УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Төрийн гурван өндөрлөг Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт эрхмүүд Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог Ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналыг үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон.
Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм.

О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бахархах нь зөв л байх , Гэхдээ ард иргэдийн амьдралыг сайжруулахгүйгээр улс орноо хөгжүүлнэ , бахархана гэж байхгүй шүү
Учрал аавтайгаа талбай дээр, Ундрам гал тогоондоо бро-той
Ингэж ёсолдог шигээ ажлаа сайн хийгээд ард иргэдээ өлсгөхгүй амьдруулчвал сайхан л байна. Ядуурч байгаа айл өрх их олон байна шүү. Үнэнээр үнэнчээр ёсолдог болцгооё.
Муухай харагдаж байна. Хулгайчуудыг Чингис хаан бол цаазаар авах байсан. Нүд ам хамар чих рүү нь хайлуулсан мөнгө цутгаж алаад хүүрийг нь түмэн хэрчиж хая гэж лүндэн буулгах байв.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud