналыг ТА авах бүрэн эрхтэй хүн гэж би боддог.Ямар шийдвэр гаргадаг хүн биш дээ ичмээр юм .

Холбоотой мэдээ

Back to top button